Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн

Empasoft
Empasoft
Published in
4 min readAug 14, 2019
Power BI администратор Т.Гулмерей

Power BI аль ч төхөөрөмжөөс төвөггүйхэн ажиллаж болох дата боловсруулж, үр дүнгээ хянаж болох бизнесийн дүн шинжилгээ хийх ухаалаг шийдэл. Мянга мянган дата цуглуулж, түүнийгээ бодитоор, маш цэгцтэй дэлгэн харуулж, дүн шинжилгээ хийх боломж юм. Дата бэлтгэх, дата илрүүлж болохуйц дата агуулахтай бөгөөд үүнээс гадна олон талын мэдээллийг зэрэг харуулах хянах самбартай. Microsoft хөгжүүлэгчид урт хугацааны хөгжүүлэлтийн ажил хийж Power BI гэх энэ цогц бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд нэвтрүүлсэн. Power BI нь дан ганц Tableau шиг задлан шинжлэх хэрэглүүр биш, Excel-ийн PivotTable, PivotChart шиг эсвэл үүлэн технологид суурилсан дата анализын аргачлал биш юм. Харин дээрх бүх аргачлалыг өөртөө багтаасан цогц шийдэл бөгөөд Power BI дээр ажилласнаар та олон төрлийн эх үүсвэрийн дататай холбогдох боломжтой бөгөөд өөртөө дата эх үүсвэрийн нөөцтэй (сар тутамд тэр хэмжээний дата нэмэх боломжтой). Датагаа өөрийн хүссэнээр цуглуулж, загварчилж, схемчилж, In-Memory хурдтай хэмжигчийн тусламжтайгаар хэмжиж, тооцоолох боломжтой. Дата шинжлэх элементүүдээр датаг шинжилж, тухайн датаны цаана ямархуу мэдээлэл агуулагдаж байгааг харуулж бас болно. Мөн та үүлэн технологид суурилсан Azure дата эх үүсвэрийн адил зохион байгуулсан сервер дээр ажиллаж болохоос гадна бусад бүтээгдэхүүн дээр хийж болдоггүй олон боломжит үйлдлийг Power BI дээр хийх боломжтой.

Нэвтрүүлэлт болон хэрэглээнд гардаг хамгийн түгээмэл алдаа юу вэ?

Датагаа зөв бэлдээгүй мөн тайлангаа хийх загвараа оновчтой гаргаагүйн улмаас нэг ажлаа давтан хийгээд байгаа тал ажиглагддаг. Power BI-д байгаа боломжуудыг ашиглалгүй өөрсдөө шийдэл гаргах гээд цаг хугацаа алдах гэх мэт түгээмэл алдаа олон байдаг.

Таны зүгээс өгөх зөвлөгөө?

Power BI өөрөө self-service tool учир хэрэглэхэд хялбар, олон давуу талтай учир excel суурьтай хүмүүс шууд ойлгоод ажиллаад явж болно. Заримдаа бид сар бүр, эсвэл долоо хоног тутамд яг адилхан тайлан гаргах хэрэгтэй болдог бөгөөд энэ ажилд маш их цаг зав зарцуулж, олон цагаар компьютерийн ард суудаг. Ийм олон удаагийн давтамжтай ажилладаг бол танд энэ программ зайлшгүй хэрэгтэй. Хамгийн үнэ цэнэтэй цаг хугацаагаа хэмнэж, үр бүтээмжээ дээшлүүлэх боломжийг Microsoft Power BI олгож чадна.

Microsoft Power BI

Power BI болон бусад энэ төрлийн хэрэглүүр ашиглахын ялгаа нь юу вэ?

Компаниуд өмнөхөө бодвол дата дээр ихээхэн ажиллаж бүхий л мэдээлэл дижитал хэлбэрт шилжиж байна. Бизнес оюун ухааны софтверүүд ч үүнийгээ дагаад эрчтэй хөгжиж байна. Хамгийн сайн BI гэдэг нь хэрэглэгчдэд хамгийн сайн хэр нь хэрэглэхэд хялбар аргаар дүн шинжилгээ хийж мэдээллэх бололцоог өгдөг. Өнөөдөр дэлхий даяар Tableau, QlikView, Microsoft Power BI-ийг өргөнөөр хэрэглэж байна. Power BI дээр дурдсан бололцоог бүгдийг нь өөртөө шингээсэн, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар хэрэглүүр юм.

Нэгдсэн дата, их хэмжээний датанд дүн шинжилгээ хийхэд Power BI ихээхэн хэрэгтэй. SSRS-тай харьцуулахад графикчилсан бүтэцтэй байдаг нь хэрэглэхэд хялбар болгодог. Үүлэн технологи эсвэл тусгайлан зохион байгуулсан серверт аль ч нөхцөлд дата боловсруулж, мэдээллэх, баазтай холбогдох талаараа дата байршуулсан системээ даган ажилладаг SSRS-аас онцлогтой юм.

Tableau болон Power BI хоёрт хоёуланд нь сул болон давуу тал байгаа. Tableau хэрэглэгчдэд тоо томшгүй дата дээр ажиллаж, интеграци хийх боломжийг өгөхөөс гадна бүх талын дэмжлэг үйлчилгээг санал болгодог бол Power BI жижг дунд бизнес эрхлэгчдэд бизнестээ дүн шинжилгээ хийж, шийдэл олоход тохирсон хэрэглүүр юм. Мэдээж энэ олон хэрэглүүрээс сонголт хийхэд хэрэглэгч танд үнийн сонголттоос эхлээд таны бизнесийн цар хүрээ, хэрэглэж буй дата хэмжээ зэрэг хамааралтай.

Тэгвэл яагаад жижиг дунд бизнес эрхлэгчдэд Power BI ашиглахыг санал болгодог юм бэ?

Ер нь ямар ч бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа эхлэхдээ стратегитаа тулгуурлан төрөл бүрийн технологи хэрэглэж датагаа шинжилж, цаашдаа энэ бизнес маань өргөжин томорно л гэсэн зорилготой байдаг. Гэтэл технологи өөрөө өдөр ирэх тусам боловсронгуй болж Powerful BI илүү жижиг дунд бизнест тохиромжтой болон хөгжиж байна. Энэ төрлийн олон хэрэглүүрүүд бий болж, илүү сайжирч байна. Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрчимтэй хөгжиж, ашиг орлого нэмэгдэж байгаа нь борлуулалт, маркетингийн баг нь BI мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдэлд хүрч чадаж байгааг харуулж байна. Microsoft Power BI дараах боломжийг танд өгч байна.

Microsoft Power BI

· Шийдвэр гаргахад танд графикчилсан, бодит, бүх зүйлийг багтаасан бизнесийн тайланг үзүүлнэ.

· Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ.

· Бизнесийн боломжийг тодорхойлно.

· Багийн ажиллагааг дэмжинэ.

· Дата дүн шинжилгээ хийнэ.

· Хамтын ажиллагааг дэмжинэ.

· Ихээхэн хэмжээний дата хөрвүүлэх боломжтой.

· Төв самбар нь хэрэгцээт олон мэдээллийг багтаана.

· Дүн шинжилгээг загварчилана.

--

--