Яагаад Монголын бирж гэж? — Дэлхийн зах зээлд гарах гарц

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readFeb 16, 2022
© DEVITA.Global

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,

Бид Coinmart-тай хамтран ажиллаж, тус бирж дээр лист хийх болсноо зарласан, үүнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл:

Бид өмнө нь та бүхэнд Монголын аль бирж дээр гарах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, олон улсын бирж дээр лист хийх ажил дээр илүү төвлөрч ажилласан. Учир нь хөрвөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд төвлөрч ажиллаж байсан бөгөөд илүү сайн үр дүнд хүрэхийн тулд бид төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарсан. Яагаад гэдгийг тайлбарлая…

© DEVITA.Global

Биржийн лист бол аливаа төслийн хөгжлийн хамгийн чухал хэсэг. Тийм ч учраас бид олон улсын 10 гаруй биржтэй хамтран ажиллах, лист хийх процесс амжилттай явагдаж байна. Тиймээс глобал коммюнити ч манай төслийн хөгжлийг энэ хэмжүүрээр дүгнэж байна. Гэхдээ олон бирж дээр гадаад иргэд данс нээхэд хүндрэлтэй байдаг.

Бидний төсөлд ашигтай ч Монголын үнэнч хэрэглэгчдийг орхигдуулан гадаад бирж дээр лист хийх нь шударга бус.

Тийм ч учраас Coinmart-тай хамтран ажиллах сайн мэдээ. Үүнийг удахгүй болох олон улсын биржийн бүртгэлтэй жишиж хүлээж авах хэрэгтэй. Coinmart-тай хийх хамтын ажиллагаа бол ойртож буй (маш хурдан) урин цагийн эхлэл юм.

Бидний хамтын ажиллагаа манай Монголын коммюнитид хөрвөх чадвар өндөртэй, гадаадад крипто зах зээлд гарах портал болж Coinmart биржийн үйл ажиллагааны цар хүрээг эрс нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Coinmart-йин тухай

Монголын төвлөрсөн дижитал хөрөнгийн бирж

Website | Facebook | Contact

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global