Монгол улс албан ёсоор OpenStack User Group-т нэгдсэн 22 дахь улс боллоо.

Tergel Munkhbat
FIBO CLOUD
Published in
2 min readDec 5, 2019

FIBO Cloud-ийн баг өнгөрсөн сард Open Infrastructure Summit Shanghai 2019-д амжилттай оролцсон ба нэгэн сэтгэл догдлом мэдээ авчирсан нь Монголд албан ёсоор Openstack User Group үүсгэхээр тохиролцсон юм.

Openstack гэж юу вэ?

Хаа сайгүй үүл ярьж байгаа өнөө үед Openstack бол яахын аргагүй хамгийн том бөгөөд тасралтгүй хөгжиж буй үүлэн дэд бүтэц үүсгэдэг нээлттэй эхийн технологи юм. Хамгийн сүүлийн хувилбар болох “Train” гэхэд л 165 компанийн 1.125 орчим хөгжүүлэгчид оролцсон ба 25.500 ширхэг сайжруулалт нэмэгдэж хийгдсэн.

Openstack User Group өнөөдөр Монголд

2019 оны 12 сарын 05 буюу өнөөдөр OpenStack & OpenInfra Mongolia User Group албан ёсоор бий боллоо. Ингэснээр инженерүүд бидний дунд трэнд болж буй сэдэв болох data center cloud, edge computing, NFV, CI/CD, container infrastructure гэх мэтчилэн Open Infrastructure-тай холбоотой ямар ч сэдвийн талаар ярилцан, бид бие биетэйгээ туршлага хуваалцах бүрэн боломжтой болж байгаа юм.

Хэн энэ бүлэгт нэгдэх хэрэгтэй вэ?

Open Infrastructure projects холбоотой технологууд болон үүлэн технологи судлах сонирхолтой эсвэл мэдлэгээ хуваалцах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Meetup: https://www.meetup.com/OpenStack-OpenInfra-Mongolia-User-Group/

Facebook: https://www.facebook.com/groups/openstack.mn/

Keep calm and love Cloud Computing!

--

--