Toxic relationship ба Магма уншсан сэтгэгдэл

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
7 min readDec 3, 2023

Toxic relationship

Хүйтэн шөнө чамайг хэн ч дулаацуулахгүй, өвдсөн шөнө амжилт чамайг асрахгүй г.м үгнүүд байдаг ч буруу хүнтэй учраад сэтгэл зүйгээрээ хохироод үлдсэнээс гацаараа байсан нь хамаагүй дээр шүү… Тиймээс хүний буруу үйлдэлд тэгж их уусахгүй, буруу руу татагдахгүй, буруу зөвийг ойлгож, хүний сайн мууг, тэдний үйлдлийг ойлгож таньж мэддэг болсон цагтаа хүнд сэтгэл зүрхээ зориулаарай. Дурлал, хайр сэтгэл хэдий сайхан мэдрэмж төрүүлж, их зүйлийг ойлгуулж сургаж болох ч өөрийн сэтгэл зүй, бие хүнээ хөгжүүлж, өөрийгөө олж, өөрийгөө бүтээчихээд өөрийн гэсэн нандин бүхнээ сэтгэл хөдлөлөөсөө илүүд тавьж үзэж чаддаг, сэтгэлийн дархлаатай болтлоо ганц бие байгаарай. Ядаж сэтгэл зүйгээрээ, эрүүл оюун ухаанаараа эрх чөлөөтэй байгаа цагт хорвоо дэлхий амар амгалан тайван шүү.

08.10.2023

If you are ready

Зүрх сэтгэл чинь аяндаа чамд хэлээд өгнө дөө. Энэ л биш юм байна. Аан харин энэ хүн л мөн гээд… Зүрх сэтгэлээ л эхлээд сайн сонсоорой. Зүрх сэтгэл, мэдрэмж, зөн совин чинь аяндаа чамд аль зүг рүү, хэн рүү гэдгийг чинь чиглүүлээд өгдөг юм шүү. Харин ямар нэг хэмжээгээр эсвэл нэг зүйлд л итгэх итгэл дутаад, юу ч нь юм мэдэхгүй нэг л юм нь болохгүй байвал тэр чинь л дохио шүү. Энэ л биш шүү л гэсэн дохио. Өөрийгөө ойлгохгүй яагаад ч юм нэг л болохгүй мэдрэмж төрөөд өөрийгөө ч тэр хүнийг ч тэр хүчлээд байгаа юм шиг байвал… Яг ойлгомжгүй гаднаас нь харахад сайхан, хажууд нь байхад тухтай байгаа ч нэг л өөрийнхөөрөө мөн чөлөөтэй байж чадахгүй эсвэл ямар нэг шалтгаанаар, ямар гэдэг нь үл ойлгогдох ч нэг л болж өгөхгүй байвал тэр чинь биш л гэсэн дохио шүү.

Эрүүл харилцаанд бэлэн бол, болох ёстой юмнууд сэтгэл санааг эмзэглүүлэхгүй тэгээд л урсгаалаараа бүтчихдэг дээ. Сэтгэл санаа, мэдрэмж үзэл бодол гээд л уусаад л уусаад л нэг мэдэхэд л нэг нэгэндээ аяндаа дасчихсан байдаг.

