Unbroken-Laura Hillenbrand

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
3 min readOct 19, 2022

Номын тэмдэглэл

•2 хоног дэлхийн 2-р дайнаар амьсгалж дагжин чичрэв•

Италиас АНУ цагаачилж ирж суурьшсан энгийн нэг айл 2 хүү 2 охинтой.
Том хүү нь үлгэр жишээ сурагч, биеэ сайн авч явдаг, удаах хүү нь бодохгүй бүтэхгүй бүх зүйлд орооцолдож үргэлж л хэрэг төвөгт орж чихнээс хонх уядаг нэгэн. Энгийн л нэг дундаж, магад дунджаас доогуур өнөө маргаашийн хоолоо л тасралтгүй залгуулан амь зуух гэр бүл...
Жаал байхаасаа л урт гартай, захын жимс, талхны худалдаанаас хулгай хийж, зугтаж, хаа явсан газраа зодолдож, гэрээсээ ч хүртэл зугтаж явсан дэггүй жаалыг өсвөр насандаа Берлиний олимпын 5000м гүйлтийн төрөлд амжилттай оролцож, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөх тамирчин, улс орон хийгээд дэлхий нийтийн эрх чөлөөнд хувь нэмрээ оруулах офицер, Япончуудад олзлогдон зэрлэгээр тамлуулж, дайны зовлон зүдгүүр туулан дайн дуусмагч үргэлжлүүлэн гэр бүл зохиож,сайн дурын үйл хэрэг, өсвөр үеийн хүүхдийн зуслан байгуулж нийгэмд тустай хүн болж 97 наслана хэмээн хэн ч бодоогүй биз ээ.

Түүний амьдрал үнэхээр л хүний амьдралд байж боломгүй төсөөлөхөд ч бэрх, санаанд багтамгүй үйл явдлуудаар дүүрэн байв.
•Хулгай хийж хурдан гүйж сурсанаа ашиглан спортоор хичээллэх болов. Хичээллэсэн спортдоо ажилт гаргаж олимпод орон эрх авч, олимпд амжилттай оролцон Гитлэртэй гар барих завшаан тохиож байв.
•Коллежоо төгсөх жилдээ АНУ армид татагдаж. B-24 бөмбөгдөгч онгоцны бөмбөгдөгч болов.
•Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа Японы зэро бөмбөгдөгчтэй агаарын тулаан орж 527 нүхний оромтой онгоцтой хуарандаа буцаж ирэн олны гайхшил төрүүлж байв.
•Green Hornet онгоцоор аврах ажиллагаанд явж байгаад багийнхантайгаа осолдож хамтран нисгэгч мөн нэг ахмадын хамт амьд гарав.
•Хоол хүнсний нөөц хомс, улмаар дуусч, арга сийлэн загас, цахлайгаар хооллосоор хөлгүй далайд хөвж явах 33дах хоног дээрээ ахмад нь амьсгал хураан хамтран нисгэгч Филтэй 46 хоног дээрээ усан онгоцнууд олж харж 47дэх хоног дээрээ аврагдав. Энэ үедээ тэрээр 23 кг турсан байлаа.
•Далай гэсэн аюул, өлсөж үхэхээс аврагдсан боловч Японы цэгүүдэд олзлогдсон байлаа. Бусад олзлогдсон цэргүүдийн адил байцаагдан хоригдож байгаад Япон руу хоригдох анги рүү илгээгдэв.
•Япон хуягуудын тамлалт, зодуур, доромжлол амсаж, гэдэсний суулгалт өвчин, өлсгөлөнд нэрвэгдэн албадан хөдөлмөр ч биш боолчлогдож байв.
•Дайн дууссаны дараа Япон даяар эрэн сурвалжлагдаж болсон нэртэй харгалзагч болох Шувуу хочит Ватанабэ хэмээх хачин этгээд зантай садист нөхрийн гарын шүүс болж, хэрцгийгээр зодуулж, бие мах бодийн хийгээд сэтгэл зүйл хүнд хүчирхийллийн золиос үргэлж болдог байлаа. Суран тэлээгээр нүүр лүүгээ ороолгож, тархиа хагалуулж, 200 хоригдлоор 2 цаг ухаан алдатлаа зодуулж, 2 цагийн турж хүнд мод өргөн зогсох тохиолдлууд ч гардаг байв. Зарим хоригдлуудын нүүрийг ялгадасанд хүртэл дүрдэг байсан гэх...
•Улаан загалмайн тусламжийн барааг хоригдлуудад өгөхгүй, хөдөлмөр эрхлээгүй хүмүүс өдөрт хагас аяга л шөл өгдөг байв. Эдгэрдэггшй үе мөчний өвчин хийгээд суулгалтаар өдөр бүр хоригдлууд үхдэг байв.
•1945 оны 08 06 атомын бөмбөг хаях үеэр хамт хоригдож байсан офицеруудын хамт цаазлуулах өдрөө хүлээж байв. Атомын бөмбөг B-29 онгоцоор хаяж дэлбэрэлт болсны дараа тэд учрыг үл олон хар үүл л харж байв. Удахгүй японы эзэн хаан дайнд бууж өгч дууссанаар Лую буцаж эрх чөлөөтэй болж энгийн амьдралдаа эргэн очсон боловч түүний дотор харин нэгэн дайн дөнгөж эхэлж байсан юм.
Шөнө бүр хар дарж нойр нь хулжих болсноор тэрээр архи согтууруулах ундаа ууж тасартлаа ууж унтаж зүүдлэхгүй унтдаг болов.

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy