The reader-Bernhard Schlink

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readJul 5, 2022

номын тэмдэглэл

Ном маань ерөнхийдөө 3 хэсэгт хуваагдах ба ер нь үүнийг мөн хайрын 3 мөчлөг гэж ч тайлбарлаж болмоор.

1. Түүнтэй учирсан бидний өдрүүд хийгээд түүний явсан миний хэцүү өдрүүд

Хэн нэгэн амьдралаас чинь алхан гарсан ч хамт байсан хором мөч бүр, хамт байсан хотын өнцөг булан бүрд үлдсэн байдаг. Магад та түүнийг мартсан гэж бодох боловч цаг агаараас ч түүнийгээ олдог. Нэг л цэг, нэг л үгнээс ч дурсамжийн цүнхээл рүү хөл алдан орчихдог. Гүн живчихдэг.
Энийг уншиж байхад яг нэг хүн чамд санагдаж байвал өөрийнхөө өвчинг оношлохоос өмнө нэг сайхан гүн амьсгал ав. Арай дээрдсэн үү?
Эхлээд хэцүү, зүрх ингэж өвддөг юм байхдаа гэж бодтол сэтгэл зүрх чинь эвгүйрхэнэ. Гэтэл энэ чинь санан бэтгэрэх гэдэг өвчин гэдгийг олон давтагдсаны дараагаар ойлгох болно. Хэцүү байна уу. Амьдралд чинь ахиж атганд чинь ирэхгүй хэн нэгнийг бодоход чамд хэцүү байна уу? Ахиж магадгүй таарахгүй, танихгүй мэт ч зөрөн өнгөрөх учрал тохиохгүй гэж боддоо? Уйлмаар байна уу? Сөхөрч суугаад уйллаа ч онгойдоггүйм байна лээ. Энэ мэдрэмж.

2. Дахин таарсан ч танихгүй мэт адармаат өдрүүд

Яг дэргэд нь байгаа ч танихгүй мэт байдалд орж л дахин учрахаас үхтлээ айдаг билээ. Мэндэлж ч болохгүй гүйж очоод тэврэх ч эрхгүй тийм л өдрүүд. Яагаад гэх олон асуултандаа хариулт олж авч чадахгүй, удаан ширтэх ч эрхгүй тийм байдалд дахин учирсанаас нэг хагацсан чигтээ мартах гэж ахин зовохгүй ахин таарах юмсан гэсэн ариухан хүсэлтэйгээ л үүрд гацсан нь дээр.

3. Төгсгөл. Ахин учрал буюу үүрд хагацъя.

Олон жилийн дараа уулзсан ч шинэхэн юм шиг хэвээрээ

Цэвэр ариун тунгалаг хэвээрээ

Урсгал ус шиг тайван хэвээрээ

Цээжний үнэр, үснийх нь үнэр хэвээрээ

Нэг өрөөнд хамт оршихуйн үнэр

Хамт амьсгалах агаар хүртэл хэвээрээ

Ааш зангийн үнэр хэвээрээ

Дурсамжинд үлдсэн цээжинд хадаастай

Бүх зүйл яг хэвээрээ

Он жил л улиран одсон байвч

Өөд өөдөөсөө ширтэлцэх энэхэн 2 бие хэвээрээ

Магад үүнийг л хайр гэх байх. Миний уншиж байсан нэгэн сайхан хайрын түүх нэгээр нэмэгдлээ. Та хоёр ямар холбоотой байсан юм бэ? гэхэд хамгийн сүүлийн энэ өгүүлбэр хамгийн гоё нь.

Би түүний зүгээр л уншигч нь байсан

Миний хамгийн удаан уншсан хамгийн жижиг ном байлаа.

02.07.22

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy