AWS-н meetup-г анх удаа Amazon-н мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа

FIBO CLOUD
FIBO CLOUD
Published in
2 min readJun 29, 2020

2020/06/18

Amazon Web Services (AWS) — Mongolian User Group нь Монголын IT-н инженерүүдийн боловсролыг дэмжих, хоорондын харилцааг бий болгох зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн тогтмол meetup зохион байгуулж байгаа билээ. Covid-19 хөл хорио тогтоосонтой холбоотой meetup-аа онлайнаар хийж буй бөгөөд энэ удаад AWS-н мэргэжилтнүүдийн хамтаар Special Edition буюу Machine Learning сэдвээр зохиолоо.

Бид Facebook group дээрээ дараагийн Meetup-г ямар сэдвээр явуулах тухай санал хураасан бөгөөд залуучууд Machine Learning, AI сэдвийг илүү түлхүү сонирхож байв. Тиймээс Монголд уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Dentsu Data Artist Mongol компанийн ахлах инженер Баярцогтоор удирдан явуулахаар болсон юм.

Энэ удаагийн e-meetup анх удаа AWS мэргэжилтнүүд дэмжин оролцсоноороо онцлогтой байв. Энэ нь Монголын 2000 хүнтэй User Group болон Монголын инженерүүдийг Amazon албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм.

AWS-н Зүүн Европ болон Post-soviet орнуудыг хариуцсан Territory Manager Tanya Naydukh болон AWS Solutions Architect Aleksandr Patrushev нар оролцсон юм.

Арга хэмжээний бүтэн бичлэгийг хүргэж байна.

--

--