Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх 10 арга

Ehlel Motivation
Nov 7 · 3 min read

Та өдөрт хэдэн ажил амжуулдаг вэ? Ихэнх хүмүүс өглөөг календарь дүүрэн төлөвлөгөөтэй, үргэлжилсэн урт ажлын жагсаалттайгаар эхлүүлдэг. Хувийн бизнесээ амжилттай авч явах, төлөвлөсөн ажлаа төгс хийх, сайн эцэг эх, үр хүүхэд байх зэрэг олон ажил хариуцлага бидний өмнө бий.

Энэ бүгдийг нэг зэрэг амжуулах “супермэн” байхын тулд цагийн болон бүтээмжийн менежмент зайлшгүй чухал. Тиймээс тархин дахь үй түмэн бодлоо бүгдийг нь бодит болгон бүтээмжээ нэмэгдүүлэх шилдэг 10 аргыг танилцуулж байна.

Та ч гэсэн өөрийн ажлаа амжуулдаг сонирхолтой дадал, зуршлуудаасаа бидэнтэй хуваалцаарай.


Цаасан дээр буулга

Цаасны тасархай, үзэг хоёр байхад л тархин дахь үй түмэн бодлууд, хийх ёстой ажлуудаа цэгцэлж чадна. Хийх ажлын жагсаалт, бусдад өгсөн амлалтууд, явуулах ёстой и-мэйл гээд бүх зүйлүүдээ бичиж тэмдэглэ.

Хийх ажлуудаа жижиг, том, заавал хийх ёстой, онц чухал биш гээд ялгаад тэмдэглэчихвэл мартаж сүйд болохгүй, санах гэж цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах шаардлагагүй болно.

ЮУ ХИЙХЭЭ МЭДЭЖ БАЙВАЛ ЯАЖ ХИЙХЭЭ Ч МӨН МЭДЭЖ ЧАДНА.

Бодохоос эхэлье

Биднийг хаана ч, юу ч хийж байсан үргэлж ажиллаж байдаг зүйл маань бидний тархи. Тархи унтаж, идэж, сууж, алхаж байсан бодож сэтгэсээр байдаг. Бодол бол бидний тархи ажиллаж буй нь нэгэн илэрхийлэл юм. Ихэнх хүмүүс өглөө юу хийхээ төлөвлөдөг ч орой нь юу тэр өдрийг юу хийж өнгөрүүлснээ огт дүгнэдэггүй.

Ажлын ширээнээсээ босохын өмнө, орондоо орохын өмнө, маргаашийн төлөвлөгөөндөө 10 минутыг зарцуулаарай.

  • Өнөөдөр төлөвлөсөн ажлаасаа юу, юуг яг хийсэн бэ?
  • Хэдэн хувийн үр бүтээмжтэй ажиллаж чадсан вэ?
  • Маргааш үргэлжлүүлж хийх зүйл байна уу? гэдгийг заавал шалгаж үзээрэй.

Хийх ажлын төлөвлөгөөгөө шалгаж, маргаашийн ажлаа өмнөх өдөр нь төлөвлөх нь бүтээмжээ нэмэгдүүлэх энгийн бөгөөд чухал аргуудын нэг юм.

Хамгийн айж буй ажлаасаа эхлэ

Хийхээс эмээдэг дуудлага, үргэлж хойшлуулсаар “толгойны өвчин” болсон ажлаасаа эхэл. Санаа зовохоо орхиод зүгээр л хий. Санаа зовлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, зөвхөн цаг хугацаа л урсан одсоор байх болно. Тиймээс хамгийн түрүүнд тэр “шүдний өвчнөөсөө” сал.

Тэр зүйл юу ч байсан хамаагүй, маргааш, нөгөөдөр, тэрний маргааш ч гэсэн байж л байх болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд зүгээр л эхлэ.

Төвлөрөх цагийг өөртөө бий болго

Долоо хоногт нэг өдрийг төвлөрөх өдөр болгон хэвш. Утсаа унтрааж, сошиал хаягуудаасаа түр завсарлага авч, чухал гэж үзсэн хийх ажлууддаа төвлөр.

30 минут эсвэл хагас өдрийг #FocusDay болгон зарлаж, хаалгаа түгжээд ажлуудтайгаа зоригтойгоор нүүр тул. Гадны ямар ч саад болох зүйлгүйгээр чухал ажилдаа богино хугацаанд төвлөрөх нь бүтэн өдөр зарцуулснаас хэд дахин үр дүнтэй арга гэдгийг дахин сануулъя.

Завсарлага ав

Хүн нэг зүйлд дээд тал нь 10–20 минут л гүнзгий төвлөрөх боломжтой байдгийг эрдэмтэд судалж баталсан. Хэт урт өдрүүдийн дунд хэсэгхэн завсарлага авахыг зөвлөж байна. Босож ус ууж, хэсэг алхангаа дасгал хийж бие махбод болон тархиа сэргээх цаг гаргаж өгөөрэй.

Тэгээд эргэн суудалдаа суух үед бүтээмж тань хэд дахин нэмэгдсэн байх болно.

Хийх ажлуудаа нэгтгэ

Өдөр бүр давтагддаг чухал ажлуудаа багцалж нэгтгээд нэг тогтсон цагийг гарга. И-мэйлд хариулах, утасны дуудлагад хариулах, эсвэл багийнхантайгаа санал бодлоо солилцох зэрэгт тогтсон нэг цагийг төлөвлө.

Өглөөний цайг өөртөө

Үүнийг өмнө нь олон удаа сонссон байх. Гэхдээ ахин давтан хэлье. Өглөөний цай маш чухал. Хүний ажлын бүтээмжид энэ нь эерэгээр нөлөөлдгийг олон судалгаанаас харж болно. Эрүүл хүн л бүтээмжтэй, үр дүнтэй ажиллаж чадна шүү дээ.

Дасгал хөдөлгөөн

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг дээ. Зорилгынхоо төлөө шургуу хөдөлмөрлөх нь чухал боловч дасгал хөдөлгөөнийг бас заавал хийх хэрэгтэй.

Өдөр бүрийг фитнес дасгалын зааланд өнгөрөөх албагүй ч шатаар өгсөж уруудах, гадуур алхах, салхилах, оффисын өрөөндөө суниах гээд өдөр тутамдаа энгийн дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх нь чухал.

Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ л хий

Та бүхнийг төгс хийж чаддаг байх албагүй гэдгийг сана. Таниас өөр сайн хийж чадах нэгэн байвал тэр хүнд даатгаад өөрийн хамгийн сайн хийж чаддаг, хийх ёстой тэр зүйлс дээрээ төвлөр.

Эргэн тойрноо хар. Хэн энэ ажлыг хамгийн сайн хийж чадах вэ? Магадгүй танд туслах найз нөхөд, ажлын хамтрагч, цагийн ажилтан байгаа ч юм бил үү?

Зүгээр л үгүй гэж хэл

Бүх зүйлд тийм гэж хэлэх хэрэгтэй юу? Яг үнэндээ сайхан сэтгэл гарган амлалт өгсөн ч амжуулж чадахгүй бол анхнаасаа ҮГҮЙ гэж хэл.

Утсаар чинь дүүрэн төлөвлөгөө, уулзалтууд, хурал, хийх ёстой ажлууд байхад ахиад өөр нэг юманд тийм гэж хэлэх хэрэгтэй эсэхээ бодоод үз.

“Баярлалаа, гэхдээ очиж чадахгүйн нь ”, “Үгүй дээ, Баярлалаа”, “Уучлаарай, тун завгүй байна” гэх зэрэг эелдэгээр татгалзах нь таны цагийг дэмий зүйлд үрэгдэхээс аврах болно.

Зарим тохиолдолд ямар ч тайлбар хэрэггүйгээр зүгээр үгүй гэж хэлэхэд л хангалттай.


Бүтээмжтэй ажиллах арга барилаасаа бидэнтэй хуваалцаарай.

Эх сурвалж: https://www.lifehack.org/

    Ehlel Motivation

    Written by

    Ehlel Motivation1

    Урам зоригийн ундарга, Эрч хүчний эхлэл

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade