DEVITA төслийг танилцуулж байна

DEVITA Global
DEVITA Global
Published in
3 min readOct 20, 2021

Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүн төрөлхтний бий болгосон эрүүл мэндийн систем ямар хэврэг болохыг бидэнд тодоор харуулаад зогсохгүй аливаа хямрал, хүндрэлийн үед эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн ач холбогдлыг мэдрүүллээ. Нэн ялангуяа эрүүл мэндийн уламжлалт системүүдийн мэдээллийн хүртээмжгүй байдал, өгөгдлийн удирдлага болон түүний чанарын асуудлыг бүгд ил болсон.

Дэлхий даяар 10 өвчтөн тутмын 1 нь эрүүл мэндийн салбарын алдааны улмаас хохирдог байна. Зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр ойролцоогоор 250,000 хүн амь насаа алдаж буй нь нас баралтын шалтгаануудын гуравдугаарт бичигдээд зогсохгүй эрүүл мэндийн салбарт жилд 42 тэрбум ам.долларын дарамт учруулдаг ажээ. Үүний адилаар дэлхийн бага болон дунд орлоготой улс орнуудад эрүүл мэндийн салбарын алдааны улмаас жил бүр 2.6 сая хүн нас бардаг байна.

Johns Hopkins эмнэлгийн Мэс заслийн ухааны профессор Доктор Мартин Макари M.D. эрүүл мэндийн салбарын энэ алдааны шалтгааныг ажилтнуудын чадваргүй байдал, оновчгүй шийдвэр гаргадаг байдал, техник алдаатай байх болон жорлосон эм болон тунг зөрүүлэх зэрэг системийн дутагдалтай холбон тайлбарлажээ. Өгөгдөл бутрах болон түүний ач холбогдол хамааралгүй болсны улмаас үүсэж буй эрүүл мэндийн салбарын алдаанаас үүдсэн эдийн засгийн сөрөг үр дагавар энэ салбарын бусад оролцогчдод хүндээр тусаж байгаа нь эм үйлдвэрлэгч болон эрүүл мэндийн даатгалын томоохон компаниуд жилд 600 сая ам.долларын алдагдал хүлээж байгаагаас харж болно.

Эрүүл мэндийн үйл ажиллагааг орчин үеийн хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэхийн тулд уламжлалт арга барилыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болсон ч мэдээллийн зах зээл, хувь хүний нууцтай холбоотой хатуу бодлогын улмаас эрүүл мэндийн систем дэх мэдээллийн хөрвөх чадвар түүний үр дүнгүй байдал улам нэмэгдсэн. Өвчтөний эрүүл мэндийн өгөгдлийг дижитал хэлбэрээр бүртгэх, хадгалах, зүүж буй төхөөрөмжөөр нь дамжуулан эрүүл мэндийн ерөнхий мэдээллийг автоматаар хянаж цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээг виртуалаар удирдах боломжтой болсон нь энэ салбарыг өгөгдөлд суурилсан салбар гэж шинээр тодорхойлох болсон.

XX зуунд анагаах ухааны салбарт гарсан шинэчлэлт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л салбарт эерэгээр нөлөөлж, нас баралт түвшин буурч, улмаар 1900 онд 31 байсан дундаж наслалт 2018 онд 79 хүртэл нэмэгдсэн. Өнөөдөр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлжит хувьсгалын босгон дээр ирээд байна. Энэ нь өргөн тархсан бүртгэлийн технологийн дэвшилд тулгуурлан өгөгдлийн эрх чөлөө, бодит үнэнд тулгуурласан орчин үеийн эрүүл мэндийн салбарыг цогцлоох болно.

Өвчтний өгөгдөл найдвартай, аливаа цензурдэлтэд өртөхгүйгээр чанартай, үр дүнтэйгээр өгөгдлийн солилцоог хийх нь нь эрүүл мэндийн салбарын амин судас болоод байна. Харин өвчтний мэдээллийг хэрхэн хамгаалж байна вэ? Хэзээ хэнтэй ямар зорилгоор хуваалцаж болох вэ?

DEVITA бол блокчэйн технологийн тусламжтай хуучин эрүүл мэндийн тогтолцооны гол дутагдлыг арилгаж, хэрэглэгчид хувийн эрүүл мэндийн мэдээллээ найдвартай хадгалах, дамжуулах, солилцох итгэлцлийн сүлжээг бий болгож түүгээрээ дамжуулан тусламж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн мэдээллийн менежментийг илүү үр ашигтай явуулах, тодорхой арга хэрэгслээр хангах зорилготой төвлөрсөн бус систем юм.

DEVITA-ийн гол функцэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох теле эрүүл мэндийн үйлчилгээ, өгөгдлийн зах зээлийн талбар багтаж буй бөгөөд хэрэглэгч найдвартай баталгаажуулалтын ONE-ID-ээр нэвтрэн өөрийн эрүүл мэндийн өгөгдлөө төвлөрсөн бус мэдээллийн санд байршуулах боломжтой байх юм. Хэрэглэгч энэ платформд зориулагдсан LIFE токеноор дамжуулан бүх үйлчилгээг авна.

DEVITA-ийн Гүйцэтгэх захирал Жозеф Ли “эмнэлгийн аливаа алдаанаас урьдчилан сэргийлэх эхний алхам бол мэдээллийн эх үүсвэрийн найдвартай байдлыг шийдвэрлэх явдал юм” гээд DEVITA-ийн төвлөрсөн бус таних шийдэл болох ONE-ID нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээллийн эх сурвалж, очих газрыг баталгаажуулж, өвчтөн, эмч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч, эм, даатгал болон бусад эрүүл мэндийн итгэмжлэгдсэн талуудын хооронд аюулгүй, найдвартай мэдээлэл солилцох боломжийг олгоно” гэв.

Эрүүл мэндийн өгөгдлийг бодит цагийн горимоор аюулгүй хангаснаар DEVITA-ийн ач холбогдол эрүүл мэндийн мэдээллийн солилцоо, цахим сангийн үйлчилгээнээс ч өргөн болох нь харагдаж байгаа юм. Peer-to-Peer буюу хүнээс хүнд дамжих сүлжээний үйлчилгээг ашиглан өгөгдлийн төлөвлөрсөн бус өмчлөлийг бий болгосон нь өвчтөн болон эмчийн хоорондын харилцааг улам сайжруулаад зогсохгүй Европын холбооны GDPR буюу Ерөнхий өгөгдөл хамгаалах журам, АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын үр ашиг, хариуцлагын тухай хуультай уялдан дагаж мөрдсөн.

Одоогийн байдлаар DEVITA хөгжүүлэлтийн эцсийн шатандаа явж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах эхний үе шатыг даган анхдагч биржийн захиалгын арилжаа (IEO)-г эхлүүлэх гэж байна. DEVITA-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл https://www.devita.global хаягаар зочлох эсвэл Telegram группт маань нэгдээрэй.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global