LIFE токен олголт (Монгол коммюнити зарлал)

DEVITA Global
DEVITA Global
Published in
2 min readMar 9, 2022

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,

Юуны түрүүнд биднийг дэмжсээр ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Монголд өрнөсөн төслийн нээлт болон токены нээлттэй захиалгаас хойш бид амлалтаа биелүүлэхийн тулд тасралтгүй ажилласаар байна. Түншлэл болон биржийн бүртгэлийн ажлууд маань ихээхэн ахиц дэвшилтэй байгаа бөгөөд үр дүнд нь Flybit, MEXC зэрэг олон улсын биржүүд дээр бүртгэгдсэн.

Бид хэрэглэгчдэдээ хөрвөх чадвартай, арилжааны таатай нөхцөл бүхий бүс нутгийн хүртээмжтэй арилжааны платформоор хангах хүсэлтэй байгаа билээ. Одоогоор энэ нь боломжгүй мэт санагдаж байгаа ч хэрэглэгчдэд токен олгогдсон эсэхийг баталгаажуулахад илүү анхаарал хандуулан ажиллаж байна.

DEVITA-ийн баг коммюнити-дээ аль биржээр дамжуулан арилжаанд оролцох талаар зөвлөмж өгөх боломжгүй. Энэ бол та бүхний сонголт байх болно.

Тиймээс Монголын коммюнити токеноо хүлээн авахын тулд Metamask криптовалютын хэтэвч ашиглах шаардлага үүснэ.

Дараа дараагийн нийтлэлд LIFE токеныг хэрхэн хүлээн авах талаар зааварчилгаа өгөх болно. Хамгийн гол нь хэтэвчний бүх хаягийг 3-р сарын 12-ны Бямба гарагийн өдрийн 12:00 цагийн дотор хүлээн авах шаардлагатай гэдгийг сануулъя.

Хэрэв хэтэвчний хаяг алдаатай ирсэн тохиолдолд DEVITA төслийн баг ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Metamask хэтэвч үүсгэх заавар авахыг хүсвэл энэхүү холбоосоор дамжуулан мэдээлэл аваарай.

(Энэхүү удирдамжийг DEVITA Global-аас бэлтгээгүй тул бид мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй. Та ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайтар судалгаа хийнэ үү.)

Metamask хэтэвч үүсгэсний дараа:

Та Metamask түрийвчээ үүсгэсний дараа Гэрэгэ аппликейшнийг нээгээд нээлттэй арилжаанд оролцсон цэс рүүгээ нэвтэрнэ үү.

DEVITA цэс дээр дарахад гарч ирэх “Metamask Wallet Address” талбар нь таны Metamask хэтэвчний хаягийг хүлээн авахад зориулагдсан болно.

Тухайн талбар дээр өөрийн PUBLIC хаягаа хуулж буулгана уу.

(Таны оруулсан PUBLIC хаяг нь таны LIFE токеныг хүлээн авах хаяг байх болно.)

Хэтэвчний хаягаа оруулсны дараагаар танд нэмэлт мэдээлэл өгөх болно.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчейн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

Website | Telegram (Mонгол) | Discord | Reddit | Twitter

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

--

--

DEVITA Global
DEVITA Global

DEVITA Global is a decentralized healthcare platform applying the latest digital technologies to solve classic problems in healthcare. https://devita.global