Экосистемийн оролцогчид: “Дата эзэмшигчид” болон “Дата хэрэглэгчид”

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readNov 10, 2021

DEVITA платформын оролцогч талуудыг “Дата эзэмшигч” болон ”Дата хэрэглэгч” гэж тодорхойлж болох бөгөөд дата солилцох, үнэ цэнийг хуваалцахад, бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын онцлог шинж чанараараа л ялгагдана. LIFE токен дээр тулгуурласан DEVITA эрүүл мэндийн өгөгдлийг түгээх дундын эдийн засаг (sharing economy) гэдэг нь дата эзэмшигчид хувийн эрүүл мэндийн мэдээллээ төвлөрсөн бус мэдээллийн санд оруулан, судалгаа, зах зээлийн дүн шинжилгээ хийх зорилготой дата хэрэглэгчдэд худалдаалан ашиг олох боломжтой бөгөөд даатгалын компаниудын хувьд эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхдээ тухайн хүний эрүүл мэндийн мэдээллийн талаар үнэн зөв, найдвартай мэдээлэл олж авна.

Эрүүл мэндийн мэдээллийн хамгийн чухал зүйл бол найдвартай байдал. Гэсэн хэдий ч засгийн газрын саад хориг, богино хугацааны орлогод тулгуурласан бодлогууд, хувийн нууцтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт зэрэг нь эрүүл мэндийн ташаа мэдээллээс үүссэн эндэгдлийн шалтгаан болдог. Өдгөө АНУ-д нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа эмнэлгийн алдаанаас үүссэн эндэгдэл нь эрүүл мэндийн салбарт жил бүр ойролцоогоор 42 тэрбум ам.долларын хохирол учруулдаг байна.

Хэдийгээр эрүүл мэндийн тогтолцооны дагуу ташаа мэдээллээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн үр дагаварыг хүлээн зөвшөөрч байгаа ч эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах бодит арга зам хараахан гараагүй байна. Иймээс эндэгдэлтэй тэмцэхийн тулд аюулгүй, дижитал технологиудын нэтгэн, ёс зүйн эрүүл мэндийн өгөгдлийн менежментийн стандартыг шинэчлэх буюу итгэлцлийн тогтолцоог бий болгох нь түүхэн дэх аль ч цаг үеийнхээс чухал зүйл болоод байна.

Амьдралын мөчлөгийг сайжруулахын тулд бид DEVITA-ийн эрүүл мэндийн өгөгдлийн эх сурвалж хэрхэн бидний амьдралын талаар мэдээллэх эх код болох боломжтойг харах хэрэгтэй. Ийм мэдээллийг хувь хүнээс авч баталгаажуулан эрүүл мэндийн төвлөрсөн бус мэдээллийн санд хадгалдаг. Дараа нь тухайн эрүүл мэндийн өгөгдлийн найдвартай байдлыг үнэ цэнийн шаталсан системийг ашиглан тодорхойлно. Өөрөөр хэлбэл, систем гараар оруулсан эрүүл мэндийн мэдээллийг эмнэлэгээс баталгаажуулсан эрүүл мэндийн мэдээллээс ялгаж чаддаг.

Эрүүл мэндийн салбар дахь блокчэйн технологийн гол давуу тал нь мэдээлэл солилцож буй талуудын хооронд итгэлцлийг бий болгож буй явдал юм. Таны хуваалцсан мэдээлэл нь блокуудын хувиршгүй цахим жагсаалт хэлбэрээр шифрлэгдэн мэдээлэлд хөндлөнгөөс оролцохгүй байх боломжийг олгодог бөгөөд энэ нь хэрэглэгчдийн хооронд итгэлцлийг бий болгодог.

DEVITA-ийн эрүүл мэндийн оролцоог бий болгох арга нь төвлөрсөн бус экoсистемийн мэдээлэл эзэмшигчдээс найдвартай мэдээлэл цуглуулахаас эхэлнэ. Дараа нь өгөгдлийг LIFE токенөөр дамжуулан гүйлгээ хийж өгөгдлийн өргөн хүрээний хэрэглэгчдэд хуваалцана.

LIFE for life data.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Webiste: Whitepaper | Telegram (Монгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global