Stories by Odonchimeg Idersaikhan on Medium
Өчигдөр нэг сэтгэл өвдмөөр гунигтай эсвэл биширмээр нэг тийм агуу сонин түүх сонссон юм. Би лав сонссоны дараа бие сонин болоод хэдэн минут тэр хүний хоосролыг нь мэдрээд уйлсан юм. /Шал тэнэг найзтайгаа коктэйл ууж байснаа л улааж хөхрөөд уйлаад эхэлсэн, хүмүүс гайхсан байхдаа, өөрийгөө зогсоож чадахгүй байсым чинь яах ч ёстой байсан билээ/
Энэ явдал Голландад болсон юм. Манай найз нэг өглөө шуудангийн хайрцагаа шалгатал хар хүрээтэй дугтуй байж л дээ, тэгэхээр нь хар хүрээтэй учраас ямар нэг гашуудлын захидал гэдгийг мэдээд хэн юм бол гээд бушуухан задалжээ. Тэгсэн өөрийнх нь амьдралд маш их юм заасан хуучин банкны даргых нь гарын үсэг дор нь байсан бөгөөд тэр хүний өөрийнх нь оршуулгын урилга байсан гэнэ. Цочирдоод гайхаад хартал дарга нь өөрийнхөө оршуулга, урилга бүх юмаа бэлдчихээд нас барж. Тэр даргынх нь амьдралыг сонсохоор их өрөвдөлтэй. Тэр нь 35 жил нэг банкны эрсдэл хариуцсан захирлаар ажилласан бөгөөд хамгийн хатуу, ажилдаа яхираараа алдартай хүн байж. Маш нямбай бичдэг, бичиг баримтаа тун нягт хөтөлдөг, ажилчиддаа маш их юм заадаг, их мундаг хүн байж л дээ. Амьдралынх нь хэв маяг нэгэн хэвийн, жил болгон Европын ижил хотод 6 сард очиж 7 хоногоор амардаг, найз нөхөдгүй, хожуу гэрлэсэн тийм хүн байж л дээ. Найзынхаа ярианаас сонсоод байхад тэр хүн зожиг, ганцаардмал хүн биш их ухаалаг хүн байсан болохоор өөрийнх нь бодол санаанд таарах найз олддоггүй байсийм шиг. Тийм ч учраас бүр хожуу их ухаалаг эмэгтэйтэй гэрлэсэн боловч тэр хоёроос хүүхэд төрөөгүй хоёулахнаа л хорвоог барж. Тэгээд өөрөө өнгөрөхөөс яг хэдэн долоо хоногийн өмнө эхнэр нь хөхний хорт хавдраар нас барчихаж, тэгээд л тэр хүнд энэ хорвоод үлдэх шалтгаан байхгүй болсон учраас өөрийнхөө оршуулгыг бэлдээд галт тэрэгнээс үсрээд амиа хорлож. Надад энэ хүнийг бишрэхээс өөр бодол төрсөнгүй. Учир нь хүн болж төрчихөөд хийх ёстойгоо хийснээ мэдчихээд буцаад явна гэдэг бол нэг насны зорилго биелэнэ гэсэн үг байх. Гэхдээ тэр хүн ямар ч хүнд гай болохгүй, өөрийнхөө оршуулгыг хүртэл бэлдчихээд, баячуудын тосгонд байдаг байшингаа хүртэл зараад буяны байгууллагат хандивлаад, шарилыг нь цуглуулах шаардлагагүй болгохоор галт тэрэгнээс үсрээд, мэдэхгүй ээ, бүх юмаа өөрөө зохицуулсан гэхээр тэр их сэтгэлийн тэнхээ, тэвчээр, гуниг харууслыг нь би мэдрээд бас бишрээд байгаа юм. Бид нарт энэ хорвоод хэнд ч хэрэггүй гэдгээ мэдрэх ямар аймшигтай байдаг билээ дээ. Тэр хүн яг л тийм мэдрэмжээр өөрийгөө үхэлд бэлдсэн байгаа юм. Ихэнх хүмүүс зовлон шаналлаа тэсэхгүйгээр шууд л амиа хорлодог, тэгэхэд тэр хүн …
Саяхан Монтений эссэнүүдийг уншиж байсан чинь үхлээс битгий ай гэсэн утгатай эссэнд “Тансаг найрнаас харьж яваа хүн шиг л хорвоогоос буцаж яагаад болохгүй гэж” гэсэн латин ишлэл байсан нь энэ түүхийг сонсонгуут л миний бодолд орж ирээд байсан. Энэ хүн миний бодлоор яг л тансаг найрнаас сэтгэл хангалуун явсан шиг санагдаад байсан юм. Бидний амьдралд их л харагддагдаа, зүгээр жижиг сажиг шаналалаас болж маш олон хүн амьдралаа аргацаах гэж, өөрийгөө аргадах гэж архи дарс ууж, шоу цэнгээнд дурлаж, хүүхэн шуухан эргүүлж, за тэгээл муу болгонд уруу татагдаад байдаг түүх олон байдагдаа, зөвхөн энгийн хүмүүс ч биш, маш олон алдартай хүмүүсийн тийм түүх байдаг. Тэгэхэд энэ хүний дисиплин /сахилга бат/, хүмүүжил, ухаантай байдал нь надад үнэхээр дааж давшгүй их тэвчээрийг давж гарсан санагдаад байгаа юм. Бид богинохон амьдрах энэ хугацаандаа хайртай хүмүүсээ бидэнд хамгийн хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлж байхынсан. Энэ хүний жишээн дээр хэн ч байхгүй байсан нь тун харамсалтай. Мөн энэ хүн тэр их халамжийг хэнээс ч нэхэхгүйгээр хэрэггүй гэсэн үедээ явсан байгаа юм. Зөвхөн тэр нь ч биш өөрийнхөө энэ амьралд ирсэн утга учраа мэдчихсэн, тэрийгээ биелүүлсэн, тэгээд л хариуцлагатайгаар буцаж яваа, нэг тийм энгийн хирнээ агуу, үнэхээр агуу. Энэнтэй төстэй олон түүх мэднэ л дээ би. Жишээ нь энэ түүхийг ярьж өгсөн найзын минь аав бас голланд хүн дандаа би энэ ертөнцөд 25000 хоног л амьдарна гэж ярьдаг байсан бөгөөд яг 25000 дахь хоногруу шилжих шөнө орондоо орж унтаад өглөө сэрээгүй байх жишээний. Яг яаж тэгэж мэддэг нь аймар учир битүүлэг. /би ч бас энэ их гайхаад байгаа сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй шал балай юмаа./ Өөрөө их мундаг бясалгагч байсан бөгөөд насаараа дипломат ажил хийсэн хүндлэгдсэн элчин сайд байсан гэсэн. Тэгээд амьд байхдаа япон, франц хоёр улсыг биширдэг байсан учраас тэтгэвэртээ гараад зөвхөн энэ хоёр улсын хэл, соёлыг судлаж байхдаа өнгөрсөн гэдгийн байналээ. Хүүхдүүддээ гай болохгүй ажлаа хийж байгаад үхэх юмсан гэж ярьдаг байсан гэсэн. Бясалгал хийдэг гэдэг нь ингэж их нөлөөлдөг байсын болов уу…
Энэ хүмүүс яг л Монтений эссэн дээр гардаг шиг үхэл гэдгийг хүлээн зөвшөөрч тэнд бэлдэж амьдарсан хүмүүс шиг. Бас нэг өөр жишээ байгаа л даа. Ээжийн минь өвөө буюу миний буурай аав. Увс аймагт алдартай том лам байсан гээд нэрийг нь хэлэхээр одоо ч хүмүүс таньдаг юм билээ. Тэр үед хятдууд лам нарыг олноор нь устгаж байхад тэд нарын хажууд явсан газраа харагдахаа больчихдог байсан гээд олон сонин түүх сонсож байсан. Тэгээд ээжийн минь хамгийн том ах төрөхөд буурай аав “миний амьдралаас явах цаг болж хүүхдүүд минь, тахилын гэрт минь хонх дугарахад орж ирээрэй” гэж хэлээд хүүхдүүддээ гэрээсээ гаргасан гэсэн. Тэгсэн хонх дуугарсны дараа ороход өнгөрсөн байсан гэсэн. Яг л тэрэн шиг яаж ийм сонин өөрийнхөө амьдралын үхлийг хүртэл зохицуулж чадсан байдгийг нь ойлгож цөхөхгүй байгаамдаа. Тэгээд бараг л нэг 7 хоногийн дотор энэ түүхийг сонссон, Монтений үхэлд бэлдэх ёстой гэсэн санаатай эссэг уншсан хоёр минь надад юуг л хэлээд байгаан болдоо.
