DEVITA платформыг хаалттай хүрээнд албан ёсоор нээлээ

DEVITA Global
DEVITA Global
Published in
3 min readOct 27, 2021

Дэлхий дахинд цар тахлын улмаас үүдсэн эрүүл мэндийн салбарын сорилтуудаас бид уламжлалт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөц хангалтгүй болохыг олж харлаа. Иймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой төвлөрсөн бус эрүүл мэндийн платформыг “Гэрэгэ Системс” болон “Diiant Consulting” компаниуд хамтран нэвтрүүлэхээр зорилоо.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд “DEVITA” өнөөгийн эрүүл мэндийн хатуу бодлого, хямралын үед шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй бичил нийгэмлэгүүдэд үйлчлэх зорилготой блокчэйн, эрүүл мэнд, нийгмийн ашиг тус гэсэн гурван үндсэн ойлголтыг нэгтгэсэн, бүрэн ажиллагаатай төвлөрсөн бус теле эрүүл мэндийн платформ болж хөгжсөн.

DEVITA төслийн өнөөдрийг хүртэл ололт амжилтаа тэмдэглэн салбар салбарын түншүүд, удирдагчдын хамтаар хаалттай хүрээнд нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулаад байна.

“Гэрэгэ Системс”компанийн үүсгэн байгуулагчид, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид, банк санхүү болон даатгалын салбарын тэргүүлэгчид, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид зэрэг Монголын олон амжилттай яваа эрхэмүүд энэхүү арга хэмжээн оролцсон бөгөөд DEVITA платформын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж, ардчилал, тэгш боломжийн зарчмаар тэтгэгдсэн эрүүл мэндийн шинэ үеийн үйлчилгээг эхлүүлж байгаа гэдгээ зарласан юм.

Төслийн санаачлагч Joseph Lee “DEVITA бол юун түрүүнд хямд өртөгтэй боловч өндөр чанартай дижитал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санал болгодог платформ” гээд, “уламжлалт системд тулгамддаг саад бэрхшээлийг арилгах болно” гэдгийг онцоллоо.

Платформд ашиглагдах LIFE токен бол эрүүл мэндийн дижитал дэд бүтцэд үнэ цэн, өгөгдөлийг дамжуулах хэрэгсэл болж байгаа юм.

DEVITA төслийн танилцуулгыг анхааралтай үзэж буй 250+ зочид

Хаалттай хүрээнд хийсэн нээлтийн арга хэмжээний үеэр “Гэрэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат болон Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр нар тус теле эрүүл мэндийн үйлчилгээний анхны хувилбарыг танилцууллаа.

Зүүн талаас “Гэрэгэ Системс”-ийн Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр, Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат

Тэрээр DEVITA бол Zoom-ээс 15–20 дахин хурдан эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын систем бөгөөд эмч, өвчтөн хоорондын харилцааг сайжруулахын тулд NFT-д суурилсан төвлөрсөн бус таниулбарыг баталгаажуулах боломжтой платформ гэдгийг онцлон дурдсан.

Нээлтийн арга хэмжээний дараа DEVITA платформын LIFE токеныг анхдагч биржийн арилжаагаар дамжуулан (IEO) санал болгохоор зорьж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Тайланд, Энэтхэгийн зах зээлд мөн гаргахаар зорьж байгаагаа зарласан. Платформ хөгжүүлэлтийн эцсийн шатандаа орсон байгаа. DEVITA-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах вебсайтаар зочилно уу.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүрээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mongolia) | Discord | Reddit | Twitter

DEVITA бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global