PDM- Daily work: Tuesday

Nominoo U
Notes
Published in
4 min readMay 27, 2021

PDM л гэх юм… яг юу хийдэг юм бэ?

PDM гэдэг нь product manager гэсэн үгний товчлол. Миний хийдэг ажил нийтлэг ойлгогддог PDM -н ажлаас жаахан өөр. Software Product Manager гэж нэрлэвэл илүү дөхөм болж магадгүй. Түүнчлэн төслийн менежерийн ажлыг давхар хийдэг тул ялгаж ойлгоход төвөгтэй байж магадгүй. Юу ч гэсэн ойлголт өгөх үүднээс нэг өдрийнхөө ажлыг бичлээ.

Анхаарах зүйл: Газар газраас хамаараад PDM-н ажил үүрэг их өөр өөрөөр ойлгогддог. Энд бичсэн бол зөвхөн нэг хүний өдрийн ажил юм.

Photo by Lala Azizli on Unsplash

09:00

Компьютэрээ асааж ажил эхэлснээ мэдэгдэж work status-аа өөрчлөнө. Өдрийнхөө төлөвлөгөөг шалгана. Шинэ мэйл болон мессэж ирсэн байвал хариу өгнө. Шаардлагатай бол ирэх өдрүүдэд хийгдэх хурлуудаа төлөвлөнө. Багийнхнаасаа асууж лавлах зүйл байвал мессэжлэнэ. Кофе ууна.

09: 30 ~10:30 Project A — Daily huddle

Нэгэн төслийн өдрийн хурал эхэлдэг цаг. Хурал 1 цаг орчим үргэлжилдэг бөгөөд хурал дээр хамгийн түрүүнд хүмүүсийн ажлын явцыг шалгадаг. Тулгамдсан асуудлууд байвал тодруулж шийдэх эсвэл шийдэх арга замыг зааж өгөх нь хурлын гол зорилго байдаг. Өнөөдрийн хувьд төсөл маань дуусах шатандаа орж байгаа тул тестийн явцтай танилцав. Тестийн үеэр bug илрээгүй гэсэн тул хэлэлцэх асуудал байсангүй (bug илрэхгүй байна гэдэг сайн зүйл ч биш л дээ), release manual -г багаараа review хийсэн.

Төслийн явцаас хамаараад хурлын гол хэсгийг мэдээлэл солилцох, ажлаа төлөвлөх, хуваарилах, шаардлага болон дизайнд өөрчлөлт гарсан бол тайлбарлаж инженерүүддээ ойлгуулах, specification, test case, release manual зэрэг бичиг баримтуудыг review хийх, төслийн явцаас хамаарч schedule, assignment зэргээ өөрчлөх гэх мэт ажилд зарцуулдаг.

Дараа нь хүн тус бүрээр тухайн өдрийн хийх ажлаа тохиролцоно. Эцэст нь цаг байвал төслөөс гадуурхи хүлээгдэж буй ажлуудаа шалгаад хэрэгтэй бол багийн гишүүддээ хариуцуулж өгдөг. Төслөөс гадуурхи ажил гэвэл ихэвчлэн бизнесийн багийнханд өгөгдлийн сангаас мэдээлэл гаргаж өгөх, нэвтрэх эрх үүсгэж өгөх, бизнесийн багийнхнаас ирдэг элдэв хүсэлтэнд яаж хариулахаа тохиролцох, дараагийн төслийн шаардлага тодорхойлохын тулд зарим нэг судалгаа шинжилгээ хийх, hagire project (5-с цөөн өдөр зарцуулах жижиг хөгжүүлэлт) байвал хэзээ хэн яаж хийхээ шийдэх зэрэг орно. Өнөөдрийн хувьд нэгэн hagire project -н release date -г ярилцаж тохиров.

10: 30 ~11:00 Project B — Regular meeting with BU

Энэ төсөл дөнгөж эхлэж байгаа тул систем дизайн гаргахын тулд хэрэглэгчийн шаардлагыг илүү нарийвчлан асууж тодруулах зорилготой хурал юм. Хэрэглэгч гэдэг нь бизнес хариуцсан багийн гишүүд юм. Өнөөдрийн хувьд 100 гаруй баганатай CSV файлыг уншиж системд бүртгэдэг хэсгийн функц дээр төвлөрч хэлэлцэв. CSV файлын багана бүрийн өгөгдлийн формат, агуулгыг тодрууллаа. Хэрэглэгчээр урьдчилж бөглүүлж авсан боловч үл ойлголцлыг багасгахын тулд нүүр нүүрээ харж скрийн хийдэг. Тэгэхгүй бол заавалчгүй нэг аль аль талдаа буруу ойлгосон зүйл гардаг л даа. Энэ удаа ганц CSV файл уншина гэж төлөвлөж байтал өөр нэг excel файлаас мэдээлэл уншихгүй бол болохгүй болж таарсан. Ингээд хийх ажил нэмэгдлээ гэсэн үг(Миний хамгийн их баясдаг хэсэг) .Цагтаа багтаагүй тул үлдсэн хэсгийг дараагийн хурал дээр хэлэлцэхээр боллоо.

