Сондгой цагаан сувд- Б.Сарантуяа

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
3 min readJul 29, 2022

Номын сэтгэгдэл

“Ирж буцахын зааг дах хүний амьдралын цаг мөч гэдэг бидэнд урт удаан юм шиг санагддаг. Гэвч амьдрах нас амьсгалах тоо, хүртэх хүнс, өмсөх хувцас тэр бүү хэл жаргал зовлон хүртэл өөрийн гэсэн тоотой ирж бид түүнийг эдэлж дуусгаад буцдаг.”

Сондгой цагаан сувд номын хэсгээс…

Хичээл амарсан бүтэн цагаар ажиллаж байгаа ч сэтгэл санаа түгшихгүй, тархи тайван амаглан байх чинь ийм гоё эд билүү. Үргэлж тархи хичээл ажилд салаалан санааширч, ажил үүрэг даалгавар, гэрийн даалгавар бие даалтуудад сэтгэлээ чилээдэг байсан бол одоо зүгээр ажлын цагаараа тайван сайхан урдах ажлаа хийчихээд л монгол хэл дээрээ хэдэн ном уншиж кино үзээд л. Хичээл амарсан ч ажилтай болохоор яг амралт шиг мэдрэгдэхгүй байгаа ч сэтгэл нэг л тайван болохоор амар байна.

Энэ хэдхэн хичээлгүй өдрүүдээ далимдуулан хэсэг сайхан ном уншиж авъя гэж бодсон 2 хоногийн дотор дуусгачихдаг гэнээ.

Гэхдээ угаасаа би Зохиолч Б.Сарантуяа эгчийн номыг машиндчихдаг л даа. Миний санаж байгаагаар хагийн удаан уншсан нь Сорхугтан л байх. Зүгээр л дуусгамааргүй санагдаад хагацаж салмааргүй санагдаад халгаж хойшлуулж явсаар байгаад тэр…

Тэгээд ойрд нэг бол англи герман хэл дээр, эсвэл дан орчуулагдсан номууд уншжээ. Бүр зорьж дуртай зохиолчийнхоо номыг зорин зорин бүр худалдаж авч машиндаад хаяв. Нээрээ ээжид бас дуртай зохиолчийн гарын үсэгтэй ном бэлэглэх гээд Мөөгийтэй бүр зохиолчийн гэрт нь орж худалдаж авч байлаа шт.

За тэр яахав номын тухайд гэвэл 7,0/10.

Ном эхлэхдээ эл далын орчлонд сүлэн бичигдсэн энэ түүх энэхэн хүмүүний амьдралд тохиолдож байгаагүй үйл явдал хэмээн дурьдагдана. Гэвч энэ ном бичигдэн надад уншигдсанаараа өнөө одоо цагт миний ухамсарт тохиолдон нүдэндээ эл түүхийг төсөөлөн бодож, ургуулан уран сэтгэмждээ төсөөлөн бодсоноор тархин дотроо бүтээчихэв.

Урьд насны амьдрал, үйлийн үр гэж байдаг уу? Бид үхээд хаачдаг вэ? Бидний зүүд гэж яг юу вэ? Яг бид хэн нэгнийг хэт санахаараа зүүдэлдэг вэ? Зөн совин гээч байдаг уу? Хувь тавилан гэж байдаг уу? Байдаг бол биднийг хааш нь хөтлөнө вэ?

Бүр хамгийн гоё санаа нь гэвэл сүнсэн биетэй зөвхөн оюун санаа ухамсраараа өнгөрсөн лүү аялах атлаа өнгөрсөнд энэ явдал нь аль хэдийн тохиолдолдон зочилсон байж таардаг нь яг л нөгөө алдарт цаг хугацаагаар аялдаг бүх киноны гоё хэсэг шиг маш гоё логиктой, дараалалтай өрнөнө.

Энэ цагийн амьдрал, урьд нас, хийгээд ил далдын ухаан ухамсар холилдон одоо болон өнгөрсөн цаг, хүмүүний орчлон болоод зуурдад гацсан сүнсний амьдрал, дараагийн төрлийг олоход урьдын гэм нүгэл хийгээд хураасан буян хэрхэн нөлөөлдөг, удам судрын хамаарал, урьд насны үйлдсэн сайн үйл хойд насанд юунд дагуулахыг, үйлдсэн гэм нүгэл, хараал зэрэг юунд хүргэхийг уран үгээр энгийн илэрхийлжээ.

Ер нь энэ монгол уламжлал, аж ахуй, үлгэр домог, хууч яриа, мухар сүсэг, шашны үйл зэргийг уран зохиолтой холбон уран сэтгэмжит, уран зөгнөлт маягийн номууд сүүлийн үед сонирхол ихэд татан, түүн хэмжээгээр түгээмэл бичигдэх болжээ. Мэдээж хэрэг тодоос тод жишээ бол Гүн Аюурзана Сахиуст хангайн нууц. Мөн Д. Оюунчимэг Оройн ганц мод. гэх мэт. Уран зөгнөлт түүхэн романууд ч хүч төрөн гарч ирвэл юун бөгжний эзэн, хаан ширээний төлөөх тэмцэл болох байх даа. Монгол баатрууд дайн тулаан, дэлхийн түүх, түүхэн үйл явдлуудаа ид шидтэй холбоод, янз бүрийн үлгэр домгийн амьтадаа унаад л, домог хууч яриануудаа оруулаад л, гоё уламжлалт ёс заншил, шашин зан үйлтэйгээ холбовол ч гоё бүтээлүүд гарах шинжтэй…

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy