Frontier Fintech Hackathon миний нүдээр

Dreamer
Dreamer
May 16 · 2 min read

Frontier Fintech Hackathon нь энэ оны 5 дугаар сарын 8-нд HUB Innovation Center-д амжилттай зохиогдлоо. Уг арга хэмжээнд 15 багийн 60 гаруй оюутан залуус оролцож, шилдэг 9 баг шагналын эзэд болцгоосон юм.

Photo by André François McKenzie on Unsplash

Frontier Fintech Hackathon нь энэ оны 5 дугаар сарын 8-нд HUB Innovation Center-д амжилттай зохиогдлоо. Уг арга хэмжээнд 15 багийн 60 гаруй оюутан залуус оролцож, шилдэг 9 баг шагналын эзэд болцгоосон юм.Easy, medium, hard гэх гурван түвшин нь тус бүр 6 даалгавартай ба тухайн баг дурын нэгээс гурван даалгаварыг биелүүлж, эцэст нь ганц даалгаврыг шүүгчидрүү илгээн, гурван шүүгчдийн нийлбэр шийдвэрээр ялагчдыг тодруулсан.

Бид ямар даалгавар сонгосон бэ?

Бидэнд хугацаа хомс байсан тул хамгийн хялбар даалгавар болох “First-price sealed-bid” (дөрвөн оролцогчтой дуудлага худалдааны талаар ба үүнд, 3 худалдан авагч, 1 дуудлага худалдааг зохиогч/өрнүүлэгч байна. Хамгийн өндөр үнэ хэлсэн хүн нь тухайн барааг худалдан авна.) Багийн гурван гишүүн маань энэхүү даалгаварыг Meadow буюу Marlowe GUI дээр хийж байх үед үлдсэн хоёр гишүүд давхар дунд түвшний даалгавар болох Vickrey auction (4 хүн оролцох бөгөөд хамгийн их үнэ хэлсэн хүн ялагч болох боловч түүний дараа хүн нь барааг худалдан авах эрхтэй болно. Second-price mechanism-аар явагддаг худалдааны нэг хэлбэр юм.)

Maedow GUI

Бид хэрхэн шийдсэн бэ?

Бидэнд 14 цагаас 17:30 хүртэл ойролцоогоор 3 цаг олгогдсон ба даалгавар илгээх эцсийн мөчид алдаа гарч болзошгүй учир богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд хоёр гишүүн тус тусын даалгаварын гишүүдийг ахалж ажилласан.

Бид юун дээр алдсан бэ?

Бид юу ч хийж амжаагүй юм болов уу? Магадгүй яг дуусаж байхад бидний цахилгаан тасарсан юм болов уу? Үгүй ээ, бидэнд тулгарсан асуудал их энгийн байсан. Жишээ нь, хугацаа бага, хийх зүйл их, хүн хүч хангалттай бус. Гэвч хамгийн гол нь хүн бүр өөр өөрийн гэсэн арга барил, хүссэнээрээ хийх гэсэн оролдлого мөн сэдвээ хэт гүн ухах, цагандаа багтамгүй том зүйл хийх гэж оролдсон нь алдаа болсон. Нэг ёсондоо төлөвлгөөтэйгөөр багаар ажиллаж чадсангүй.

Миний дүгнэлт

Энэ бол Hackathon, юм нэгээр дуусахгүй гэдэг. Гэвч эдгээр алдаандаа анхаарвал зүйтэй болов уу гэж үзлээ. Жич дурдвал цагандаа амжих, төлөвлөх, үр дүнтэйгээр багаар ажиллах гэх мэт дутагдалтай зүйлс олон байлаа.

fibostories

A cloud computing consulting company

Dreamer

Written by

Dreamer

fibostories

A cloud computing consulting company

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade