Сайн уу гэдэг үгээ зүрхэндээ чихээд танихгүй мэт зөрж чадахгүй.

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readAug 1, 2021

Гүйж очоод араас нь тэвэрмээр, тэвчээд эндээ үлдэж чадахгүй тийм л мэдрэмж өрөөнд тархана. Тэр мэдрэмжээр амьсгалах төдийд аяганд багтаж үл ядах нулимс урсана. Урсаж байх чимээ хүртэл тийм л анир үгүй. Ийн хэсэг зогстол хаалга хаагдах чимээ сонстов. Тэр явчихлаа. Тиймээ явчихлаа. Хаалга хаагаад одлоо. Дараа уулзатлаа баяртай хэмээсэн. Гэхдээ би зүрх сэтгэлийн угаасаа мэдэж байна. Бид ахин уулзахгүй. Магад бид уулзлаа ч санаандгүй таарлаа ч ахиж би түүнийг үнсэж мэндлэхгүй. Магад гараас нь ч атгаж мэнд мэдэхгүй байх. Бид хэзээ ч нэгэн цагт хайрлалцаж, гал мэт халуун хайрандаа шатаж түймэр мэт хурдан цогшиж түүн шигээ л хурдхан дууссан хайрыг хоёул мэдэрч байгаагүй юм шигээр дахин уулзана. Тийм учраас би ахин таармааргүй байна. Танил мэт эсвэл танихгүй хүн мэт зөрөн өнгөрөх төдийд ямар их зориг тэвчээр гарах бол хэмээн түгшиж байна. Тэр мэдрэмж тэр шаналанг би давж чадахгүй ч байж магадгүй. Зүрхэндээ дурсамжаа тээгээд, үхлээс бусад нь бидний өмнө өвдөг сөхөрсөн он жилүүдээ, ойр дотно тэр л дурсамжаа л хадгалан амьдармаар. Түүнтэй ахиж тийм хөндий таармааргүй, сайхан дурсамжаа үгүй хиймээргүй байна. Энэ чигээр нь тунгалаг энэ л хэвээр нь л дурсмаар. Илүү чимээ түүнээс чих тавин чагнамааргүй. Өөр нэгэнтэй учирсан мэдээ ч дуулмааргүй. Тиймээ сайн ч бай муу ч бай түүний тухай би сонсож дуулж чадахгүй. Аниагүй аних ч үгүй шарх руу давслаг нулимс, хүчиллэг сэтгэл, гашуун учрал хийж бүү өвтгөөж. Ахин чимээ дуулмааргүй энэ чигээр нь нандин хэвэнд л үлдээхсэн...
Сайн уу гэдэг үгээ зүрхэндээ чихээд танихгүй мэт зөрж чадахгүй.

01.08.21

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy