Coinmart.mn бирж дээр лист хийх хамтын ажиллагаа

DEVITA Global
DEVITA Global
Published in
3 min readFeb 11, 2022
DEVITA Global, Coinmart хамтын ажиллагааны зарлал — 2022 оны хоёрдугаар сар

Коммюнити-д энэ өдрийн мэнд хүргэе,

Биднийг үргэлж тэвчээртэйгээр ойлгож хамт байгаа та бүхний дэмжлэгээр бид өдрөөс өдөрт урагшилсаар байна. Өнөөдөр бид Монголын дижитал бирж Coinmart.mn-тэй хамран ажиллах болсноо зарлахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд бид Coinmart.mn сайтаар дамжуулан LIFE токены анхны биржийн бүртгэлийг олон нийтэд баталгаажуулан зарлаж байгаадаа баяртай байна.

Хэдхэн хормын өмнө бидний хамтын ажиллагаа баталгаажсан. Бид ирэх долоо хоногоос эхлэн лист хийх процесс болох токен шилжүүлэлт болон технологийн интеграцчлалыг эхлүүлэх болно. Бид процесс тус бүрээр нь нийтлэл гаргах болно

Coinmart

Coinmart нь крипто салбарт хамгийн чухалд тооцогдох хоёр шинж чанар болох маркетингийн чадварлаг мэргэжилтнүүд болон хөгжүүлэгчдээс бүрдсэн хөгжиж буй баг бөгөөд хамгийн гол нь арилжааны үйл ажиллагаан дээр суурилсан.

Coinmart биржийн хөгжлийн эхлэл болсон чухал хамтын ажиллагааны нэг нь DEVITA байх болно.

Coinmart-ийн гол давуу талууд нь:

  1. Coinmart баг мөн Аюулгүй байдал- Coinmart нь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлын хамгийн дээд стандартыг сахин биелүүлдэг. ISO/IEC 27001:2013 болон Крипто валютын аюулгүй байдлын стандартад (CCSS)3 хүрэхээр зорин ажиллаж байна.
  2. Үйл ажиллагааны дэлхийн стандартууд- Coinmart DEVITA олон улсын биржүүдтэй холбоо тогтоох, үйл ажиллагаагаа тэлэх бас нэгэн хөшүүрэг болж байна. Олон улсад өргөжин тэлж, дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны бирж болж хурдтайгаар хөгжих боломж Coinmart-д бий.
  3. Хөрвөх чадвар — арилжаа хийх чадвар, зах зээл дээрх үнэ цэнийг олж илрүүлэх түүнээс үүссэн үр нөлөө хамгийн чухал юм. Coinmart-ын үйл ажиллагаа болон дэлхийд алдартай маркетингийн арга барилыг нэгтгэх нь бидний хамтын ажиллагааны бас нэгэн хэсэг. Зорилго нь зөвхөн лист хийхийн тул биш харин хэрэглэгчдэдээ манай төсөлд оролцох хамгийн сайн үр ашиг, боломжоор хангахад оршино.

Зөвхөн лист хийх биш

Энэ бол зүгээр нэг лист хийх тухай зарлал биш.Үүгээр дамжуулан цаашид хамтдаа хөгжих крипто зах зээлд нэвтрэх үйлчилгээ үзүүлэгчтэй компанитай хамтран ажиллаж болсноо мэдэгдье. DEVITA-ийн багийн хувьд зөвхөн төслийнхөө хүрээнд богино хугацааны амжилтыг зорих бус харин бүс нутаг, салбарын хэмжээнд өсөлт, өөрчлөлтийг бий болгох зорилготой. Бидний урт хугацааны стратеги бол бүс нутгийн биржүүдтэй синергетик байдлаар хамран ажиллаж, хөгжиж Монголын блокчэйн зах зээлийн тулгуур багана болох билээ.

Дараагийн хоёр долоо хоногт бид хамтын ажиллагаагаар Монголын блокчейн салбарт авчрах өөрчлөлт, бүтээн байгуулалтын талаар илүү дэлгэрэнгүй нийтлэх болно.

DEVITA баг үргэлж нийгэмд тогтвортой өсөлт, үр ашгийг бий болгох зорилгоор ажилладаг бөгөөд энэ нь бид төлөвлөгөө, процессоо “түр зуурын сэтгэл ханамж дээр” суурилан хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид хэрэглэгчийн үнэ цэнийг алдагдуулах буюу зөвхөн биржид бүртгэлтэй байхын тулд лист хийхгүй. Бидний эхний ээлжийн листинг синхрончлохдоо анхаарах хамгийн чухал зүйл бол хөрвөх чадвар, хэрэглэгчийн өсөлтийн хурд юм. Нэгэн зэрэг олон бирж дээр бус биржүүд дээр нэг нэгээр нь дараалан лист хийж олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж болох ч энэ нь хөрвөх чадварын өсөлт, үнэ цэнийг хамгаалахад сөргөөр нөлөөлдөг.

Цаашилбал, DEVITA Global-ыг олон улсын хэд хэдэн биржүүд нэгэн зэрэг харилцаа тогтоож байгаа нь лист хийх “кластер” хандлага юм. Бид стратегийн хувьд бүлэглэсэн хэлбэрээр листүүдийг зарлах төлөвлөгөөтэй байна. Mэдээлэл алдагдахаас сэргийлэх, зах зээлд оролцогч талуудыг хамгаалсан хатуу гэрээнээс үүдэн өнөөг хүртэл үйл ажиллагааны шинэчлэл, мэдээлэл хүргэх боломжгүй байсан. Блокчейн орон зайд туршлагатай хүмүүс бирж том байх тусам мэдээллийн менежментийн хатуу чанга байдал улам ихэсдэгийг гэрчлэх биз.

Гэсэн хэдий ч олон улс дахь нэгдсэн листийг 2-р сарын сүүлээр товлосон гэдгийг дуулгахад таатай байна.

LIFE токеныг олон улсын бирж дээр байршуулах, блокчейн технологийн гол байгууллагуудтай хамтын ажиллагаагаа зарлахаас гадна DEVITA програм болон экосистемийн хөгжүүлэлтийн талаарх томоохон шинэчлэлтүүдийг та бүхэнд хүргэх болно.

Одоогийн байдлаар DEVITA-ийн Coinmart-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээ нь манай коммюнити, төслийн багийн хувьд гайхалтай жил болохыг илтгэсэн.

Coinmart-йин тухай

Монголын төвлөрсөн дижитал хөрөнгийн бирж

Website | Facebook | Contact

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global