11: 00 ~11:30 Company All Hands/Business Edition/

Компаны бүх нийтийн хурал. Энэ хурал дээр HR болон менежментийн багаас мэдээлэл хүргэж, executive -үүдэд чухал төсөл, продактуудын ажлын явцыг танилцуулах, борлуулалт, ROI, KPI явцыг илтгэдэг. Энэ удаагийнх бизнесийн багийнхны илтгэх ээлж байсан тулд миний хувьд сонсогч хийсэн. (Сонсонгоо бусад ажлаа хийж байсан гэвэл илүү онох ч юм уу хэхэ)

11: 30 ~12:00 Daily gathering

Групын япон хэлээр ярьдаг гишүүдийн цугларалт. Корона эхэлснээс хойш багийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санааг хянахын тулд өдөрт 1 удаа цугларч ойр зуурын юм ярьдаг. 1 дэх өдөр бол өнгөрсөн болон ирэх долоо хоногийн сэтгэл зүйн байдлаа графикаар илэрхийлж тэрийгээ тайлбарлаж ярьдаг. 3 дахь өдөр йог хийдэг. 2 дахь болон 4 дөх өдөр ээлжээр 3 минутыг яриа/speech/ хийдэг. Өнөөдөр манай дарга раменгийн талаар ярьсан. Гарал үүсэл, хаана ямар гоё рамен байгаа талаар сонирхолтой зүйл ярьсан ч би сонсонгоо мсж-р ирсэн хүмүүсийн асуултанд хариулж байв.

12: 00 ~12:30 Coffee break

Кофе уунгаа гар утас дээрээ үзэх гэж төлөвлөж байсан онлайн хичээл үзсэн. Ихэвчлэн өдөрт 1 цаг цайны цаг авч, гарч салхилангаа комбини ордог. Өнөөдөр амжсангүй. Жич: гэрээсээ ажиллаж байгаа.

13: 00 ~13:30 Preparation

14 цагийн хурал дээр илтгэх материалаа бэлтгэсэн.

13: 30 ~14:00 Meeting GOP

Компани доторхи сайн дурын ажилд оролцож байгаа болохоор түүнтэй холбоотой хуралд оролцов.

14: 00 ~14:30 Progress Report Meeting

Бизнесийн багийн хамаг том даргад хөгжүүлэлтийн явц, инженерийн нөөц, хөгжүүлэлтийн зардал, шинэ төслүүдийн төлөвлөгөө, release plan зэргийг илтгэж, шаардлагатай бол шийдвэр гаргуулж авдаг хурал. Шийдвэр нь ихэвчлэн төсөв мөнгөтэй холбоотой зүйлс байдаг. (Энэ даргын хийдэг ажил л нийтлэг ойлгогддог PDM гэдэг тодорхойлолтод дөхмөөр юм шиг … гэвч хол л доо )

14: 30 ~15:00 Meeting with BU and other teams

Irregular case гарсантай холбоотой тэрийг яаж шийдэх талаар бизнесийн багийнхан бусад хөгжүүлэлтийн багтай хэлэлцэж тус бүрдээ хийж ажлаа хуваарилж авав. Манайх энэ удаа кодоо болон өгөгдөл аль алийг нь засах ажил оноогдсон тул тэр дор нь schedule ээ шийдээд хариуцсан инженерт нь даалгаж өгөв.

15: 00 ~15:30 Input HC

HC нь Head Count гэсэн үгний товчлол бөгөөд ирэх саруудад ямар төслүүдэд ямар инженерүүд хэдэн хувь оролцоотой байхыг ажлын системд бүртгэдэг ажилтай. Тэр ажлаа энэ цагт амжуулав. Үүнд үндэслэж продакт болон хэлтсийн нийт зардлыг хянадаг. Хэтэрсэн, өөрчлөгдсөн бол тайлбарлах үүрэгтэй. Ихэвчилэн чухал ажлаа хийх цаг гаргахын тулд хурал болгоод outlook дээ оруулчихдаг.

16: 00 ~16:30 Discussion with manager

Компани даяар өрнөж буй нэгэн төсөлд манай систем хэрхэн холбогдох талаар менежертэйгээ зөвлөлдөв.

17: 00 ~18:14

Ажлаа 18:14-д дуусгасан байна. Хуралгүй цагаар яг юу хийснээ сайн санадаггүй. Ихэвчилэн ирсэн асуултуудад хариулах, чатаар урсаж байгаа мэдээллүүдийг catch up хийх, ирэх хурлын agenda бэлдэх, өнгөрсөн хурлуудын to-do лист шалгаж хариуцсан эздээс гүйцэтгэлийг нь асуух, ирэх төслүүлийн төлөвлөгөө хийх, хийгдэж буй төслүүдийн schedule шалгах, Issue листэд хариулах, хэрэглэгчийн шаардлагын бичиг баримт боловсруулах, репортууд бэлтгэх зэрэг ажлууд хийдэг.

(Хажуугаар нь хэдэн удаа жиргээ шалгасныг та тааштай хэхэхэ)

Хүндэтгэсэн

Номиноо

--

--