Магма+миний бодол

  • Цаг үргэлж хамт байсаар хэн хэнээсээ хэтэрхий* хамааралтай болоод байх шиг. Орондоо ч ганцаараа унтаж чадахаа байж. Хөнжил хүйтэн оргиж, түүнийг санана. Нэг дүгээрт өөрөөсөө анзаарч анхаарч болох зүйл: Яг түүнд хайртай байна уу эсвэл зүгээр ганцаар байхаас айж байна уу Ганцаараа байх үедээ яг түүний ямар зан чанар ямар нөмөр нөлөөг үгүйлж байгаагаа анзаарах. Зүгээр л нэг ганцаардлаас айж байгаагаа, хэнтэй ч байсан дүүрэх сэтгэл байгаагаа хайр хэмээн андуурч түүнгүй л бол хэцүү байна гэх мэтрэмжээ хайр дурлалаас ялгаж салгах. Ганцаараа байж чаддаггүйгээсээ болж хайргүй хүнээр орон зайг нөхүүлэх нь өөрөө ТОКСИК шинж шүү.
  • Анхны бөгөөд ганц найз залуутайгаа арван наймтайдаа анх үерхэж билээ. Түүн шиг сайн залуу орчлонд үгүй юм шиг санаж явлаа. Даанч яг төрсөн өдрөөр минь араар тавьсан. Тэгээд нэг хэсэг салж ч, нийлж ч болдоггүй зунгааралдаж хэсэг явахдаа бидэнд үлдсэн ариун нандин бүхнийг жорлонгийн нүхээр урсгачихсан. Яг ийм араар тавилт, хууралтаас шарх авсан хүмүүс дараагийн харилцаандаа сэтгэлийн шархаа бүрэн эдгээчихээд орохгүй бол үргэлж л хаягдаад үлдэхээс айх, хамтрагчдаа итгэх итгэлгүй, ярьж шалгаах хэтэрхий, их цаг хугацаа хайр халамж хүсэх, шаардах эсвэл хамаг бүхнээ умартан өөрт байгаа бүхнээ зориулах хандлагатай байдаг. Нэг ийм үг байдаг даа: Араар тавиулсан хүн авто осолд орсонтой тэнцэх хэмжээний сэтгэл зүйн гэмтэл авдаг. гэсэн. Үнэн ч бай худал ч ба ямартай сэтгэл чинь шархалсан ямар нэгэн хэмжээгээр гэмтэл авсан байгаа учир эдгэртлээ шинэ харилцаа битгий үүсгээрэй.
  • Найз маань над руу зурвас илгээв. Дахиж түүнийг хармааргүй байна. Гэхдээ чамайг санах юм’’ гэжээ. Тэдний хооронд юу болсныг надад хэлээгүй л дээ. Цаг үргэлж түүнтэй хамт байсаар найзуудаа ор тас орхичихсон. Чиний найз нөхөдтэй харьцаж чаддаггүй, учраа олж чадахгүй байвал мөн түүнийг эсвэл найзуудаа гэсэн сонголт тулгаж байвал энэ ерөөс энгийн харилцаа биш шүү. Чамайг үнэхээр хайрладаг бол мөн хүндэлдэг бол найзуудтай чинь уулзалдах эрх чөлөөнд халдахгүй л байх ёстой шүү. Амьдрал дээр эхнэр/ нөхрийн сайн найзууд ийм тохиолдлоор салсан үзэгдэл их тохиолддог шүү.
  • Хайр ярьж түргэдэхээс эмээж байна. ХАЙР гэх энэ ганц үг заавал нэг юмыг өөрчилдөг. Харин би юуг ч өөрчилмөөргүй байна. Түнийгээ яг одоогийнхоороо байгаасай л гэж хүснэ. Тэр минь л үгүй бол цөм хоосон, бүгд утгагүй. Энэ эрийг л хайрлаж байвал өөрийгөө гаргуунд нь гаргасан ч би бэлхэн. Ийм л бодол төрж байвал яалт ч үгүй чи тархиа угаалгаад хэн нэгний эрхшээлд орчихсон байна гэсэн үг шүү. Хайр мөн байлаа ч хайр байхгүй байлаа ч барьцаанд орчихсон л хүнтэй ижил. Хайраараа сүрдүүлж хайраараа далайлгадаг. Чамаас өөрийгөө золих хэмжээнд хайр гарж байвал энэ чинь л буруу шүү. Хайр ямар нэгэн золиос, төлөөс шаарддаг зүйл байх ёсгүй шүү. Хүн эхлээд өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг. Бусдыг хайрлахын тулд өөрийгөө золино гэдэг өөртөө ч тэр тэр хүндээ ч тэр зохих ёсны эрүүл хайрилцаа байхгүй байгааг илтгэнэ.
  • Эксээ харж ханддаг шигээ намайг хамгаалахгүй гэдгийг нь мэдсэн учраас, тэр нэг юмных нь талд ч хүрэхгүй амьтан болсноо ойлгосон учраас тэр. Чамайг хэн нэгэнтэй жишиж ярих, адилтган зүйрлэх үүгээрээ өөртөө итгэх итгэл болоод хувь хүний чинь үнэлэмжинд халдах гэж оролдох, хийдэг зүйлсийг чинь үгүйсгэх хийгээд би тэгдэггүй байхад чи яагаад тэгдэг юм гэх мэтчилэн харьцуулах эс бөгөөс дорд үзэж доромжлох хандлага илэрвэл ёстой STOP шүү. Хоёр хүний харилцаа үерхэл чинь итгэл хүндлэл дээр тогтдог болохоос биш харицуулалт жишин зүйрлэлт, дорд үзэх дормжлох хандлага биш шүү.
  • Тархинд хуримтлагдсан тэр их дарамт хэрчлээсээр гарч, толгой дэлбэрсэнгүй үлдэв. Би уйлахаа болилоо. Сэтгэл дэх бүхий л буртаг энэ өчүүхэн хэрчээст хуримтлагдсан байж. Байдаг л нэг шарх. Тэгэх ёстой байж, зөв ч юм уу. Сэтгэлд чинь хүнд хар юм тээглэсэн мэт сэтгэглэл төрүүлж, хамт байхдаа аз жаргал нөмөр нөөлөг гэхээсээ илүү сэтгэл ханамжгүй, тогтворгүй сэтгэл тааламжгүй, сэтгэлийн шарх мэт хүнд мэдрэмж төрүүлүүлж, ойр ойрхон гарах гарцгүй болгож, байсхийгээд л уйлаад өөрийгөө ч тэр түүнийг ч тэр ойлгохгүй болоод эхэлвэл яг наанаа зогсоод харилцаандаа цэг тавиарай.
  • Тэр намайг сонгино аятай хальсалжээ. Тойрон хөглөрөх зэвхий шаргал арьсаа харсаар би гэж хүн юу ч биш болон замхарсаар… Хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөх бол байдаг л нэг үзэгдэл болох л ёстой процесс байдаг. Гэхдээ хамт хөжөөд нэг нэгнээ дэмжихийг хэлж байна шүү. Харин өөрийгөө гадаад ертцөнцөөс тусгаарлаж, улам чамайг дотогш хүн болгоод, зожигруулаад, нийгмээс ангид нэгэн болгоод, бусадтай харицах харилцаанд чинь шуудаар биш ч далдуур нөлөөлж тусгаарлаад байвал нөгөө хүн чинь үү эсвэл чи хамтрагчаа ийм байдалд оруулахыг шаардаж байна уу? Анзаараарай.
  • Толгой дүүрч манарна. Тамиргүйдэж сульдаад, мэдээ байхгүй. Хацар дээр хар ялаа буухад үргээх ч тэнхэл алга. Зовхи хүндэрнэ. Нүдээ анилаа. Зуун жил унтахсан. Өөрийгөө мартахсан. Яг үүнийг та мэдэрч байвал та ТОКСИК үерхэл/ харилцааны тэг дунд орчихсон түүнийгээ ч мэдэхгүй сэтгэлээр ганцаар унаад хэвтэж байна гэсэн үг. Бурууг өөрөөсөө хайчихсан би юуг буруу хийсэн юм болоо гээд хар нүхэнд уначихсан, гүн гутралд орчихсон байна л гэсэн үг. Болж бүтэхгүй байгаа харилцааны гол цөм нь чи юм шиг, цөм чиний буруу юм шиг санагдаад байвал энэ яг эцсийн шатандаа ортол явчихжээ л гэж ойлгоорой. Гэхдээ энэ төгсгөл биш шүү. Та өөрийгөө мөн өөрийн гэсэн үнэт зүйлсээ (энэ хүртэл босгосон амьдрал, бүтээсэн бие, олж авсан амжилт, цуглуулсан мэдлэг, гэр бүл найз нөхдийнхөө хайр гээд л) бодоод өөрийнхөө төлөө энэхүү харилцаандаа цэг тавьж хар нүхнээсээ гараарай. Хайр чухал ч таны эрүүл мэнд, сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл өөрийгөө хайрлах хайр, амьдралд хайртай байх хандлагын хажууд өчүүхэн шүү. Хайр чухал ч эхлээд чи өөрөө өөрийгөө хайрлах нь л хамгаас илүү чухал
  • Ийм үзэсгэлэнтэй оршихуйг уучлахгүй байхын аргагүй шүү дээ. Харин сэтгэцийн өвчтэй, ухаан мулгуу өөрийгөө уучлах л бэрх байна. Хүн таних нүдгүй атлаа орхиод явах зүрхгүй, зангуу адил зууралдсаар буй өөрийгөө л өршөөж чадахгүй нь дээ. Ийм болтлоо л энэ хүртэл л явж болохгүй шүү. Сэтгэцэнд нөлөөлтөл, сэтгэлээр унаж бүх юманд өөрийгөө буруутгах өөртөө итгэлгүй болтлоо хүнд хайртай болж токсик гэдгийг нь ч харж чадахааргүй харалган болох хүртлээ бүү яваарай.

