19 настад хэлэх нь

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readMar 23, 2022
  • Үерхлүүдийг битгий өөрөөсөө түлхээрэй.
  • Аав ээжийгээ үргэлж буруутгаж явдагаа болиорой.
  • Өөрийнхөө үеийн, боломж шал өөр хүмүүстэй өөрийгөө жишиж сэтгэлээр бүү унаарай.
  • Чамайг гэх хүн бүрийг бүү өөрөөсөө түлхэж байгаарай.
  • Шүдээ сайн үзүүлж, эмчилгээ хийлгэж, шүдээ хайрлаарай.
  • Олон зүйлд сонирхож болох ч үнэхээр сайн чадах нэг зүйлээ олж илрүүлээрэй.
  • Гэр бүлийнхээ байдлаа бүү нууж, ичиж байгаарай.
  • Хэт сайн охин байх гэж бүү өөрийгөө хүчилж байгаарай.
  • Үргэлж гэрийнхний зөв байдаггүйг ухаарч өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хайр дурлал, мэргэжил сонголт гэх мэт ирээдүйн том асуудалдаа эхлээд өөрийгөө сонсож шийдвэр гаргаж байгаарай.
  • Ядаж нэг спортоор хичээлээрэй.
  • Сайхан сэтгэл, гэнэн байдлаараа гаргасан шийдвэртээ бүү харамсаж байгаарай.
  • Гайхан бишрэх, магтах, шинэ зүйлийг сонирхох, гоо сайхныг үнэлэх үнэлэмжээ бүү гээгээрэй.
  • Амьдралд бүү яараарай.
  • Жинхэнэ чиний зан араншин л биш бол эмэгтэй хүний бардам зан гэж хэь битгий нэг тал харж туйлшраарай.
  • Санаа бодлоо нээлттэй байлгахын тулд олон хүнтэй харьцаж, ойлголцож сураарай.
  • Ямар ч хүнтэй ямар ч сэдвээр ярилцах хэмжээний мэдлэгтэй болоорой.
  • Эмх цэгц ч байна уу? талаар нэг тарах замбараагүй байдал ч байна уу өөрийн тухтай орчноо таньж мэдээрэй.
  • Мэргэжил, ирээдүй зорилгоо олоогүй байвал битгий яараарай. Амьдарч байх явцад ямар ч хүний хүсэл мөрөөдөл хувисан өөрчлөгддөг юм шүү.
  • Эцэст нь хэлэхэд өөрийгөө илүү хайрлаж байгаарай.
  • Өөртөө зөөлөн хандаж сураарай.
  • Гэхдээ юу ч болсон байсан өнгөрсөндөө харамсаж цагаа бүү үрээрэй.
  • Яг одоогийн бие, би-дээ сэтгэл хангалуун байгаарай.

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy