DEVITA Global олон улсын коммюнитигийн стандартыг баримталдаг.

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readMar 10, 2022

Эрхэм харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө биднийг дэмжиж буй харилцагч нартаа талархлаа илэрхийлье. Өчигдөр буюу 3-р сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн хоёр ч бирж дээр манай бүртгэл хийгдэж дууссан. Мөн манай төсөл Монголоос гараагаа эхэлж Олон улсад амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй анхны төсөл боллоо.

Бидний төсөл амжилттай хэрэгжихэд дэм болсон Монголын хэрэглэгчдээ хэзээ ч орхигдуулахгүй гэдгийг энд дурдах нь зөв байх. Одоогоор DEVITA төсөл албан ёсоор Дэлхийн хэмжээний төсөл болсон. Тийм ч учраас энэхүү томоохон алхмаа тодотгон дурдах нь зүйтэй.

Практик талаас нь авч үзвэл манай төслийн үйл ажиллагаа олон улсын стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой. Энэ ч утгаараа төслийн мэдээллийг олон нийтэд түгээх тухай олон улсын конвенцыг хүндэтгэж, дагаж мөрдөх нь хамгийн чухал.

Олон нийтэд хүргэх мэдээлэл жигд, ойлгомжтой байх ёстой бөгөөд коммюнити болгонд ижил мэдээг нэгэн зэрэг хүргэх шаардлагатай байдаг.

Бид цаашид зөвхөн крипто зах зээлийн зарчмаар Монголын хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх бөгөөд дараах харилцааны сувгуудын үйл ажиллагааг зогсоосон гэдгийг дуулгаж байна. Үүнд:

-Үүрэн холбоо

-Биечилсэн уулзалтууд

Энэ нь бид коммюнитидээ зохих үйлчилгээ үзүүлэхийг хүсэхгүй байна гэсэн үг биш. Харин олон улсын стандартыг дагаж мөрдөх, бусад олон улсын коммюнити гишүүдтэй адил хандах, хамгийн чухал нь бүх хэрэглэгчдэд ижил мэдээллийг нэг сувгаар хүргэх зарчмыг баримталж буй нэгэн хэлбэр юм.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global