Бид нарын цаг үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нь ч хүссэн зүйлээ хийж болдог боломжтой болжээ. Гэвч эндээс нэг сөрөг үр дагавар гарсан нь хүн болгон ямар нэг онцгой зүйл хийхгүй бол амьдрал нь утгагүй юм шиг ойлгох үзэл. Жишээ нь би эмэгтэйчүүдийн эр зориг гаргасан кино үзэх болгондоо л за ёстой эр зоригтой зүйл хийхийн шүү гээд урам ороод бушуухан явж уул хадаар алхмаар болоод уул хадаар ёстой нэг алхдаг эгчдээ очоод хэлсэн чинь за, Одноо минь, тэгэж амь насаараа тоглоод яахав. Чамайг өсгөсөн би чиний боломж бололцоог мэдэлгүй яахав. Тэгэхээр нь би уурлаад та яахаараа дандаа намайг ингэж дарж байдагийн гээд хэлсэн эгч, за хэрвээ тэгэж бодож байгаа бол эхний ээлжинд дүүргийн, за боль, нэг хорооны газрын зураг аваад дуустал нь нэг тойроод алхаадах. Тэгээд газрын зурагтайгаа ажиллаад сурчих. Тэгсний чинь дараа би чамайг тэр Эрдэнэтээс Хялганат руу чинь алхуулъя. Чамайг нээх амьтан, мамьтан тоож иднэ гэж бодох ч үгүй байна. Тэнэгтэж байгаад төөрөөд, харангадаад, ядраад өөрийгөө алах хүн шүү дээ чи, гээд хэлэв. Би бөөн уур, эгч нээрээ, ёстой нээрээ. Тэгсэн чинь хүсэн хүлээсэн 10 хоногийн випашяана бясалгалын минь цаг боловоо. Тэгээд нөгөөдөх чинь 10 хоног юу ч хийхгүй, зөвхөн бясалгаад, унтаад хоол унд идэж байгаа хирнээ үнэхээр цөхрөв. Бүүр үнэхээр цөхрөв. Тэгээд л эгчийнхээ юу хэлээд байсныг ойлгов. Ирээд ойлголоо, үнэхээр хэцүү байлаа. Тэр ганцаараа элдэв янзын эр зоригтой юм хийдэг бүсгүйчүүд чинь өөр байдагийн байна, гэдэгээ ойлголоо эгчээ гээд бууж өгөв ш дээ. Бодоод байхад Wild-ийн Шэрил үнэндээ ямар ч туршлагагүй, ямар сайндаа алхдаг гуталны размераа хүртэл тааруулаагүй, юу ч мэдэхгүй хирнээ азаар шахуу 3 сарын аялалаа дуусгадаг ш дээ. Ер нь арай хийж амьд үлдсэн хүмүүсийн талаар л кино хийж байгаа ш дээ. Үхсэн нь хэд байгаа бол, тэрний тоог хэн ч мэдэхгүй. Тийм учраас үнэхээр онцгой зүйл хиймээр сонирхол төрөөд байж суухгүй, тэгээд өөрийнхөө боломж бололцоог мэдэхгүй хүмүүс их том юм мөрөөдөхөөсөө илүү жижиг жижиг айдсыг бага багаар давж хорхойгоо дарах хэрэгтэй санагдсан. Жишээ нь 10 хоногийн бясалгалд яв. Эсвэл нэг долоо хоног дандаа алхах зорилго тавь. Эсвэл өөрийг чинь үнхэлцгээ хагартал айдаг ямар нэгэн юмыг хий. Түүнээс амь насаа тавиад туучихаар юм хийж, тэнэгтэж болохгүй юм байналээ шүү. Олон жилийн турш өөрийгөө бэлдээд бага багаар тэр зорилгодоо хүрвэл яахав, гэхээс өөрсдийгөө жаахан дарж тогломоор юм билээ шүү. Ер нь бид нар урдах зүйлээ хийж чадахгүй байж, дараагийн, бүүр хамгийн том зүйлийг хийж чадна гэсэн үлгэр хаана байхав. Амьдрал чинь ид шид биш шүү дээ. Мөн бидний амьд сэрүүн, эрүүл саруул, элэг бүтэн байна гэдэг хамгийн том хангалуун зүйлс. Бусдыг яахав, өөрийн хүчээр тэмцэж олж авч, сурч мэдэж болно шүү дээ.
Та нар согтотлоо дурлаад, өөр юу ч бодож чадахгүй болж үзсэн үү. Яг л хамаг судас, цусаар чинь зөвхөн тэр хүний тухай бодол гүйгээд л. Түүний хийж байгаа зүйл болгон нь гайхалтай санагдаал, зөвхөн түүний хажууд өөрийг нь үнэртээл, гарыг нь бариал, аль эсвэл дахиж чадахгүй болтлоо сексдээл баймаар, тэгээд ажлаа ч хийж болохгүй болтлоо дурлаж үзсэн үү? Тэр хүнд үнсүүлвэл, тэврүүлвэл яг л хөшчихсөн ч вм шиг, эсвэл зүгээр л маш аз жаргалтайгаар согтчихсон ч юм шиг. Бүүр түүнийг бодохгүй бол хором хугацаа өнгөрөхгүй, түүнийг алдахыг төсөөлж ч чадахгүй, төсөөлвөл хамаг бие чинь шархирж өвдөөд л тэгтлээ дурладаг тиймээ, ихэнхдээ тэгэж дурладаг тэ. Даанч ихэнх тийм дурлалууд бүтэлгүй байдаг бөгөөд бүтдэг нь тун ховор. Аль эсвэл хоромхон хугацааны дараа тэр нь алга болчихдог. Аа харин, чамд зориулсан ганц чинь, заяаны хань гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ өвдөгөндээрээ сөхөртөл чинь, таныг дахиж сэхэхгүй, дурлахгүй болтол чинь унагадаг, тийм дурлал энэ хорвоод магадгүй ганц тохиодог бөгөөд энэ галзуу мэдрэмж удаан хугацаагаар үргэлжилж түүнийгээ алдахаас үхтлээ айдаг дурлалыг хайр гэх юмуу даа. Аа тэгээд энэ нь хоёр талаасаа бол за тэгээд тиймээ, үнэхээр л нөгөө амидын Ромео Жульетта. Тийм хайр байдаг юм шүү, яг одоо айлгүй Хандармаа нь тийм хайртайгаа учраад явж байна л даа. Тэр хүндээ уурлаж, гомдож чаддаггйү, аль эсвэл түүндээ үнэхээр их гомддог, түүнийхээ хажууд байсанч түүнийгээ санаж байдаг, тэр хүнтэй хичнээн хамт байсан ч тэр нь хэзээ ч хангалттай биш нэг тийм дурлал 2 жил үргэлжлээд явж байна. Ёстой хайртай учрахаар гэрлэхгүй гэдэг байсан нь гэрлье гэж, чадахгүй болгоноо чадах гэж хичээж, энэ насан туршдаа сэтгэл зүрхээрээ түүнгүйгээрээ амьдарч чадахгүйгээ мэддэг тэрийг хайр гэнэ ээ. Тэгээд л хуураал, хуурагдаал, эсвэл баахан асуудал гарч ирээд л, гэвч тийм зүйл байсан ч түүнийхээ хажууд байвал тэр бүхэн юу ч биш юм шиг санагдаал, ёстой л хоёулаа хамт байвал юуг ч хийж чадах юм шиг мэдрэмж төрөөл, хэд ч сонссон хайртай гэдэг үгийг нь дахин сонсмоор, хэд ч хэлсэн дахин дахин хайраа илчилмээр хорвоо дэлхийгээр нэг түүндээ хайртай гэж орилмоор нэг тийм зүйлийг бас хайр гэнэ ээ. Тэгээд яг ийм мэдрэмж төрүүлдэг хайрын секс угаасаа хамгийн сайхан нь байдаг. Яагаад гэвэл сэтгэл бие биенээ хүсэж сэтгэл нь сексдэж байгаа учир биесүүд аяандаа дагаад л сексддэг гэх юмуудаа. Хичнээн ч сексдсэн бие биентэйгээ ханадаггүй тийм галзуу буцалсан зүйлийг бас хайр гэнэ ээ. Яг ийм байдалд хэн нь ч хэнийгээ ч хуурч чаддаггүй. Хуурах сонирхол, сэдэл, юу ч байдаггүй. Бас түүнээсээ юу ч нуудаггүй, яг л хоёр дэлгэсэн номны үсэгнүүд хоорондоо нийлээд ая үсгэж байгаа шиг. Ийм сайхан хайр байх боловч энэ нь 2 ганц бие хүнд тохиолдох нь ховор. Чамайг өөр хүнтэй байхад чинь эсвэл олон хүүхэдтэй болчихсон байхад чинь, эсвэл хамгnйн хэцүү үед ч юмуу таарах нь бий. Гэвч цаг хугацааг туулан байж өдийг хүрч тухайн хайр сэтгэл хэвээрээ л байх юм бол тэр хоёр эцсийн эцэст хоёулаа үлддэг. Үнэхээр бүх зүйл нь тохирдог төгс хайр байдаг юм шүү. Та хоёр хоёулаа галзуу юм шиг сексдэх дуртай. Та хоёр хоёулаа гоё шоудаж чаддаг. Эсвэл та хоёрын үзэх дуртай зүйлс нэг. Эсвэл та хоёр хамт байхдаа үргэлж инээдэг эсвэл тавьдаг. Ганцхан цаг өнгөрсөн ч та хоёр хоёр талд бие биенийгээ санаал байдаг, бие биендээ ухаангүй хайртай хайр энэ хорвоо дээр байдаг юм шүү. Яг л Хандармаагийх нь хайр шиг. Байхгүй гэж хэлж байгаа хүн болгон fuck you. Аль эсвэл энийг уншихад та бүгдэд санагдаж байгаа тэр хүн та хоёр шиг. Та хоёр бүтээгүй, эсвэл ойлголцохгүй байгаа бол цаг хугацаа өгөөд тэвчээртэй харж суугаарай. Чиний хайр сэтгэл үнэн л хайр сэтгэл бол бүтнэ шүү. За тэгээд хайр сэтгэл, галзуу секс мандтугай.
Огторгуй ертөнц хязгааргүй уудам бөгөөд түүнээс хязгааргүй уудам зүйл нь хүний сэтгэл. Уудам огторгуй ертөнц зөвхөн хүний сэтгэл дотор л багтдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хүний сэтгэл дотор бүх зүйл багтахаас гадна сэтгэл дотор багтсан бүх зүйл биелэнэ гэсэн үг. Энэ нь буруу зүйл сэтгэлдээ багтаадаг хүний хувьд маш аймшигтай хэрэг боловч зөв зүйл сэтгэлдээ багтаадаг хүний хувьд үнэхээр гайхамшигтай хэрэг. Үүнийг шинжлэх ухаан баталж чадахгүй ч энэ нь бидний дотор оршдог бодит үнэн юм. Хүмүүс бидний бие энэ их од гарагууд огторгуй ертөнцийн маш жижигхэн хэсэг боловч бидний сэтгэл тэр бүгдийг цөмөөр нь багтаана. Энэ нь би өнөөдөр өвсөн дээр гишгэнэ. Өвс маргааш над дээр ургана гэдэг үгтэй утга нэг бөгөөд бидний сэтгэл зүй мах бодь, огторгуй ертөнцийн үргэлжилж байгаа нэг хэсэг юмаа л гэсэн үг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр зоригтой байж, сайн сайхан руу тэмүүлж, хийе бүтээе гэсэн бүх зүйлээ сэтгэлдээ багтаа. Магадгүй хорвоо ертөнц чамаас үүнийг хийхийг хүлээж байгаа байх. Шинэ нээлт хийсэн, ухаантай үг хэлсэн, агуу уран зураг зурсан, мундаг дуучид хэн байдагийн тэд бүгд бусад хүмүүст хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн ухаалаг хүмүүс биш байсан боловч өөрсдөдөө хүлээн зөвшөөрөгдсөн ухаалаг хүмүүс байсан юм. Тэгэхээр ухаалаг хүн гэж орчлон ертөнцийн утга учир, гинжин холбоог ойлгодог хүнийг хэлэхнээ. Нэг ёсондоо бид юу хийхээр зорьсон, түүнийгээ сэтгэлдээ хир их багтааж чадсан, тэр чинээгээрээ бидний хүссэн зүйл бүр бүтэхнээдээ. Тэгэхээр өнгөтөөр, олон цагаар, маш их эрмэлзэлтэйгээр хийе бүтээе гэсэн зүйлээ мөрөөдөж төсөөл. Агуу хүн бүрийн анхны алхам нь зөвхөн энэ л байсан. Чамаас өөр хэн ч чамд итгэхгүй байсан ч огторгуй ертөнц чамтай цуг учраас үргэлж сайхан мөрөөдөж бай. Сэтгэл дотроо уудам уужим байлга.
Өнөөдөр, өчигдөр 2 олон түмний сайхан сэтгэлийн хүчийг үзэж мэдэрлээ. Хэдий сайхан зүйл харсан ч гэлээ энэ бүхнийг нэгэн эмгэнэлтэй үйлдэл бий болгов.
Миний амьдарч байгаа жижиг тосгоныг Шотланд улсын Аутэр Хайбэртис гэдэг газрын Бэнбэкула арлын Баллаваних тосгон гэдэг. Манай тосгон Аутэр Хайбэртис гэдэг газар манай улсаар одоо хангай эсвэл говь гэдэг шиг бүс юм уу даа. Энэ бүс өндөр уулс болон арлуудаас бүрдэнэ. Харри Поттер, Game of Thrones-ийн уулнуудыг санаж байна уу, тэр чинь шүү дээ. За хэлэх юмандаа эргээд оръё.
Манай жижиг тосгонд 500 гаруй л хүн амьдрана. Их британийн их бууны далайн цэргийн анги байдаг учраас үүссэн газар. Би төрсөн цагаасаа хойш цэргийн газар хэсэж амьдарч яваа юм. Одоо аав минь мөнх бусыг үзүүлсэн, цэргийн газар амьдрах шаардлагагүй ч гэлээ Улаанбаатарт цэргийн ангийн хажууд хашаа байшиндаа байдаг хэвээрээ, Арвайхээрийн байр яг цэргийн байрны хажууд байдаг байсан. 1 нас ч хүрээгүй байхдаа Зүүнбаянгийн цэргийн ангид, тэрний дараа Эрдэнэтэд, дараа нь Булган аймгийн Хялганат тосгоны усан цэргийн ангид, тэгээд хотод Холбоо болон Шүхэрчдийн 184 болон 84-р ангиудад амьдарч байсан бол яг одоо энд цэргийн байшинд амьдарч байна. Ил цулгуй, чөлөөтэй, далайн эргийн хажууд байдаг үнэхээр тайван газар. Бараг гэмт хэрэг гардаггүй, хамгийн сүүлд гарсан нь нэг хулгай бараг 5 жилийн өмнө учраас хүмүүс гэрийнхээ хаалгыг түгждэггүй.