Comment of Choirongoo’s Post

Ёоо ёстой хуваалцана… эхлээд л би өөрийгөө муу санаалаад байна гэсэн чинь муу санаа биш өнөөх хүн нь жинкэнэ токсик классик хувилбар байсан. 3 сар л үерхсэн хэрнээ бүр арай л болгосоон сэтгэл санааг. Нэг дүгээрт миний санхүүгийн байдал рүү хэт өнгийж, цалин хэдийг авдаг талаар маш их асуудаг. Миний санхүүгийн байдлыг аймар сонирхож аль болох ашигладаг. Ер нь тэгээд манайд л байх сонирхолтой бараг бушуухан хамт амьдраад зардлаа хэмнэх гээд байдаг. Бараг манайд усанд байнга орох нь холгүй. Бүх зүйл дээр даалгуулах сонирхолтой. Эд материалын шуналтай. Хамт байхдаа хамгийн сайн найз руу минь илт хандардаг. Тэгснээ тэрийгээ найзыг чинь шалгасын гэж өөрийгөө өмөөрч энэ тэр. Тэр одоо миний найзыг шалгадаг хэн бэ? Миний хийж байгаа бүх юмыг өөрийнхтэйгөө харьцуулснаа үнэ цэнгүй мэт харагдуулж надад өөрт маань аймар харамсал мэдрүүлэх гэж хичээдэг. Төрсөн өдрөөр салсанаа хэд хоногийн дараа нийлээд би төрсөн өдрөөр чинь тийм тийм юмтай очих гэж байсан эдр гээ наадын. Утсан дээр байгаа болзож байсан залуу, эксүүдийн зургийг бүгдийг нь устгуулсан, тэгснээ Google photos устгана гэж дайрсан. Эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад утсыг маань аваад чат эдр шалгаад олон нийтийн газар гарнаас булааж булаацалдаад бөөн юм болж байсан. Ойр дотны бүх хүмүүсийг маань бусад хүмүүст очиж муулна ховлоно хов зөөнө. Гээд зөндөө новшийн зүйлс хийсэн. Сэтгэл санаа бүр хог новш болоод салж санах амарсандаа. 3хан сар гэхэд… гэхдээ яахав ямар хүнээс хол байхаа ойлгож авсан даа.

Токсик харилцааны талаарх холбоотой блогууд:

Зөндөө уйлсан оройдоо илгээх талархлын захидал

Congratulations on your break up

Өөрийгөө бүү шийтгэ охин минь

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy