Identity 2.0: Цахим эринд хувь хүнийг баталгаажуулах нь

DEVITA Global
DEVITA Global
Published in
3 min readOct 28, 2021

Түүхийн явцад хувь хүний мэдээллийг байцаан баталгаажуулан олон арга барил байсаар ирснээс хамгийн эртний бөгөөд хамгийн шулуухан нь хэн нэгнээр дамжуулан бусдын биет хэв шинжийг тодорхойлуулах явцуу арга юм. Үүний нэг жишээ нь Монголын эзэнт гүрний хааны хамгаалалт дор торгоны замаар аюулгүй нэвтрэх, өөрийгөө батлах боломжийг эзэмшигчдэд олгосон, дэлхийн хамгийн анхны токен суурьтай гэж хэлж болох ГЭРЭГЭ гэх гадаад паспорт юм. XV зуунд үүнтэй адил Английн хаан V Хенрийн баталсан “Аюулгүйн хөтөч” гэх Гадаад улсад байх хугацаандаа тухайн хүний биеийн байцаалтыг нотлох, иргэний аюулгүй байдлыг хангах зорилготой баримт бичиг нэгэн төрлийн паспортыг гаргасан байдаг.

Харин өнөөдөр бүртгэл хөтлөх технологийн дэвшлийн тусламжтай хувь хүний итгэмжлэлийг шалгах илүү боловсронгуй арга хэрэгсэл бий болсон. Фитнессийн гишүүнчлэлийн карт, оюутны үнэмлэх зэрэг картаар дүүрэн түрийвч, цүнх авч явдаг өдөр тутмын дадлаа бодоод үзээрэй. Гэхдээ төрөөс олгодог үнэмлэхүүд (жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх) болон банкны картууд (Visa, Mastercard) зэрэг цөөн хэдэн картыг л дотоод болон олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрдөг.

Иргэний үнэмлэх бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн иргэнийг батлах хамгийн тохиромжтой бичиг баримт юм. Гэхдээ дэлхийн хүн амын 56% буюу 4.66 тэрбум хүн интернет идэвхтэй ашигладаг ч дижитал иргэний үнэмлэхтэй тэнцэхүйц зүйл байхгүй.

Интернет бол даяаршил, харилцаа холбоог нэгтгэж, нээлттэй харилцаа холбоог идэвхжүүлж, Facebook, Uber, Airbnb зэрэг хамгийн алдартай олон програмуудын тулгуур болж ирсэн. Гэвч интернетэд дижитал итгэмжлэлийг илэрхийлэх, солилцох, баталгаажуулах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байдаггүй.

Одоогоор бид цахим хуудас болон аппликэйшнд нэвтрэхийн тулд цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг хувийн таних хэрэгсэл болгон ашиглаж байгаа ч үргэлж үйлчилгээ үзүүлэгчдийн зөвшөөрөл авах шаардлагатай тулгардаг. Яг л өнгөрсөн үеийн дээдэс, хаадтай адил хүссэн үедээ бидний нэвтрэх эрхийг цуцалж болно. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дижитал итгэмжлэлийг олгохын тулд бидэнд ямар нэгэн гуравдагч хуулийн этгээд, институт, байгууллагад найдахгүйгээр хувь хүмүүс бие даан эзэмших боломжтой өвөрмөц дижитал хэрэгсэл хэрэгтэй.

Дижитал эрин зуунд иргэний үнэмлэхийг баталгаажуулах нь интернэтээр өөрийгөө таниулах асуудлыг найдвартай, нууцлалтай, цензурт тэсвэртэй байдлаар шийдвэрлэх боломжтой шинэ технологиудыг эрэлхийлэхийг шаарддаг.

Төвлөрсөн бус таних технологи (DID) буюу блокчэйнд суурилсан танилтын шинэ хэлбэр нь гуравдагч этгээдийн оролцоогүйгээр дижитал хэлбэрээр өөрийн үнэмлэхний багцыг таниулах, баталгаажуулах боломжийг олгодог.

Төвлөрсөн бус таних технологийн (DID)-ийн эзэмшигч өөрийг баталгаажуулахад дижитал хэтэвч цор ганц таних кодыг бий үүсгэж өгдөг. Зөвхөн тухай DID-ийн эзэмшигчийн л мэдэх биометрик баталгаагаар хамгаалагдсан баталгаажуулах хувийн түлхүүрийн ачаар “гарын үсэг” зурна. Энэхүү онцгой түлхүүр нь тархаан байршуулсан бүртгэлд нийтлэгдэх бөгөөд түлхүүрийн эзний төвлөрсөн бус таних карт болж, цаашдаа бусдад үзүүлж, номын дэлгүүр, их сургууль, нисэх буудал эсвэл эмнэлэг гээд үндсэндээ хаана ч хүлээн зөвшөөрөгдөх үнэмлэх болох юм.

DEVITA-ийн хувьд төвлөрсөн бус таних хэрэгсэл буюу ONE-ID нь өөрөө эзэмшдэг, бие даасан бас мэдээллийн аюулгүй байдлыг цахимаар хангаж, хуваалцах боломжийг өгөх онцгой таних хэрэгсэл болох юм.

Төвлөрсөн бус итгэлцлийн энэхүү систем нь хувийн нууцыг хамгаалах, хувь хүний эрүүл мэндийн өгөгдлийг NFT-ээр дамжуулан удирдах, хэрэглэгчийн хэтэвчинд мөнх хадгалагдах хэрэгсэл юм.

DEVITA платформын хамтран үүсгэн байгуулагч Эрик Чой хэлэхдээ “хувь хүнийг таних үүргийг блокчэйнд шилжүүлэн даатгаснаар эрүүл мэндийн ажилтнууд хүний амийг аврах гол ажилдаа төвлөрөх боломжтой болох юм” гээд “логистикийн үр бүтээмжгүй байдал эрүүл мэндийн аливаа алдааны шалтгаан байхаа болино” гэлээ.

DEVITA-ийн ONE-ID нь эрүүл мэндийн ажилтнуудыг өвчний баталгаажуулалтын гар ажиллагаанаас чөлөөлөх бөгөөд COVID-19 цар тахлын хямрал давхацсан хүнд үед цаг, хүчин чармайлтыг хэмнэх юм.

About DEVITA

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн техонологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Монгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global