Тэгтэл уржигдар шөнө 28 настай эмэгтэй алга болчихов. Тэр эмэгтэй яг хажуухан талын байшинд байдаг эмэгтэй. Тэгээд тэрийг өчигдөр орой л мэдэв. Байшингийн гадаа хүмүүс чанга чангар дуугараад гэрэл асаагаад байсан чинь Гал командынхан булан тохойгүй ямар нэгэн юм хайж байх юм. Би одоо хөрш эмээгийн жижигхэн ааштай нохой нар алга болов уу гэж бодоод байсан юм. Юу болсоныг мэдэхгүй байж байтал гэр дээгүүр жижиг нисэх тэрэг удаан гэгч нь нисээд эхлэв. Тэгтэл тэр тэрэг энэ эмэгтэйг хайгаад байж. За арлаар бараг 5 цаг нисэв. Доор нь гал командынхан хайсаар байв.
Бид 2 тосгоныхоо фэйсбүүк үзээд юу болж байгааг мэдлээ. Тэгтэл тосгоныхон бүгдээрээ маргааш би очиж туслая. Одоо туслая гээд бичилцэв. Бараг 100-гаад хүн тэгээд бичиж. Тэгтэл цагдаа, гал командынхан маргааш өглөө 8 цагт уулзацгаая гэв. Ядаж байхад манай хэсгийн хамгийн аймар шуурга дэгдэж байв. Шотланд улс нар гардаггүй, бороо дандаа ордог, хүчтэй салхи шуургаараа алдартай. Өчигдөр жишээ нь шуурга болохоос өмнө салхитай байхад нь дэлгүүр ороход би алхаж чадахгүй нисээд байв. Салхины эсрэг бараг хөдлөхгүй байсан бол салхи дагуу болхоор нисээд гэртээ хүрээд ирсэн. Тэнэг сонсогдож магадгүй ч яг ниссээн, анх удаа л тийм их салхи мэдэрч үзэв. Манай Арвайхээр бас л их салхитай газар шүү дээ. Нүүр нүдгүй шуурна шүү бас, хээр говь ихтэй учраас, мод байхгүй. Энэ салхи бүүр шуурганаас өмнө шүү. Тэгэхэд өчигдөр шөнөөс эхлээд өнөөдөр жинхнээсээ шуурч эхлэв. Ийм шуургаар хүмүүсийг гэртээ бай гэдэг боловч өглөө сэрсэн чинь манай тосгоныхон бүгдээрээ гадаа байж байх нь тэр. Өглөө эрт хөшгөө нээтэл хаа сайгүй хүмүүс нөгөө бүсгүйг хайж байна. Хийсэж унасан хирнээ босоод хайж байна. Тэгтэл фэйсбүүк дээр эмээ нар шөл хийгээд бариад очъё гэж байна. Уул нь хагас бүтэнсайнд бүх газар амардаг бол өнөөдөр бүгд ажлаад цай хувцас бэлдээд шэлтэр болоод байж байна гэнэ. Тэрийг хараад сэтгэл огшоод уйлчихсан. Тэгээд яах ийх учраа олохгүй, дотроо энэ их салхинд гарч хүн хаймааргүй л байдаг, бас дээр нь яг тэр хүнийг үхсэнээр харвал би тэрэнд яаж сэтгэлзүйгээ бэлдэх вэ гээд л олон зүйл бодогдов. Нэгнийхээ төлөө ингэж их зүтгэж байгаа тосгоныхныг харж сэтгэл уярахдаа муу аавыгаа их бодож байлаа.
Миний аав олон дутагдалтай хүн байсан. Гэхдээ аавд минь олон сайн чанар ч бас байсан. Нэг сайн чанар нь хүний төлөө хүн байдаг байлаа. Хүний хиймээргүй болгоныг очиж аав минь л хийдэг байсан. Дээр үед оршуулга гээд цээрлэдэг байхад аав минь сонсоод л сайн дураараа очиж оршуулга зохион байгуулдаг байлаа, хичнээн оршуулга зохион байгуулсан юм бүү мэд. Хэрвээ амьдарч байсан газар нь ийм юм болвол аав ээж 2 минь юм бодох ч үгүй гарч очоод туслах байсандаа гэж бодохоос дотор зуураад байлаа. Би жаахандаа залхуураад л үлддэг байсан. Ээж бууз халуун цайгаа бариад очдог байсан бол манай аав хайх арга хэмжээг нь удирдаад л нойр хоолгүй их хонодог байсаан. Цэргийн ажлаар хүүхэд нь өнгөрсөн байхад аав минь л Улаанбаатараас Эрдэнэт рүү шарилыг нь авч явдаг байсан. 2001 оны баруун нутгаар болсон айхавтар зуднаар аав минь цуваа 30 машиныг удирдаж Завханы нэгэн даваан дээр анхных нь замыг гаргаж малчдад хоол хүнс хүргэж байсан хүн юм. Тэр үедээ хөлөө тас хөлдөөгөөд ч авсан. Тэр үед их хурлын гишүүн Отгонбилэг гуайд бас очиж тусалж байлуу яалаа санахгүй байна. Ямартай ч миний аав хэзээ ч ойр хавьд нь хэцүү зүйл болж байхад хойроглож сууж байгаагүй юм. Өнгөрөхийнхөө өмнө тэргэнцэр дээр өөрөө явж ч чадахгүй байж дүүгийнхээ дөнгөж төрсөн хүүхэд нь эндчихэнгүүт оршуулгыг зохион байгуулж өгье гэж байсан гэдэг. Ээж минь ч бас аавыг дагаад тэр бүхэнд нь хамт явдаг байлаа. Жаахан байхдаа их ганцаараа байдаг байсны нэг шалтгаан нь аав ээж 2 минь бусдад туслаад явдаг байсных. Ах дүү хамаатан садан найз нөхөд нь бүгд манай хотын байшинд цуглардаг байлаа. Шөнө орой, үүрээр хэдэн цагаар ч ирсэн хамаагүй аав ээж 2 минь босоод халуун шөл, цайтай угтдаг байсан. Бусдын төлөө гэсэн яасан сайхан сэтгэлтэй байгаа вэ?
Өнөөдөр тэрийг яг нүдээрээ энд харав. Би бүр зүгээр ажлаа хийгээд сууж болдоггүй, дотроос юм хатгаад хоолой боогоод, өөрийгөө нэг л голоод болдоггүй. Миний аав ээж 2 энд байсан бол ингээд зүгээр суухгүй дээ, би аав ээж хоёрынхоо үргэлжлэл шүү дээ, туслах зүйлээрээ чадлаараа туслана гэж бодоод л шууд найз залуугаа дайчлаад хоол хийхээр шийдэв. Хоёулаа байгаа мах ногоо юмаараа хоол хийгээд аваачъя гээд хамгийн том савандаа дүүрэн шөл хийхээр шийдлээ. Хөдөө тосгоныхон дандаа олдсон сонин содон мах ногоогоо иддэг улс, бид 2т бугын мах байсан тэрүүгээр 30хан минутын дотор л 10 хэдэн литр хоол хийчихэв. Манай хүн бас давхар нутгийн сконь гэдэг талх бариад бид 2 халуун шөл, талхаа бариад ойр байгаа хорогдох газар очлоо. Тэгтэл юу вэ тосгон маань бүр амь орсон шиг дүүрэн хүн гадаа хайлт хийж байна. Заалан дотор зарим хүмүүс хоол идээд хувцасаа сольж байхад зарим нь хувцасаа өмсөөд дараагийн хайгуулд гарч байх юм. Хажуугаар нь явах зай ч алга. Тэр дотор настай өвөө эмээ, хүүхэд шуухад, залуу хүн гээд байхгүй хүн алга. Бүгд оролцож байлаа. Би бодохдоо гадаа эрэгтэй хүмүүс байгаад байна гэсэн чинь эр эмгүй, хөгшин залуугүй явж байгаа ажээ. Ямар бахархалтай юм бэ? Хэн ч цагдаа сэргийлэхийн ажил гээд зүгээр суусангүй, хэн ч би хөгшин чи залуу гэсэнгүй. Ямар азаар би хоол хийж авчирваа. Хүний сайхан сэтгэл, нэг нэгнийгээ гэсэн хүмүүсийг хараад дахиад л уйлчихав.
Энэ нутгийн нэг онцлог нь мэндлэхгүй өнгөрнө гэж байхгүй, нэгэндээ туслахгүй явна гэж байхгүй. Нэг машин хажуугаар өнгөрсөн ч заавал мэнд мэдээд явдаг газар. Бид 2 ирснээсээ хойш нутгийн ногооны талбайдаа очиж өөрсдийнхөө дураараа тусладаг бөгөөд бид 2 нээх туслаад байгаа зүйлсээ ойлгохгүй л байна. Яагаад гэсэн чинь бид 2-т хоёуланд нь унах унаа болгож цахилгаан дугуй өглөө. Одоо үүнийгээ унаад хэдэн арлынхаа дунд давхиж өгнө шүү дээ. Очих болгонд хоолны шинэ ногоогоо авна, өөр бас бус хоолны зүйл өгч явуулна. Тэр бугын махыг бас бид 2т ногооны талбай маань өгсөн юм, бэлдээд жижиглэчихсэн 5 хэл мах. Бид 2-т шинэ хувцас авч байснаас гээд хувцас хунар өгнө, сая миний төрсөн өдөр болоход торт хийгээд аваад ирэх жишээний. Би ногоо бариад явж байвал холоос харсан эмээ ирээд манай хашааны хаалгыг надад онгойлгоод өгнө, дугуй унаж явахад машинууд дандаа түрүүлж гаргана, ердөө л чин сэтгэлээсээ бие биенийхээ төлөө сайхан газар. Тэрний туйл болсон зүйлийг өнөөдөр үзээд яахын аргагүй бичиж үлдээмээр санагдлаа. Энэ нутгийн ногооны талбай ч гэсэн хэдэн хүн нийлээд эндэхийн хүмүүсийнхээ ногоог тария гээд үүсгэсэн газар. Тэр дотор хоолгүй хүмүүст зориулсан хувцас ногоо хоол цөм байна. Шотланд улс бас ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах болгосон анхны улс учраас 00 болгонд хэрэглэл төрөл бүрээрээ байж байдаг.
Тэр эмэгтэйн төлөө их санаа зовж байгаа ч гэлээ энэ олон хүн ингэж их сэтгэлээр хайж байхад ямар ч байсан сураг гаргана даа гэж бодож байна.
Энд ирснээс хойш би яг л хүүхэд насандаа эргэж очсон шиг аз жаргалтай байна. Байгаль дэлхийн хажууд эрүүл хоол идээд, хотын стрессээс байх нь нөлөөлж байгаа байх л даа, гэхдээ л нэг нэгнийгээ гэсэн сайхан сэтгэл үнэхээр сэтгэлд хүрэх юмаа. Хүмүүсээ Монголчууд бид хичнээн элэгсэг, нэгнийхээ төлөө ард түмэн байлаа даа, юу өөрчилчихөв өө? Одооноос өөрсдөдөө нэг зүйл сануулж байя. Бусдын төлөө хийх зүйл байвал битгий хойроглож суугаарай. Дотор сонин болгоод зүгээр суулгахгүй байсан биендээ талархаж байна. Зөв зүйл хийгээчээ гэж сануулж байгаа нь тэр байсан юм байна. Танихгүй ч гэсэн нэгнийхээ төлөө байдаг байсан бид яасын бол гэж өөрийн эрхгүй бодож байна. Яагаав нөгөө “Ялж байгаа Сталин хүүд 5 морио өгье. Ялагдаж байгаа Гитлер хүүдээ нэгийг өгье” гэдэг байсан гээ биз дээ? Одоо энэ хүмүүс шиг, эсвэл аав шиг минь сэтгэлтэй хүмүүс байдаг болов уу хө, яавал энэ нандин зан чанараа эргүүлж авчрах ёстой юм болоо улсаараа?
Арвайхээрээс Шотландын Арвайн газар ирэх хүртэл туулсан зам
Анх удаа 1 сард бараг бүх төрлийн унаа унаж үзлээ. За, яг бүх төрлийнх биш юм байна. Амьтан л унаагүй юм байна. Газраар, тэнгэрээр, усаар гэдэг шиг бүх замаар явав. Энэ аялал хэсэг хугацаанд Шотланд улсын Outer Hebrides гэдэг газрын Isle of Benbecula гэдэг арлын Balivanich гэдэг тосгонд амьдрахаар Улаанбаатар хотоос замдаа гарснаар эхлэв.
Би 9 сарын 9-нд Арвайхээрээс гараад 11 цагийн автобусаар Улаанбаатар луу зүглэв. Энэ удаа би Арвайхээрээс нүүж байгаа боловч буцаад ирэхдээ энд амьдарна гэж бодож байгаа. Тэгээд ирээд хот доторх 2 давхар автобусандаа суугаад амьдрах байрандаа хүрэв.
9-р сарын 26-нд гэрээсээ гараад хувийн унаагаар нисэх хүрэв. Улаанбаатараас нисэх онгоцоор нисээд Турк улсын Истанбул хот хүрээд тэнд хэсэг амсхийв. Эдинбург хот хүртэлх нислэг бараг 20 цагийн зайтай байсан учраас Turkish airlines биднийг үнэгүй буудалд оруулж, хооллов. Тэд 5 одтой буудал шүү гэж их онцолсон боловч яг үнэндээ Монголын 3 одтой буудал шиг л байв. Гэхдээ л үнэгүй хоол, тухтай цэвэрхэн өрөө, үүрээр ирж авах унаагаар үнэгүй хангаж байхад юу гэж гомдоллож болох вэ. Харин 5 одтой буудал гэж заавал онцлоод байсан нь л сонин санагдав. Оройны хоолны салад гоё байв. Хэдэн Монгол хүнтэй хамтдаа хоолоо идэж, махных нь ямар ч амтгүйг гайхсаар хоолоо идэв. Мах нь үнэхээр гурил шиг амтагдаад байлаа. Амсхийгээд авсан болхоороо Эдинбургийн нислэгтээ догь байв.
Ээж бид 2
Туркиш эйрийн хоол
Эдинбургт буугаад автобусаар вокзал руу явав. Тэндээс бид 2 Ообан гэх боомт хот руугаа явах байсан юм. Бид 2 маш их ачаатай байсан учраас ийшээ тийшээ явах ямар ч боломж байсангүй. Манай хүн галт тэрэгний буудал дээр 5, 6 цүнхээ харж үлдээд би тэр хавиар хэсэг явж газар үзэв. Үнэхээр сэтгэл хөдлөв. Ямар ч үзэсгэлэнтэй хот вэ дээ. Бид 2 ачаагаа хадгалуулж болох байсан ч тэр газар их үнэтэй бас дороо дүүрээд байв.
Галт тэргийн буудал үнэхээр тухтай. 00 нь цэвэрхэн бүх юмтай, ариун цэврийн хэрэглэл хүртэл байна. Шотланд улс ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах болсон анхны улс юм. Тэгээд би вино авчихаад, Непал ресторан орж хоол аваад ачааныхаа хажууд хоолоо идэж, галт тэргээ хүлээв. Ачаатайгаа ийш тийш явах арга байхгүй байсан нь миний чемоданы дугуй Европын зам дээр огт явахгүй байсантай холбоотой. Европ руу их аялах төлөвлөгөөтэй хүмүүс энэ талаар мэдэхэд илүүдэхгүй.
Тэгээд ачаагаа хүлээх зуураа хэдэн мянган долларын үнэтэй Scottish Royal Rail гэх дээд зэрэглэлийн галт тэрэг харав. Яг л нохой шиг нөхөрсөг, зөөлхөн тагтаа нартай танилцав. Тэрүүгээр супермаркет оров гээд цаг өнгөрөөсөөр байтал галт тэрэгний цаг болов.
Галт тэргэндээ суугаад ачаагаа хийчихээд цагийн дараа Гласгов хотод буугаад Ообан руу явах галт тэргэндээ суух байв. Хамаг ачаагаа бариад л 2 минутын дотор дараагийн галт тэргэндээ сууж амжив. За тэгээд 3 цаг амсхийв. Галт тэрэгний 00 яг л сансрын хөлөгний 00 шиг их сонин санагдав. Бид 2-ын өмнө бүлэг зүүн Европын бололтой, ёстой хөгжилтэй хүмүүс явав. Тэд ууланд алхдаг бололтой баахан хувцас хэрэглэлтэйгээ өөрсдийн уух юмтайгаа, хатуу спиртээ тойруулж уугаад л, инээж хөхрөлдөөд л явав. Галт тэргийн уур амьсгалыг тэд маш гоё болгов. Тэгтэл хажууд сууж байгаа эгч дүү 2 ширээн доороосоо гэв гэнэт маш том хар нохой гаргаад ирэв. Ёстой зөөлхөн нохой байсан учраас баахан эрхлэлдэж байгаа буцаад ширээн доороо оров. Бид 2 бас улаан вино шимээд, гоё гоё бяслаг идээд, цонхоороо далай тэнгис, тосгон байшин харсан шигээ явав. Тэгэж байтал миний цагийн зөрүү яг ид ажиллаж эхлэв. Би яаж хичээсэн ч сэрж чадахгүй нам унтав. Тэгээд нэг мэдэхэд л Ообан хүрсэн байв. Ообан дээрээ хамаг ачаагаа аваад л жаахан явтал түр байх байрандаа ирэв. Ингээд эхний хэсэг бүлэг аялал дуусав. Орж иртэл бүх зүйл шинэ содон байсан боловч нойрондоо дийлдээд нам унтав.
Дараагийн 2 долоо хоногт нь Ообан хотоор зугаалав, Шотланд улсын хамгийн сайхан далан хоолыг тэнд идэв. Нутгийн вискиг нутгийн өвгөчүүлтэй хамт уув. Дэлгүүр хэсэж, зөндөө ч мөнгө үрэв. Найз залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглэв. Олон гоё супермаркет оров. Үлгэрийн юм шиг байшин дунд, үзэсгэлэнт далайн эрэг дээр ийн 2 долоо хоног амьдарваа. За тэгээд дараагийн хэсэг бүлэг аялал эхлэв.
Шотланд улсын нэг гоё юм нь усан онгоцноосоо буулаа, шууд автобусны буудал, галт тэрэгний буудал, машины зогсоол бүгд 1 газар байж байна, зохион байгуулалт үнэхээр сайн. Уул нь бид 2 өвлийн цагийн хуваарь эхлэсэн бол амьдрах Бэнбэкула арал руугаа нэг л усан онгоцоор очих байв. Даанч тэр нь болоогүй байсан учраас өөр нэг ойрхон арал руу 5 цаг усан онгоцоор яваад, тэндээ хоноглоод маргааш нь дахин өөр усан онгоцонд суугаад яг очих газраа очих болов. Энэ 5 цагийн том усан онгоц үнэхээр гоё аялал байв. Бараг л нэг тансаг буудал шиг, ёстой нөгөө Титаник шиг. Зарж байгаа юм нь жаахан үнэтэй ч төрөл бүрийн юм зарж байв. Хоол нь үнэхээр гоё амттай, хүмүүс нь тусархаг, нээх их хүн байхгүй, ёстой гоё аялал байв. Цаг агаар ч сайхан байсан учраас усан онгоцны яг урд суугаад зах хязгааргүй далай харсаар явав. Зарим үед нь усан онгоцны тавцан дээр гарч далайн хүйтэн салхийг мэдрэв. Ёстой л амьд байгаагаа мэдрэв. Ямар гоё тансаг аялал байваа. Нэг сонирхолтой зүйл нь усан онгоц урдах амаа нээж зам болсноо машин оруулж гаргах байв, тэрийг харах болгонд яг л жаахан хүүхэд машинаар тоглож байгаа мэт хөөрөв. Энэ онгоцон дотор тэжээвэр амьтантай хүмүүсийн хэсэг, хүүхэдтэй хүмүүсийн хэсэг гээд хүн болгонд зориулсан хэсэг байв.
Өөр нэг гоё зүйл нь энэ бүх тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ганцаараа явсан ч тусламж хэрэггүй, бүх юм нь тоноглогдсон, их хүнлэг нийгэм санагдсан. Би их ачаатай байсан болхоор өмнөхөө буулгачихаад дараагийнхаа авъя гэтэл манай усан онгоцны капитан миний юмыг тэвэрчихсээн гарч ирэв, хэхэ.
1 хоног хоноглох арлыг Castlebay гэнэ. Тэнд 1 л буудал, 1 л хостэл байх бөгөөд бид 2 хостэлд нь очиж амрав. Яг далайн эрэг рүү харсан үнэхээр үзэсгэлэнтэй газар байсан бөгөөд би тэнд буудалласан анхны Монгол хүн болж таарав. Маргааш өглөө нь тэр арлын автобусаар 1 цаг яваад дараагийн усан онгоцны буудалдаа хүрэв. Дахин тийм том онгоц хүлээж байтал яг зэргэлдээ 2 арлын хооронд цаг тутамд явдаг жижиг онгоц байж таарав. Тэгсэн хирнээ өөрийнхөө дотор өлхөн 5 машин хийчхэв. Усан онгоц мэдээж тухтай, дотроо дув дулаахан, 00-той байв. Яг өглөө эрт байсан учраас хүмүүс бүгд тавцан дээр гарч нар мандахыг үзэв. Хамтдаа бүгдээрээ нар мандахыг харахаас гадна би яг л “Өвгөн тэнгис 2”-т гардаг, миний төсөөлсөн өвгөнийг харав. Дотроо хэсэгхэн ч гэсэн тэр дуртай номоо бодож байлаа. Энэ онгоц жижигхэн учраас дотроо нэмэлт юм байхгүй, яг л суудалтай, машины зогсоолтой тэгээд л болов.
Төд удалгүй Эрискэй арал дээр ирэв. Бид 2 тэр арал дээр буугаад автобусанд суугаад хүрэх газраа очих байсан юм. Буунгуут автобус яг үүдэнд нь тосож байлаа. Хамаг ачаагаа өгчихөөд хэсэг эргэн тойрноо ажив. Тэгтэл усан онгоцны буудал дотор шүршүүр хүртэл байв. Манайхаар бол бараг л багийн төв шүү дээ, тэгсэн хирнээ хүлээлгийн танхим нь шүршүүртэй, бүх юм нь амар, их гоё санагдав. Автобусандаа суугаад цаг хагасын дараа гэртээ ирэв. Энэ автобуснууд хүмүүсийг заавал автобусны буудал дээр нь авна гэхгүй, гараа өргөнгүүт л авчихна, гэрийнх нь хажууд буулгана гээд л иргэддээ тустай. Автобусан доторх хүмүүс бүгд нэг нэгнээ мэдэж байв. Ээж чинь сайн уу, хөлний хагалгаа нь яасан, ах чинь харж байгаа юу гээд л. Тэгтэл нэг чанга дуутай атман эмээ өөрийнхөө юмыг яриад л, нөгөө хүмүүс нь надруу уучлаарай гэсэн байдалтай хараад л байсан ч яриаг нь сонсоод л, хөхиүлэн дэмжээд л байсан. Хөөрхөн санагдсан шүү.
Яг хөдөөний Шотланд болхоор англи хэл ч гэсэн би бол яриаг нь огт ойлгохгүй хэвээрээ л байгаа. Тэд ч бас намайг ойлгохгүй, 2 талд нэг нэгнийгээ гайхаж харсан хүмүүс л байна, хэ хэ.
За тэгээд нийт 68,5 цагийг энэ тээврийн хэрэгслүүдэд өнгөрөөснөөр 5 сар амьдрах газраа ирэв. Ёстой л хүүхэд байхдаа уншдаг байсан уран зохиолын адал явдлын номоороо амьдрах шиг санагдсан учраас заавал бичиж үлдээмээр санагдав. Арвайхээрийн автобус, Улаанбаатар хот дахь автобус, нисэх хүртэлх такси, нислэгийн үнэ, Эдинбург хот дахь автобус, Ообан хүртэлх галт тэрэг, Бэнбэкула арал хүртэлх усан онгоц, автобуснууд нийлээд төгрөг, ам.доллар, фунт стэрлингээр төлөөд 3,297,808 төгрөг болов. Үүний хамгийн үнэтэй нь мэдээж нислэг 2,290,706 төгрөг байв. Мөн Арвайхээрээс Баливаник тосгон хүртэл нийт 9,758 км зам туулав.
Ингээд энэ удаагийн хэсэгхэн аялал минь дуусав. Та бүхэнтэйгээ дараагийн аялалаараа уулзъя нтр хэхэ.
Тэр болгонд шантраад, туниад байвал амьдралыг туулах эрч хүчээ дэмий зүйлд үрэх болно шүү дээ. Тэр хүмүүсийн чамайг элдвээр чичилж байгаа хэрэг нь угтаа тэдний өөрдсийн дотоод зөрчил, аймхай хулчгар зангаа чамд гаргаж байгаа хэрэг. Чи энэ хорвоо дээр төгс байсан ч чамайг тэд заавал өөртөө тааруулах гэж чичилсээр л байх болно. Угтаа чамайг дээрэлхэж чадна гэж бодон дээрэлхэж эхэлж байгаа нь л тэр хүний өөрийнх нь зиндааг харуулж байгаа юм. Учир нь зөв омогтой, ухаалаг, боловсорсон хүн хэзээ ч бусдыг дээрэлхэх ёстой гэж бодохгүй. Ална тална, авна иднэ, чиний буруу, чамаас боллоо, чи л тэгсэнгүй, чи чадахгүй гэх хүн бүр яг үнэн дээрээ чамайг чадахыг мэдэж байгаа учраас л айсандаа хэлж байгаа хэрэг. Гаднаа тэдний тэнэгийг тэдэнд харуулах гэж зүтгэх ч хэрэггүй, учрыг олж хужрыг тунгаах нөхөд хараад л мэдчихнэ. Тийм учраас дотроо хөдлөшгүй амгалан бай. Чиний тухай бусдын бодлоор чи юу олж долоохын. Миний л бодлоор хорвоод хэдхэн л чухал зүйл байдаг. Тэднийг хичээж явбал л болох, түүнээс бусдын өрвийсөн болгонд салбайгаад байвал алиа салбадай болж хувирна биздээ. Амгалан, тайван, уужуу л бай. Ёстой л энэ тэнгэр нурж ирээгүй цагт бүх зүйл зүгээр л гэсэн үг.
Өөрийнхөө ийм хайрыг саначихлаа. 31 наслахдаа (ооё, нээх хөгширсөн хүн шиг) хэд хэдэн хайр мэдэрчээ. Дандаа романтик хайр шүү. Одоо бодоход одоогийнхоосоо өмнө яг 3 удаа гүн гүнзгий хайр мэдэрч байсан юм байна. Энэ 3-ын хамгийн сүүлийнх нь миний бодлоор Bennifer-ийнхтэй төстэй ч юм шиг. Тэрнийхээ тухай бичмээр санагдлаа.
Тэр бид 2 их олон жил уулздаг байлаа. Бие биендээ дурлачихсан байсан ч тэрийгээ ил гаргадаггүй, өөрсдөдөө хүлээн зөвшөөрдөггүй, алдаг оног бараг 3,4 жил уулздаг байв. Тэгээд үнэхээр дурласан хүмүүс байсан учраас яахын аргагүй бид 2-ын өмнө ил гарч эхлэсэн л дээ. Тэгээд яг албан ёсоор үерхсэн ч юм байхгүй, өөрсдийгөө, бие биенийгээ ч ойлгохгүй, бас дээр нь хоёулангийх нь амьдралд их зүйл тохиолдоод нийлж чадахгүй явсаар байв. Тэр үед өөр нэг гял цал хүн гарч ирээд би энэ хүнтэй байхаар шийдэж байж сая нөгөө хүн бид 2 үнэхээр бие биендээ хайртай гэдгээ ойлгов.
За тэгээд бид 2 яг албан ёсоор нийлэв. Ёстой гал халуун байв. Хамаг зүйлээ шууд эхлэв. Нэг гэрт шууд оров, удахгүй гэрлэх тухайгаа ярилцав. 2 гэрийнхэн ч нийлэв. Гаднаас нь харахад ёстой л атаархмаар гоё хос байв. Гэвч яг нийлсэн чинь нэг л болохгүй байв. Би тэр хүнд итгэж чадахгүй байв. Одоо бодоход би өөртөө ч бас итгэдэггүй байж, өөрийгөө зөв хайрлаж, бусдын зөв хос байх талаар суралцаагүй байв. Энэ чинь 7 жилийн өмнөх явдал шүү дээ. Тэгэх ч тэнхэл байхгүй, амьдралынхаа өөр зүйлсэд автсан байв би. Тэр минь үнэхээр хичээсээн, би ч бас хичээсэн боловч яагаад ч болоогүй. Би сэтгэл дотроо бушуухан л гэртээ харьмаар байсан. Хэрүүлгүй 7 хоног өнгөрч үзээгүй. Ёстой л бид 2-ыг идэж барсан жил өнгөрөв. Гэхдээ ёстой гал халуун хэвээр л байсан, одоо ч бодогддог. Хааяа таарахад зүрх булиглаад бие биен рүүгээ харж ч чаддаггүй. Одоо бодогдохдоо тэрэнтэйгээ байсан бол гэж биш ингээд холоос бие биенийгээ харсан нь дээр юм байна, бид 2 үнэхээр л бүтэхгүй байсан юм байна гэж боддог. Бид 2 бүр сэтгэл зүрхний угаасаа л таарахгүй 2 байсан байна лээ. Ямар сайндаа л амьдралынхаа хамгийн хэцүү 1 жилийг өнгөрөөхөв дээ. Одоо тэгээд боддог юм, тэр яг хайр байсан юм уу? Хайр чинь уул нь өвтгөдөггүй биз дээ гэж.
Хайр өвддөг юм байна лээ, хэрвээ хайрлаж сураагүй бол, эсвэл бэлэн биш бол, эсвэл зохицож таарахгүй бол. Харин ийм хайртай таарвал гоё сайхныг нь мэдэрчихээд эртхэн явуулж сурах ёстой л юм байна лээ. Сурах ёстой юмаа сураад, мэдрэхээ мэдэрчихээд шууд л явуулах.
Явуулсны дараа миний амьдрал, сэтгэл дотор цэцэглэсэн шүү. Тэр хүнээс болоод биш л дээ. Түүнээс салах, өөр дээрээ үнэн сэтгэлээсээ ажиллах, юу дуртайгаа олж мэдэх, зүрх сэтгэлийн шархтайгаа нүүр тулж эдгээх, мөнгө олох, эрх чөлөөгөө мэдрэх гээд л амьдрал цэцэглэсэн. Тэрийг мартаагүй олон ч жил болсон, өөрийгөө ч эдгээсэн, мөн түүнийг мартсан гээд олон зүйл болсон.
Харин одоо харахад сайхан л санагддаг. Тэр хүнийг дотроо хүндэлж боддог. Ингээд холоос харж явсан нь 2 биедээ өлзийтэй юм байна гэж бодсон. Тэгээд одоо Bennifer-ийг харахаар тэр болсон болов уу гэж боддог. Нээх тоглоом шоглоом шиг харагдахгүй, харин ч дүрэлзээд дууссан гал шиг хайр байсан болов уу гэж боддог. Яг л миний энд бичсэн хайр шиг. Татагдаад байгаа сэтгэл зүрхийг яах вэ дээ, аав ээж болоод хөгширсөн ч тэр чинь байж л байна ш дээ, нэг тийшээ болгохгүй бол. Харин ч эртхэн болох болохгүйгээ үзээд тэр сэтгэлээ нэг тийшээ болгочихвол амар. Бид 2-ын тэр болсон болов уу гэж боддог. Одоо тэр хүнийг хүсэх ямар ч сэдэл төрдөггүй. Бодохоор жаахан ядардаг. Гэхдээ туулаад өнгөрсөндөө баярладаг.
Ингээд харахаар хайр маш олон янз юм шиг. Дүрэлзэн ассан, хамаг эд эс махаараа татагдсан, өөрсдөө бараг дуусах шахдаг, ийм хайр байхад, нэг нь л ингэж мэдрэх, нөгөөдөх нь хариуцлага, амьдрал гээд өөр юм бодох бас нэг хайр байна. Эсвэл юугаа ч мэдэхгүй байхдаа үерхсэн бас нэг гэнэн цагаан хайр байна. Аа эсвэл хамт байхад тайван байдаг, нэгэндээ худлаа дүр эсгэдэггүй, бие биентэйгээ ч, тусдаа ч гоё, тайван байдаг, өдөр бүр ижилхэн, өвтгөдөггүй, найдвартай хайр бас байдаг. Харин бид сүүлийх нь энэ хайрыг сонгох ёстой юм байна лээ. Эмээ нар хэлэхдээ “хажууд нь байхаар сандраад, догдлоод байгаа хүнтэйгээ битгий амьдраарай, хань болохгүй. Харин хажууд нь байхаар нэг л амар амгалан, өөрийнхөөрөө байж болох, заримдаа жаахан уйтгартай, гэхдээ тайван тэр л хүнээ сонгоорой, тэр хүн чиний хань болно шүү” гэдэг чинь үнэн юм байна лээ.
Та нар минь аль хайран дээрээ явж байна даа?
Жаргал зовлон хосолдог хорвоо шүү дээ (2016)
Жаргал зовлон хосолдог хорвоо шүү дээ. Бид чинь амьд байна, Сэтгэл өвдөнө, бие өвдөнө, сэтгэл баясана, бие ч бас баясана. Ийм журмаар л амьдрал үргэлжилдэг. Тийм учраас амьдралын өнгө бүрийг тайван хүлээж авах нь их чухал байх. Мөн ямар ч үед зөвхөн өөртөө найдаж, өөрөөсөө хамаарч амьдарч сурах нь их чухал байх. Би их дураараа л даа, аль эсвэл эрх чөлөөгөө илүү чухалчилдаг гэхүүдээ. Хэн ч бай эрх чөлөөнд минь халдахаар, аль эсвэл өөрийнхөөрөө амьдруулах гэхээр шууд залхчихдаг. Энэ занг минь аав ээж хоёр илүү сайн мэднэ. Тийм учраас хар багаасаа би үргэлж буруу зөрүү ямар ч зүйл хийсэн өөрийнхөө шийдвэрийг дагаж амьдарсан гэхүүдээ. Тэгээд энэ зангаа мэддэг болохоор намайг ойлгох хүмүүстэй ховор уулзана гэдэгээ ойлгодог. Харин бусдад үүнийгээ тулгадаггүй. Магадгүй тийм болохоор ч эрэгтэй хүмүүстэй харилцаа үүсгэх минь их бүтэлгүйтдэг байх. Яагаад вэ гэвэл эрэгтэй хүнтэй үүсэх харилцаа намайг би биш болгохгоод байдаг шиг санагдаад байдгийн. Мөн яагаад вэ гэвэл би тэвчээрээ хэрэгтэй зүйлд л зарах ёстой гэж боддог. Аав ээж, ах дүү сайн найз нөхөддөө л тэвчээрээ зарна уу гэхээс биш эр хүнд зарцуулахаас хайран санагдаад байдаг шүү, яг үнэнийг хэлэхэд. Цаг нь болвол цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулах эр хүн гарч ирвэл ирэх байх, үгүй бол бас үгүй байх. Би эрүүл саруул, хайраар бялхаж өссөн учраас аль хэдийн энэ хорвоогоос авах ёстой зүйлээ авсан гэж боддог. Тийм учраас цаашид энэ хувь тавилангаа хэрхэн авч явах нь цэвэр надаас шалтгаална. Аа тийн, тийм учраас бас урьд нь хайрлаж дурлаж байсан хүнээ муулах дургүй ээ. Цаанаасаа цаг хугацаа, хувь тавьлан нийлэх салахыг шийдчэхээд байхад тэрний эсрэг бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Уулзсан хүн бүрээс шинийг сурч байдаг шүү дээ. Мөн уулзаагүй өнгөрсөн бол мэдэж сураагүй олон зүйлтэй үлдэх байсан байх. Эр эм хөгшин залуугүй явах нь яваад үлдэх нь үлддэг. Бид нар амьд байна, амьсгалж байна, сайн муу бүх л зүйлийг мэдрэнэ шүү дээ. Энэ бүх зүйлд тайван хандаж, өөртэйгээ ярилцаж сурах нь маш чухал байх. Юу ч тохиолдсон ингэж боддог, мөн ингэж бодохыг хичээдэг. Мөн би маш азтай эмэгтэй гэдгээ үргэлж мэддэг, тэрийгээ мэдчихвэл л тэгээд болоо дөө гэж бас боддог.
Uncomfortableness is never as painful as regret — Therefore, show up at places that are difficult and handle that conflict.
Things are never black and white — Your dad never was only good or bad. Your parents are people too. They have hearts, they have trauma and they have their ups and downs.
Don’t take things personally — Somethings are not about you, or never about you. How your parents treated you, how your friend treats you are almost never about you, therefore, don’t take it personally.
Forgiveness — People slip, people make mistakes just like you do and that is okay. As long as things are not a serious pattern, things are okay.
Real taking care of yourself is different than what they show
The relationship you need is not a relationship you thought you wanted
You have all the power you need — You can change your life, you can learn that language, you can earn that money, you can get the relationship you want, you can change and unlearn your unhealthy patterns, you can forgive your parents, you can accept your deepest and darkest secrets.
Take care of your health, especially teeth as early as possible
Life is not about that best club you wanted to go to, it is about a quiet tea you have in the morning with yourself, appreciating what you have. Life is about mundane things you do and how you do it, and not about shiny objects or glamorous travel, although you can also have that, but it is about your mundane tasks and how you do things.
You need yourself all the time, but you also need your family and friends and partner and work and hobby.
Colorful life is what makes you happy. But happiness is an illusion. You can be happy at that moment for sure, but you can’t be happy all the time and to pursue happiness is a waste of time. Instead, aim for contentment and acceptance. I would rather be real and accepting and mindful of my life than illusioned and happy. That calls for anxiety. You create happiness or ease in your life by series of mindful choices than happenstances you don’t have control over. I would rather have meaning than empty happiness.
Have meanings. Have something to suffer for. Or choose something worth suffering for. Meaningful relationships, meaningful work or meaningful things you do. Is your suffering meaningful, then that is all it matters. It is from the book i read about Holocaust survivor “Man’s search for meaning”. And i agree. Those things did not happen to me for a reason, but when it happened, it has taught me things. Don’t waste bad experiences by not learning from it.
How you do anything is how you do everything. That defines you. I am learning this a lot thou.
Change your narrative. Change your subconsciousness. Listen to your subconsciousness and change what does not work for you anymore.
If your focus is only you, it becomes dangerous and meaningless. But if your focus is not you along with others, it is also wasteful. Have a healthy balance of focusing on you as well as others.
People can only meet you wherever they can. And you decide if you can work with it or not. Or you decide how you would like to work with it.
Life is beautiful, it is so colorful. It has so much to offer you. Don’t think your life is not beautiful just because society does not think it is. If you feel it and if you really feel it, you know it is beautiful regardless of how sad, tragic, funny or fun it is.
Define who it is you want to become, then act accordingly. But don’t deny yourself, rather see and accept who you are and then change something that does not serve you. Change it softly. You can’t shame yourself into changing, but you can love yourself into changing.
Other lives are not as beautiful as you think it is. Take inspirations, but don’t waste your time being jealous over somebody else’s life. You are not living by doing so. Instead, take what is nice and enjoy your life.
Be grateful, but take it with a grain of salt
Nothing is hurting you as much as the narrative that was created. But you can change it by silently observing without any judgment. You have to learn what it is thou.
It is never about the other person, but it is about your parents and how you were treated. Try to know that before reacting.
If you keep complaining that your life is not good and not doing anything about it, you have given up. Becuz you have the power when you are an adult, you are never as hopeless or powerless as you were a kid when you are an adult.
Something you can learn that you will appreciate forever is to take care of yourself in the right way and put boundaries. You heal yourself by taking care of you in the right way.