DEVITA коммюнитид хандах үүсгэн байгуулагчийн илгээлт

DEVITA Global
DEVITA Global
Published in
5 min readNov 7, 2021

Энэхүү завшааныг ашиглан DEVITA коммюнитид өөрийгөө танилцуулъя. Намайг Эрик Чой гэдэг, DEVITA-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг.

50 гаруй крипто төсөлд биечлэн мэргэжлийн зөвлөгөө өгч, сүүлийн зургаан жилийн хугацаанд крипто/блокчэйн салбарт хэд хэдэн төслийн багт ажилласны эцэст анх удаа DEVITA төсөл дээр хамтран үүсгэн байгуулагч гэх нэрээр дуудагдаж байгаадаа баяртай байна. Үүгээрээ үнэхээр бахархаж байгаа учир зүүн хөлийн шагайн дээрээ логогоо шивүүлэхээр шийдсэн…

Хөгжүүлэгчид, дизайнерууд, архитектoрүүд, зөвлөхүүд, маркетерууд, бизнес хөгжүүлэгчид, комьюнити менежерүүдээс бүрдсэн чадварлаг багийг удирдаж байгаадаа баяртай байна.

Бүх DEVITA-ийн багийн гишүүдийн өмнөөс анх удаа бизнес төлөвлөгөөгөө олон нийтэд зарлах нэр хүндтэй үүргийг хүлээн авсан.

Стратегийн түншлэлүүд:

Хамтарсан үйл ажиллагааны бүтээгдэхүүнүүд маань:

  • Илүү баталгаатай мэдээлэлд тулгуурласан мэдээллийн шинжилгээг сайжруулах өгөгдлийн хэмжигдэхүүнүүдийг таних ажиллагааг хамтран хэрэгжүүлэх,
  • Даатгал болон эрүүл мэндийн салбар хоорондын синергид тулгуурласан бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллахаар тохиолцлоо.

БОДЬ ДААТГАЛ — Монгол Улсын даатгалын салбарт нийт хураамжаар тэргүүлэгч бөгөөд AXA Insurance-ийн түнш.

Whitepaper v1.1-ийг гаргах нь:

Зөвхөн төслийн багийнхан хандах эрхтэй байсан Whitepaper-ийг анх 2021 оны арван нэгдүгээр сарын 6-нд олны хүртээл болж, devita.global-аас PDF хэлбэрээр татах боломжтой болсон. Бид DEVITA Whitepaper V1.1-ийг ERC-1155-аар 1000 хувь гаргаад байна. Бид өөрсдийн баримт бичгийг гинжин дээр үүрд мөнх, дахин өөрчлөгдөхгүйгээр байршуулж байгаа нь ил тод байдалд бүрэн итгэдгийг маань нотлон харуулна.

Токен гаргах процесс:

LIFE токенийг 2021 оны арван нэгдүгээр сарын 5-нд бүтээсэн (TGE буюу Token Generation Event). Анхны нийлүүлэлтийг 10 тэрбум токеноор тогтоосон бөгөөд үүний 15 хувь нь токений арилжаанд хуваарилагдаад байгаа юм. 5 хувь нь хаалттай захиалгад (энэ private sale бөгөөд урьдчилсан хуваарилалт буюу pre-sale биш), 10 хувь нь нээлттэй захиалгад хуваарилагдсан.

Биржүүдэд бүртгүүлэх төлөвлөгөө:

Coinmarketcap-ийн топ 30 болон топ 50-д багтдаг олон улсын хоёр ч бирж бүртгэхээр болсон нь олон улсын зах зээлд манай төслийг сонирхож буйг батална.

Токений арилжаа:

  1. Токений хэмжүүрүүдийг ашиглан зах зээлийн спекуляц хийж үзсний үр дүнд бид хаалттай захиалгын хуваарилалт нь 200 сая LIFE токеноор хязгаарлагдах шаардлагатай гэж үзсэн бөгөөд зөвхөн стратегийн хөрөнгө оруулагчид оролцох боломжтой байх юм.
  2. Нээлттэй арилжааны нийт хуваарилалтыг 350 сая LIFE токеноор хязгаарлах бөгөөд анхдагч биржийн арилжаа (IEO) / урьдчилсан хуваарилалт (pre-sale) / төвлөрсөн бус биржийн анхдагч арилжаа (IDO)-аар борлуулах болно.
  3. Бид борлуулалтыг олон бирж, эрх зүйн олон зохицуулалт дамжин хийх болно. Ирэх 2–4 долоо хоногийн дотор бичиг баримтууд баталгаажих хэрээр зарлагдах болно.
  4. Гарч буй БҮХ токен whitepaper-т заасны дагуу вэстинг болон суллагдах хуваарьтай байх бөгөөд үүнд хаалттай болон нээлттэй захиалга, үүсгэн байгуулагчид, баг хамт олон, зөвлөхүүд болон платформын экосистемээс гадна хуваарилагдсан бүх токенд хамаарна.

Техникийн хөгжүүлэлт (платформ):

  1. Android болон iOS үйлдлийн системд зориулсан аппликэйшнүүд нь хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа орсон бөгөөд нээлттэй бэта (open beta) хувилбар энэ онд багтаж аппликэйшний санд байрших болно. Альфа туршилтийн сүүлийн шат руу шилжих үед илүү тодорхой огноог зарлах болно.
  2. Гар утсанд зориулсан аппликэйшн гарснаас хойш 30 хоногийн дараа институт, засгийн газрууд, судлаачид, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан вэб терминал / аппикейшн гарах болно.

Техникийн хөгжүүлэлт (блокчэйн):

  1. TGE: 2021 оны арван нэгдүгээр сарын 5
  2. Зогсолтгүй стэйкингийн гэрээг хөгжүүлж байгаа бөгөөд хөрвөх чадварын сан болон урамшуулалтай зэрэг гарна. Стэйкинг нөөц ирэх 60 хоногийн дотор бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа.
  3. Крипто орчны аюулгүй байдлын аудитийн хамгийн шилдэг 10 фирмийн 2 нь манай ухаалаг гэрээг аудитлаж байгаа.
  4. Тогтвортой койн (stable-coin) гаргахтай холбоотой хөрвөх чадварын хөдөлгүүр болон эскроу ухаалаг гэрээнүүдийн сүүлийн зүйл заалтууд нэмэгдэж байгаа.
  5. Гинжин дээрх коммюнити удирдлага анхны бүртгэлээс хойш 30 хоногийн дараа бэлэн болно.
  6. Ethereum, Polygon болон Solana-ийн гинж рүү хөрвөгчийг бэлтгэж @ETH-swarm Networks, IPFS, The Ethereum Foundation, Polygon(Matic) болон Solana нартай хэлэлцэж байгаа. Бид тун удахгүй нэмэлт грантуудыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
  7. Манай төвлөрсөн бус эрүүл мэндийн өгөгдлийн сан болон шифрлэх аргачлал 2 долоо хоногийн дотор хөгжүүлж эхлэхэд бэлэн болно.
  8. Татварын тогтолцоо бүрэн дууссан.

Бүртгэл

  1. Бидний анхны ТБ( төвлөрсөн бирж)-ийн бүртгэл 2021 оны 4-дүгээр улиралд багтах бөгөөд бид аль хэдийн тусдаа бирж бүхий 3 бүртгэлийн баталгааг хүлээн авсан.
  2. Манай стекинг сангууд ажиллаж эхлэх үед DEX-д бүртгүүлэх бөгөөд энэ нь бид энэ жилдээ багтаан DEX-д бүртгүүлнэ гэсэн үг юм.
  3. Бид 2022 оны 1-р улирал дуусахаас өмнө дэлхийн хэмжээнд дор хаяж 6 бирж дээр (1-р түвшний биржийг оруулаад) байрлаж арилжаа хийнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Олон нийтийн засаглал

  1. Энэ бол олон нийтийн анхаарал хандуулах ёстой төслийн гол хүчин зүйл юм.
  2. Гинжин дээр бүрэн байршсан /Fully on-chain/ олон нийтийн засаглал гэдэг нь хоёр жилийн дотор дуусах хөгжүүлэлтийн сан болон удирдлагыг хамгаалах эрхээс бусдыг нь санд хуваарилж, эрх баригчид платформ дээрх сангийн бусад бүх нөөцийг хянаж, хувaарилах үүрэгтэй. Энэ нь платформын дараагийн үе шатуудыг гинжин дээрх олон нийтийн санал хураалтаар шийднэ гэсэн үг юм.
  3. Энэ нь та бүх эрх мэдлийг атгаж байна гэсэн үг юм. Харин бид зөвхөн төслийн санаачлагчид. Төслийг ямар нэгэн байдлаар хэрэгжих эсэхийг ТА, олон нийт, оролцогч талууд шийднэ. БИД илүү ардчилсан эдийн засагтай санхүүгийн оролцоог 99%-тай байна гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах нь дэлхийн тархсан эдийн засгийн гол эргэлтийн цэг юм. Манай төсөл олон нийтийн хяналтад олон нийтийн засаглалын бүрэн хяналтад байхаар бүтээгдсэн. Эцэст нь DEVITA хаана хүрэх ирээдүйн чиглэлийг олон нийт, оролцогч талууд болон тэдний нийгмийн эдийн засгийн экосистем дэх оролцоо бүрэн хянана гэсэн үг юм.
  4. Төслийг хөгжүүлэх, өргөжүүлэх цаашид гадаад эх үүсвэрийг хариуцах DAO санг удирдлагын баг болон хувь нэмэр оруулсан багын гишүүд байгуулна.

Гэхдээ санаарай, DEVITA….It’s “about life

Тиймээс….. Энэ зөвхөн эхлэл…

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global