Зөндөө уйлсан оройдоо илгээх талархлын захидал

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readJun 25, 2021

Яг жилийн өмнө toxic relationship дээ бүр мөсөн цэг тавих гээд явж байсан өдөр. Угаасаа дууссан байсан л даа. Гэхдээ яагаад гэх зарим асуултанд хариулт авч, эргэлзээтэй зарим зүйлээ тодруулах болон цаашид энэ дээрээ анхаараарай, дараагийн удаа анхаараарай, бусад эмэгтэйчүүдэд битгий ингэж хандаарай гэж нөхөрсөг зөвлөгөө өгнө дөө хэмээн бодоод алхаж байсан...

Энэ өдөр аймар уйлсан. Тэр залуугаас болоогүй. Яагаад ийм тэнэг залууд боломж олгосон юм бол гэж өөртөө гомдож уйлсан тэр өдөр...

Гэхдээ дээрх бүх зүйлийг хэлээгүй л дээ. Хэлээд ч ойлгохгүй хүн байсан. Амьдрал түүнд цаашдаа ойлгуулах биз дээ...

Дээрх зүйлийг хэлвэл надад ямар ч хэрэггүй л дээ. Гэхдээ миний авсан мэдрэмжийг хойшид өөр эмэгтэй битгий аваасай, түүнийг бас өөр хүнд мэдрэмжгүй бүү харагдаасай гэж хүссэн.

Гэхдээ одоо бодоод байх нь ээ энэ чинь миний асуудал биш шт. Тиймээ???

Зүрх сэтгэлээрээ биш нөгөө хүний сэтгэл зүрх хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж өөрийн сэтгэл хөдлөлөө бүү уландаа гишгээрэй. Чамд тав тухгүй л байвал дасаад зохицоод болох биз хэмээн битгий үргэлжлүүлээрэй. Чамд ирээдүй харагдахгүй, чи тэр хүний алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч энэ хүн яг мөн байна гэсэн бодол төрөхгүй байвал хэн хэнийгээ хүндлээд шууд дуусгаарай. Чамайг өөрөөр чинь байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй, хийдэг зүйлсийг чинь үнэлэхгүй уландаа гишгэж, бие биенээ бодоод хорт зуршлаа ч хаяж болиулж чадахгүй байгаа бол хамт ирээдүй бүтээнэ гэдэг асар хэцүү зүйл шүү.

Тиймээс шал дэмий таарч тохирохгүй хүмүүстэй ганцаар байхаас айж, аль эсвэл чин сэтгэлээсээ шунан дурлаагүй бол дасчихана болчихно хэмээн өөрийгөө болон зүрх сэтгэлээ хууран шийдвэр бүү гаргаарай. Өөрийгөө ч бүү зовоогоорой, хүнийг ч бүү ашиглаарай.

Үүнээс хойш энэ toxic (хортой) харилцаанаасаа нэг л таалагдаагүй хүнтэй ямар нэгэн өөрийгөө хүчилсэн харьцаа үүсгэхээ больсон байна лээ. Одоо харьцахгүй байя, хоёулаа таарахгүй нь тохирохгүй нь хэмээн шууд хэлж чаддаг зоригтой болсон байна лээ. Зөвхөн эрэгтэй эмэгтэй харилцаан дээр ч биш. Найз нөхөд танил талын хүрээнд ч мөн адил. Бусдыг нэгт тавихгүй өөрийн үзэл бодол сэтгэл хөдлөлөө нэр дүгээрт тавьж сурсан байна лээ.

Нэг оройжин уйлуулсан 3 сарыг маань үрсэн үерхлээс амьдралын асар том туршлага, нэгэн дадлагын хичээл авсандаа баяртай байдаг.

25.06.21

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy