DEVITA: Powered by Gerege Systems

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readNov 5, 2021

Эрүүл мэндийн үйлчилгээ болон санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой төвлөрсөн бус эрүүл мэндийн үйлчилгээний DEVITA платформыг цар тахлын үед технологиор дамжуулан үндэсний эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг авчирсан Евразийн технологийн тэргүүлэгч компани “Гэрэгэ Системс” хөгжүүлж байна. DEVITA платформыг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын шалгуурт нийцүүлэн өгөгдлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа бөгөөд чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхээр хөгжүүлж байгаа юм.

“Гэрэгэ Системс”-ийн шалгарсан технологийг DEVITA платформын хөгжүүлэлтэд ашиглах бөгөөд үүгээр дамжуулан эмч болон өвчтөнийг холбосон теле эрүүл мэндийн үйлчилгээний виртуал орчинг үүсгэх цогц шийдлийг хөгжүүлэх юм. “Гэрэгэ Системс” DEVITA платформын гар утасны болон веб аппликэйшнүүдийг блокчэйнд суурилсан өгөгдлийн хадгалах систем болон өгөгдлийн эзэн, өгөгдлийн хэрэглэгч хоёрын хоорондох солилцоог баталгаажуулж буй өндөр зэрэглэлийн аюулгүй байдлыг ханган хөгжүүлж байгаа болно.

“Гэрэгэ Системс” аюулгүй, олон хүнд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний дижитал дэд бүтцийг хөгжүүлэх технологийн чадамжийн ачаар DEVITA платформ бий болох бөгөөд улмаар DEVITA платформ Gerege аппликэйшнээр дамжуулан дамжуулан COVID-19-тэй холбоотой мэдээллийг авдаг гурван сая монголчуудад үйлчилгээ үзүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ, Johns Hopkins University зэрэг байгууллагууд руу COVID-19-тэй холбогдолтой шинжилгээний үр дүн, дархлаажуулалтын гэрчилгээ, хавьтал мөшгөх зэрэг үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг дамжуулах шийдлийг “Гэрэгэ Системс” iOS болон Android үйлдлийн системд зориулсан анхдагч хувилбарыг гурван хоногийн дотор нэвтрүүлж, үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа юм.

DEVITA платформын саяхан болж өнгөрсөн нээлтийн арга хэмжээний дараа LIFE токений урьдчилсан хуваарилалтын гурван тэрбум төгрөгийн захиалга амжилттай биелсэн нь өөрийн токенөөр дамжуулан үйлчилгээ авах боломжтой эрүүл мэндийн төвлөрсөн бус DEVITA платформын эрэлт зах зээлд өндөр байгааг нотлон харуулсан явдал боллоо.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Монгол) | Discord | Reddit | Twitter

“Гэрэгэ Системс”-ийн тухай

“Гэрэгэ Системс” нь өөрсдийн мэдлэг, нөөц бололцоогоо дайчлан бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг сайжруулах зорилготой шинэ технологи, үйлчилгээг хөгжүүлэн ажилладаг Улаанбаатар хотод төвтэй финтек компани юм. Бид бүх хувийн болон төрийн хэвшлийн байгууллагуудын хоорондын бэлэн бус гүйлгээний системийг бий болгож, цаашлаад бэлэн бус төлбөр тооцоо бүхий нийгмийг бүтээх дижитал санхүүгийн технологийн зах зээлийг амжилттай явуулахад төвлөрөн ажиллаж байна. Интернет шинэ технологи хаа сайгүй нэвтэрч байгаа нь манай улсад асар том үүд хаалгыг нээж өгч байгаа гэдэгт бид итгэдэг. Монгол Улс ч өнөөгийн цахим эрин дэлхийн чиг хандлагад дасан зохицох асар их нөөц бололцоотой.

Website | Twitter | Facebook | Instagram

DEVITA бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global