2-р сарын 22-ны DEVITA AMA Тойм: Үүсгэн байгуулагчийн үдэш

DEVITA Global
DEVITA Global
Published in
5 min readFeb 25, 2022
© DEVITA.Global

Эрхэм харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе,

Мягмар гариг буюу 2-р сарын 22-нд манай хамтран үүсгэн байгуулагч Жозеф Лий маань зочноор оролцсон “Үүсгэн байгуулагчийн AMA” зохион байгуулагдсан билээ. Энэхүү арга хэмжээгээр хэд хэдэн чухал, үнэ цэнтэй асуулт, хариултыг солилцож коммюнити гишүүддээ хүргэсэн.

AMA-ын тоймыг ийнхүү дахин хүргэж байна.

DEVITA КМ: Өнөөдрийн энэхүү AMA асуултуудад хариулт өгөх үйл ажиллагааг манай коммюнити менежмент багаас зохион байгуулж байна. Өмнө нь хэлсэнчлэн энэ удаагийн AMA-ээр өнгөрсөн 1-р, 2-р сард коммюнити гишүүдээс хамгийн их ирсэн асуултуудад хариулна.

Төгсгөлд хүргэх гайхалтай мэдээтэй та бүхэн заавал цуг байгаарай!

Та бүхэнд өнөө оройн зочин, DEVITA Глобал-ын хамтран үүсгэн байгуулагч Жозефийг танилцуулж байна.

Сайн байна уу, Жозеф?

Жозеф Лий: Сайн байна уу? DEVITA Глобал-ын хамтран үүсгэн байгуулагч Жозеф байна. Та бүхэнтэй танилцахад таатай байна.

DEVITA КМ: Юуны өмнө өнөөдрийн энэ үйл ажиллагааг хөтөлж байгаадаа талархаж байна. Манай коммюнити гишүүдээс нэлээд хэдэн асуултууд ирсэн бөгөөд хамгийн их асуусан 10 асуултаас нь сонгосон байгаа.

DEVITA төсөл одоогоор ямар төвшинд явж байгаа вэ?

Жозеф Лий: DEVITA нь олон томоохон байгууллага, компаниудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлсээр байна. Одоогоор бид хэд хэдэн томоохон крипто төсөл, мөн олон улсын биржүүдтэй хамтын ажилгаа явуулах талаар хэлэлцээр хийж эцсийн шатандаа явж байна. Бидний зүгээс энэ оны эхний хагаст олон нийттэй хуваалцах гайхалтай мэдээ байгаа тул шинэ мэдээ мэдээллүдийг тун удахгүй хүргэх болно оо!

DEVITA КМ: DEVITA аппликэйшн ямар шатанд явж байгаа вэ? Хэдийгээр аппликэйшн хэрэглэгчдийн гар дээр хүрэх вэ?

Жозеф Лий: Одоогоор DEVITA апп “хаалттай бета” шатандаа явж байгаа. Энэ жилийн эхний улиралд багтаад “нээлттэй бета” шатандаа орох төлөвтэй байгаа. Манай багаас апп-ийн ахиц дэвшлийг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

DEVITA КМ: DEVITA-ийн листингийн талаар маш их асуултууд ирсээр байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Жозеф Лий: Энэ нь манай коммюнитигийн анхаарлыг хамгийн ихээр татах нь ойлгомжтой байх. Ерөнхийдөө бол листинг зарлах нь крипто салбартаа их асуудалтай. Тийм ч учраас DEVITA гэлтгүй олон крипто төслүүд энэ асуудалд их болгоомжтой ханддаг.

Хажуугаар нь листинг ажиллагаанд олон бизнесийн хүчин зүйлүүд байдаг учраас хамаагүй зарлах боломжгүй. Энэтэй холбоотойгоор бас ажил яг төлөвлөгөөний дагуу явахад хүндрэл учирч байна.

Тодорхой хуваарь гарсан дариуд бид коммюнитид мэдэгдэх болно. Харин нэмж хэлэхэд манай гадаад бирж дахь IEO энэ жилийн эхний улиралд багтаад явагдах болсон байгаа.

Бид IEO-ийн өмнө листингүүдээ заралмаар байгаа боловч олон нууцлалын гэрээний улмаас та бүхэнд мэдээлэл хүргэж чадахгүй байгаад хүлцэл өчье.

Энэ жилийн эхний улиралд маш олон гайхалтай мэдээнүүд хүлээж байгаа тул та бүхэндээ аль болох хурдан хүргэхээр хичээнгүйлэн ажиллах болно оо. Баярлалаа.

DEVITA КМ: DEVITA маркетинг төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Жозеф Лий: DEVITA төслийн коммюнити маш хурдтай өссөөр ирсэн. Маркетинг нь дан ганц коммюнитид гэлтгүй гадаад листингийн маш чухал хэсэг бөгөөд энэ тал дээр DEVITA амжилтанд хүрсэн шүү.

Нэмж хэлэхэд, DEVITA нь Seer Labs болон Indigo Child гэх дэлхийн хэмжээний маркетингийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсанаас гадна, өмнө хэлсэнчлэн хэд хэдэн томоохон крипто төслүүдтэй холбоо тогтоосоор байгаа билээ.

Энэ жилийн эхний хагаст бид Дэлхийн Крипто Конференс, Коммюнити Амбассадор гэх мэт коммюнитигийн оролцох боломжтой программудыг зохион байгуулах төлөвтэй байгаа. Энэ талаар гишүүд та бүхэнд тун удахгүй шинэ мэдээлэл хүргэх болно оо.

DEVITA КМ: Дараагийн асуултын хариултыг Medium нийтлэлээр өгсөн. Гэхдээ гишүүд маань илүү нягт нарийн тайлбар хүсэж буй нь ойлгомжтой. DEVITA нь яагаад гадаад бирж гэж байснаа гэнэтхэн Coinmart-тай хамтрах болов?

Жозеф Лий: Төлөөлөгчийн зүгээс бол энэ асуудал дээр. би хувьдаа их санаа зовсон л доо. Гадны бирж дахь листинг бол коммюнитигийн маань хүсэн хүлээсэн мэдээ бөгөөд бидний зүгээс ч гэсэн гадаад листингээ аль болох хурдан зарлахыг хүссэн. Гэвч гадаад листинг гэж яараад Монгол дахь коммюнитиг мартаж болохгүй шүү дээ.

Бид Монголын коммюнитидээ өдийг хүртэл биднийг дэмжиж ирсэнд маш их талархаж байгаа. DEVITA нь хэдий Глобал төсөл ч гэсэн, бид Монголыг төслийнхөө суурь гэж хардаг.

Гадны бирж дахь шалгуурууд нь та бүхэн мэдэж байгаачлан их өндөр түвшинд байдаг бөгөөд том төслүүд энэ тал дээр буруу тооцолол гаргаснаас болж өөрсдийн хэсэг коммюнитиг орхидуулах тохиолдлууд олон бий.

Coinmart-тай хамтарснаар Монгол дахь гишүүдээ гадны коммюнититэй ижил төвшинд, ижил боломжоор хангах болно.

Мөн Coinmart-тай хамтарснаар та бүхэнд мэдээллийг илүү их хүртээмжтэй хүргэх боломж үүснэ.

DEVITA КМ: Хэрэглэгчид LIFE токеноо Coinmart-аас өөр бирж рүү шилжүүлэх боломжтой юу?

Жозеф Лий: Бололгүй яахав. Гадаад листинг хийгдсэний дараагаар биржүүд хооронд токен шилжүүлэлт ямар ч асуудалгүй явагдах болно.

Нэмж хэлэхэд DEVITA нь CoinMarketCap болон CoinGecko дээр листинг хийгдсэн байгааг хэлэх нь зүйтэй байх.

Крипто салбарын талаар ойлголттой хүмүүс бол CoinMarketCap, CoinGecko хоёрыг салбар дотроо хамгийн өргөн хэрэглээнд байдаг гэдгийг мэдэх байх.

Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч хандаж койн болон токенуудын талаар мэдээлэл авах боломжтой. Энэ нь Монголын крипто салбар хөгжихөд их ахиц үзүүлнэ гэж бодож байна.

DEVITA КМ: Танд ямар нэгэн өөр хамтран ажиллах төлөвлөгөө байгаа юу?

Жозеф Лий: Хамтын ажиллагаа нь крипто төсөл хэр зэрэг өсөх боломжтойг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг учраас DEVITA-ийн зүгээс нэр хүндтэй компаниуд эсвэл төслүүдтэй хамтран ажиллах бүх түншлэлээ маш болгоомжтой судлаж байгаа.

Энэ мэтчилэн бид эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарын мэргэжилтнүүд, төсөл хөтөлбөрүүдтэй янз бүрийн хэлбэрээр хэлэлцээр хийж байгаа. DEVITA-ийн чухал алхам болог аливаа сайн мэдээг албан ёсны Medium болон Telegram сувгуудаар дамжуулан зарлах болно оо. Ойрын хугацаанд шинэ мэдээ та бүхэнд хүрэх тул хүлээж байгаарай!

DEVITA КМ: DEVITA төсөлд одоо оролцох боломжтой юу? Боломжтой бол хэрхэн оролцох вэ?

Жозеф Лий: Олон хүмүүс манай төслийг сонирхож байгаад баяртай байна. Төвлөрсөн бус глобал төсөл учраас бид IEO хийж олон улсын хэмжээнд гишүүдээ нэмэх арга байгаа. Энэ талаар Телеграмаар дамжуулан мэдээ хүргэх болно оо.

DEVITA КМ: Коммюнитигийн гишүүдээс ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах талаар саналууд их ирсэн байна лээ. Төлөвлөсөн үйл ажиллагаанууд байгаа болов уу?

Жозеф Лий: Мэдээж төлөвлөсөн юм байгаа. Монгол орон бол бидний анхны алхам байсан. Коммюнити гишүүддээ талархах үүднээс төлөвлөсөн хэд хэдэн үйл ажиллагаанууд бий. Та бүхэндээ энэ талаар тун удахгүй хуваалцна аа!

DEVITA КМ: Гайхалтай мэдээ хуваалцсанд баярлалаа. Коммюнити гишүүддээ мөн хамт байсанд баярлалаа. Бид цаашдаа шинэ мэдээллүүдээ түргэн шуурхай оруулах болно оо.

Ингэхэд та төгсгөлд нь нэг гэнэтийн мэдээ дуулгана гэж байсан?

Жозеф Лий: Тийм ээ, манай баг энэ сарын 24-нд гадаад биржийн листингийн баталгаажуулалтыг коммюнитидээ зарлах болсноо дуулгахад таатай байна.

DEVITA КМ: Оролцож амжаагүй гишүүд маань Medium-ээр дамжуулан ерөнхий тоймтой танилцаж болно шүү.

DEVITA-г дэмжигч та бүхэндээ:

Коммюнити менежерийн зүгээс та бүхэндээ цаашдаа шинэ мэдээ мэдээллийг илүү түргэн шуурхай хүргэж ажиллах болно оо.

Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлсэн гэж найдаж байна.

Баярлалаа.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global