Хөндлөнгийн хүн-Альбер Камю

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readJul 4, 2022

Номын тэмдэглэл

Уншиж байгаа ном минь сэтгэл санаанд нөлөөлдөг гэдгийн урьд нь 2 ном уншиж байхдаа мэдсэн билээ. Нэг нь мэдээж алдарт Норвегийн ой нөгөөх нь Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй…

Хэн нэгний амьдрал туулж яваа замыг шүүж түүнийг шүүмжилж, хөндлөнгөөс оролцож,хошуу дүрэн заавар зөвлөгөө өгөх эрх бидэнд бий билүү?

Олон хүүхэд гаргасан ядуу гэр бүлийг, сүртэй том хүсэл мөрөөдөл тээлгүй эгэлгүй энгийн амьдралаар амьдарч, түүндээ сэтгэл хангалуун, урдах ажлаа чимээгүй хийж яваа нэгнийгээ урагшгүй бүтэлгүй амьтан мэтээр харж, хоорондоо болж байгаа хосуудыг 2 талд нь шүүн, гэр бүлийн байдал, удам угсаагаар нь дүгнэн найз нь чамд л гэж хэлнэ, мэддэг болохоороо л хэлж байна гэхчлэн, байгаа байдлыг нь ярилцах эрх бидэнд бий юу? Эрдэм мэдлэг том боловсрол эзэмшчихээд тэрийгээ ашиглахгүй шал өөр зүйл хийж явж байгаа нэгнийгээ ч тайван орхино уу хүсэл мөрөөдөл зүрхний угт нь байдаг мөрөөдлөө дагаад ч явж байгаа нэгэн байж магадгүй шүү. Чиний нүдээр буруу зүйл мэт харагдах ч өөрийн амьдралаа өөрөө босгон өөрийн мөрөө үлдээн явж байгаа нэгнээ өөлж гоочлохоо болино уу.

Ном маань хэн нэгний үхлээр эхлэн хэн нэгний үхлээр дуусна. Ямар ч хачир чимэггүй харин ч хаа нэгтээ болсон явдал мэт, гол дүр өөрөө ярилцлага өгч өөрийгөө нээсэн мэтээр бодит хийгээд үнэн бичигдсэн хэв маягтай. Өнгө нь яг л хавтас шигээ намрын бараан шаргал бор эсвэл гүн саарал өнгөтэй. Гол дүрийн баатар л этгээд үү гэвэл бас үгүй, туслах 2 баатар болох 2 хөрш бас л сонин амьдралын хэв маягтай, араншинтай хүмүүс…

Хөрш өвгөн үргэлжж харааж, нохойгоо элдвээр хэлж байдаг этгээд нэгэн. Олон жил хамт нэг байранд амьдрахдаа олигтой ч мэнд мэдэж үг солилцож байгаагүй нэгэн. Гэтэл зохиолч энэ хүнийг нэг өгүүлбэрээр л өмнө бичсэн ойлголтууд тодорхойлолтоос тэс ондоо нэгэн болгоол орхисон билээ.

Миний нэг үргэлж хэлдэг нэг зүйл Шулуун шударга хүмүүс харьцахад үргэлж хялбар байдаг. Тэд амьдралыг 1000 дахин хялбар болгодог гэж хэлэх дуртай. Энэ үгийн нотолгоо болсон ойр дотны таньж мэддэг хэдэн цөөн хүмүүсдээ маш их дуртай.

аль 4 сард уншсан болохоор олигтой тэмдэглэлдээ оруулчихмаар гүн гүнзгий утга санаануудыг мартжээ.

Таалагдсан эшлэлүүд

Чамайг этгээд болохоор чинь л хайрладаг, гэхдээ хэзээ нэгэн цагт ийм болохоор чинь л үзэн ядах байх

Хөндлөнгийн хүн аяга кофе авчирсан ч өөрийг нь энэ орчлонд авчирсан хүнийхээ шарилын дэргэд хүү нь татгалзах ёстой байсан юм.

Эхийгээ оршуулахдаа зүрхэндээ гэмтэн байсных нь төлөө би энэ хүнийг буруутгаж байна.

Бүх зүйл миний оролцоогүйгээр өрнөж, санал бодлыг минь асуугаа ч үгүй хүмүүс хувь заяаг маань шийдэж байв.

Болдлгсон бол барагтайд үнэн сэтгэлээсээ гэмшдэггүйгээ, зөвхөн өнөөдөр, маргааш болох зүйлсийн тухай л боддогоо эелдэгээр, бараг л нөхөрсөгөөр тайлбарлахыг хүсэж байв.

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy