2019 онд Таны бизнест нөлөөлж болохуйц үүлэн технологийн 7 чиг хандлага

Ruka
Ruka
Jan 14 · 4 min read

Саяхан л үүлэн технологийг бид тогтворгүй, эрсдэлтэй хирнээ бизнесийн үйл ажиллагааг амарчилах функц хэмээн үзэж байсан. Гэсэн хэдий ч 5-хан жилийн дотор л энэ технологи бидний өдөр тутмын амьдралд бүхий л салбарт, бизнес ба хувьд аль алинд нь томоохон байр суурь эзлэх болсон. Үүлэн технологид суурилсан шийдлүүд аль хэдийн зах зээл дахь томоохон бизнесүүдийн чухал функц болж ноёрхож эхэлсэн ба IDC компанийн мэдээлснээр бол мэдээлэл технологийн бүхий л програм хангамж, үйлчилгээнүүдийн 60-с дээш хувь нь 2020 он гэхэд үүлэн технологид суурилах болно гэсэн таамаглал гаргасан байна. Өөрөөр хэлбэл үүлэн технологи, компани SaaS-тай харьцдаггүй ч бай тухайн компанийн зах зээл дахь өрсөлдөх чадварыг илэрхийлж байгаа юм. Үүлэн технологийн чиг хандлага хаана байгаа талаар тогтмол мэдээлэлтэй байх нь ч чухал юм. Энэ нийтлэлд бид та бүхэнд хамгийн анхны SaaS-д суурилсан бүтээгдэхүүнээ гаргахын өмнө юунд анхаарах ёстой, аль чиг хандлага илүү нөлөөлж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

  1. Шийдлүүд улам олон талтай болж байна.

Үүлэн технологийн хэрэглээ өргөжих тусам технологийн дэвшил, үйлчилгээний хүргэх загварууд нь мөн өргөжиж байдаг. Аж ахуй нэгжүүдийн үүлэн шийдэл нь ихэвчлэн “cloudwashed” (үүлэн технологиор шинэчлэгдсэн) хуучин шийдлүүд болон стандартчилсан том хэмжээний шийдлүүд буюу зарим бизнесүүдийн шаардлагатай хангалттай нийцдэггүй шийдэл зэргээр хязгаарлагддаг байсан. Энэ нөхцөл байдлыг өөрчилж маш олон өөр шинэ шийдлүүд компаниудад зориулан гарч ирсэн ба үүн дотор програм хангамж үйлчилгээ болон платформ үйлчилгээ зэрэг өөртөө маш өргөн цар хүрээ бүхий шаардлагатай шийдлүүдийг багтаасан шинэ сонголтууд гарч ирсэн.

2. Аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй болж эхэлж байна.

Аж ахуй нэгжүүд үүлэн технологи руу шилжихийг хүсэхгүй байсан шалтгаануудын нэг нь аюулгүй байдал байсан. Бусад шинэ технологиудтай адилаар хамгийн эхний хэрэглээ үргэлж л тогтворгүй ямар нэг тооцоолоогүй алдаа гарч тухайн бизнесийг тогтворгүй, аюултай байдалд оруулдаг. Үүнээс үүдэн тэр дундаа томоохон, олон жил оршин тогтнож буй бизнесүүд чухал функцүүддээ эдгээр шийдлийг ашиглаж, өөрсдийгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй байв.

Гэсэн хэдий ч үүлэн технологид тулгуурласан шийдлүүд улам л өргөжин тэлж өнөөх сэтгэл түгшээж байсан асуудлууд маань ард хоцорсон бөгөөд мэдээж ямар ч шийдлийг 100 хувь аюулгүй тогтвортой гэж хэлэхгүй ч практикт шинээр бий болох асуудлуудыг зах зээлд маш түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой болоод байна. Иймд ихэнх бизнесүүдийн анхаарал үүлэн шийдлээс өөр асуудал руу чиглэж эхэлсэн ба тэр нь аж ахуй нэгжүүдийн чухал үйл ажиллагааны явцад тэдний чадамж бололцоо тохирч байна уу гэсэн асуудал юм. Ингэснээр компаниуд үүлэн технологийн шийдлүүдийг ашиглан хөгжих тусам шинэ асуудлууд урган гарч ирж байгаа ба тэдгээр нь өмнө нь нэг их тоодоггүй байсан асуудлууд болох сүлжээний архитектур, өгөгдөл, байгууллагын хэрэгжилт зэрэг нь энэ тэр шийдлүүдийг ашиглах шийдвэр гаргаж буй компанид томоохон үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа юм.

3. Үүлэн технологид тулгуурласан шийдлүүд маш түргэн хугацаанд өргөжин тэлж байна.

Bain & Co.-ын мэдээллээр бол SaaS буюу програм хангамжийн үйлчилгээ нь 2020 он гэхэд 18 хувийн тогтмол өсөлттэй болсон байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үүлэн технологид тулгуурласан шийдлүүдийн зөвхөн нэг нь юм. Үүнээс хоёр зүйлийг ойлгож болно. Нэгдүгээрт, бизнесүүдэд зориулсан шийдэл, үйлчилгээ олширч сонголт их болох ба тэдгээрийн ихэнх нь зах зээл дахь тодорхой хэсэг рүү чиглэх ба энэ нөхцөл байдал нь улам л өргөжин тэлэхэд түлхэц болох юм. Хоёрт, өөрийн үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүнийг гаргахыг хүссэн бизнесүүд тогтмол өргөжиж буй энэ өрсөлдөөнт нөхцөл байдлаас шалтгаалан, төлөвлөгөөгөө маш нарийн гаргах шаардлагатай болно. Хэдэн жилийн өмнө SaaS үйлчилгээ дангаараа үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж чадах байсан бол одоо үед өдөр өнгөрөх тусам улам цөөрсөөр байгаа ба шинээр гарч ирж буй зүйл их л өрсөлдөөнтэй тулгарах болно.

4. Холимог үүлэн технологийн шийдлийн ач холбогдол улам нэмэгдсээр байна.

Үүлэн систем рүү бүрэн шилжинэ гэдэг сонсоход гайхалтай зүйл боловч бодит байдалд ихэнх бизнесүүдийн хувьд их хүчин чармайлт шаардсан үйл явц юм. Холимог үүлэн технологийн шийдлийг ашигласнаар, аж ахуй нэгж байгууллагууд энэ шилжилтээ өөрсдийн хурдаар тайван хийх боломжтой ба тохиолдож болох эрсдэл болон зардлыг багасгаж өгч байгаа юм.

5. Шинэ бизнесийн шинэ загварыг бий болгохын тулд зардлыг бууруулах нь онцгой ач холбогдолтой.

ААНБ-ын 76 хувь нь үүлэн технологи тэдний мэдээллийн технологийн хүргэлтийг түргэсгэнэ гэж таамагладаг. Энэ нь салбарын хөгжилд маш чухал шинэчлэлт бөгөөд үүлэн технологи нь голдуу зардал багасгах стратеги маягаар бизнесүүдэд өөрсдөө мэдээлэл технологийн дэд бүтцийг эхнээс нь хийх үйл явцын шаардлагагүй болгон тэдэнд бусад хүмүүсийн зохион бүтээсэн хэрэглээний шийдлүүдийг санал болгож байгаа юм. Үүнээс бид энэ технологи маань тодорхой хэмжээнд бизнесийн загваруудыг боломжтой болгодог хэрэгсэл гэдгийг харж болох юм. Бизнесүүд үүлэн технологийг голдуу зардал хэмнэх давуу талтай гэж харахаа больсон ба харин оронд нь зах зээл дахь тухайн нөхцөл байдалд үр дүнтэйгээр түргэн шуурхай хариу арга хэмжээ авах чадвар, уян хатан байдлаа сайжруулахыг хичээж байна. Арай өөрөөр бас тэд үүлэн технологийг өөрсдийнхөө бизнес загварын үндэс суурь болгон ашиглаж байна.

6. Мэдээлэл технологийн салбарын үүрэг дахин тодорхойлогдож байна.

ААНБ-ууд үүлэн технологийн хурдацтай хөгжлөөс болж өөрсдийн мэдээлэл технологийн салбарынхаа үүрэг хариуцлагыг дахин шинээр тодорхойлох шаардлагатай нүүр тулж байна. Ерөнхийдөө одоо байгаа мэдээлэл технологийн салбарууд нь тухайн байгууллагаас тусгаарлагдсан байдалтай байгаа бөгөөд тэдний ажил үүрэг нь байгууллагын үйл явцтай нягт холбоотой болж улам л хөгжин томорсоор байгаа тул бусад бизнес нэгжүүдтэйгээ илүү ойр хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм. Мэдээж үүлэн технологийн хөгжлийг дагаад мэдээлэл технологийн чиглэлийн ажилчид, тэр дундаа үүлэн технологид мэргэшсэн хүмүүс шаардлагатай болж байна.

Үүлэн технологийн чиг хандлага: Мэддэг бай эсвэл үр дагавартай нь нүүр тул

Жил ирэх тусам үүлэн технологи улам л хөгжиж одоогийн үүлэн технологийн чиг хандлагыг ойлгодог компаниуд зөв шийдвэр гарган ирээдүйд өрсөлдөхүйц салбар болохын тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ боломжийг бүү алдаарай. Таны бизнесийг нурааж ч мэднэ шүү.

эх үүсвэр: http://techgenix.com/cloud-technology-trends-2019/?fbclid=IwAR3osbhN_1yIIwuGxrlJazhCUjKE7D0Qqw4HHJyzoSynYqobv38a324kdkU

fibostories

A cloud computing consulting company

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade