Product Backlog: Prioritization

Nominoo U
Notes
Published in
2 min readOct 16, 2021

Өчнөөн төчнөөн хөгжүүлэлтийн санаа, төслүүд байдаг. Алийг нь эхэлж хийх вэ? #PMtalkMN

Өчнөөн төчнөөн хөгжүүлэлтийн санаа, төслүүд байдаг. Алийг нь эхэлж хийх вэ?

Үүнийг шийдэх арга нь их энгийн. Ердөө л ач холбогдлоор нь дугаарлах (prioritize) юм.

Photo by airfocus on Unsplash

Дугаарлах хоёр арга бий. 1. Bottom up approach: Ямар нэг шалгуураар(KPI) үнэлээд хамгийн их ач холбогдолтойгоос нь эхэлж дугаарладаг арга.

Жнь: Шалгуураа борлуулалтын дүн гэж тогтоовол, бүх төслийнхөө борлуулалтын дүнд үзүүлэх нөлөөг тооцож гаргаад, хамгийн их нөлөөтэй төслүүдээс эхэлж хийнэ.

2. Top down approach: Компаны стратегитэй уялдуулж дугаарладаг арга.

Жнь: Танай компани энэ жил нийт төсвийн 50% -г шинэ хэрэглэгч авахад, 30% -г борлуулалт өсгөхөд, 20%-г зардлаа бууруулахад зарцуулна гэсэн стратегитэй байлаа гэе. Ач холбогдлын хувьд хамгийн чухал нь 1.шинэ хэрэглэгч нэмэх, 2. борлуулалт өсгөх, 3. зардал багасгах байсан гэе. Нийтдээ 10 төсөл л хэрэгжүүлэх боломжтой гэвэл тэр 10 төслийн 5 нь шинэ хэрэглэгч нэмэх төсөл байх ба нийт шинэ хэрэглэгч нэмэх төслөө үнэлээд хамгийн их шинэ хэрэглэгч нэмэх 5 төсөл сонгоно. 3 нь хамгийн их борлуулалт нэмэх төсөл, 2 нь хамгийн их зардал бууруулах төсөл орно. Дотроо дахиад 1–10 хүртэл дугаарлах хэрэгтэй бөгөөд тэрийгээ bottom up approach- р хийж болдог.

Барагцаагаар арга зүйг ингэж ойлгоход болно. Амьдрал дээр арай илүү төвөгтэй процесс туулдаг.

Жил бүр 200 гаруй төслийн санаа цуглардаг газар ажиллаж байсан л даа. Тэр үед төслийн ач холбогдлыг үнэлэх хамгийн хэцүү бсан.Tech багууд LCM гм mandatory task -уудаа хийгээд үлдсэн цагтаа бизнесийн багаас ирсэн төсөл дээр ажиллана. Жилд 20–30 нь л хэрэгжих боломжтой.

Ихэнхи төслүүд олон шалгуур(KPI)-т нөлөөлдөг тул ганц шалгуур сонгоод дугаарлаж болдоггүй талтай. Тиймээс бидний хийдэг бсан зүйл бол KPI-гаа жинлэдэг болгосон. Жинлэх арга нь бас компаны стратегиас хамаараад жил бүр өөр бдаг байв.

Жинлэхдээ шалгууруудаа коэффициентээр үржүүлнэ л гсн үг л дээ. Түүнчлэн төслийн бизнест үзүүлэх нөлөөлөөс гадна (impact) -с гадна, төслийн зардлыг бас нэг гол шалгуур болгож оруулдаг. Өөрөөр хэлбэл борлуулалтыг 100 төг-р өсгөдөг төсөл, зардлыг 100 төг-р бууруулдаг төсөл хоёрыг ижил төвшинд үнэлэх үү, аль нэгэнд нь илүү ач холбогдол өгөх үү гэдгээ л шийдэх асуудал байгаа юм.

Өөр олон төрлийн дугаарлах арга бий. Тэдгээрийг цувралаар хүргэж магадгүй.

Жич: Продакт менежментэд шаардлагуудыг дугаарлах гэж хэлэгддэг боловч илүү наалдацтай байх болов уу гэсэн үүднээс төсөл гэж хэллээ.

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--