Ууртайгаа найзлахуй

Nominoo U
Notes
Published in
1 min readJan 9, 2021

Уур бие зовооно Уул морь зовооно гэдэг сургааль сонсож өссөн билээ. Адлерийн онолд ч уур бол хэрэгсэл бөгөөд хүмүүс энийг ямар нэгэн зорилгоо биелүүлэх гэж ашигладаг гэж үздэг. Жишээлбэл хэн нэгнийг эрхэндээ оруулах ч юм уу өөрийнхөө үгээр байлгах зэрэг зорилго эхэнд нь байгаад үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд уур гэдэг сэтгэл хөдлөлийг ашигладаг гэж үздэг. Ингээд харахаар Адлерийн мянган зөв юм шиг санагдана. Гэвч бид Адлер бол 1800-д оны хүн гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан хөгжиж MRI зэрэг аппарартууд гарч ирснээр уур гэдэг сэтгэл хөдлөл бидэнд яаж үүсдэг, ямар үүрэгтэй болохыг судлаж тогтоосоор байгаа юм байна. Тиймээс бид доорхи подкастадаа өөрийнхөө болон гэр бүлийн хүмүүсийнхээ, хүүхдүүдийнхээ уурыг ямар өнцгөөс харах ёстой вэ? алга болгох ёстой юм уу? эсвэл арай ухаалагаар зохицуулах ёстой юм уу? Яалт ч гүй уурласан үедээ яах ёстой зэргийг ярилцлаа.

Тодруулга: Найз Баясаатайгаа хамт хүүхэд хүмүүжлийн талаар подкаст хийж фэйсбүүкт постолдог. Цаашид зарим подкастаа блогоороо хүргэж байх болно. Манай фэйсбүүк хуудсаар зочилж бусад подкастыг маань сонсоорой. Facebook SoundCloud Anchor

Photo by Aarón Blanco Tejedor on Unsplash

Хүндэтгэсэн

Номиноо

--

--