Open Infrastructure хөгжлийн тойрогт бид нэгдэв

Tergel Munkhbat
FIBO CLOUD
Published in
3 min readDec 16, 2019
Somewhere in Shanghai, participating Open Infrastructure Summit.

Өнгөрсөн сар Шанхай хотноо зохион байгуулагдсан Open Infrastructure Summit-д FIBO GLOBAL баг амжилттай оролцлоо. Энэхүү хуралд бид дэлхийн томоохон open source community болох Airship, Ansible, Ceph, Docker, Edge Computing, Kata Container, Kubernetes, Openstack, OpenVswitch, StarlingX, Zuul гэх мэтчилэн communities гишүүдтэй ярилцан үзэл бодлоо солилцсон юм.

It was Beer Time :)

Open Infrastructure Summit Shanghai талаар

Энэхүү summit 2 өдрийн workshop болон 3 өдрийн conference буюу нийтдээ 5-н өдрөөс бүрдсэн юм.

Workshop талаар

Workshop үндсэн 2 хэсгээс бүрдэж байсан. Эхний хэсэгт Openstack ямар зохион байгуулалттай хэрхэн ажилладаг талаар(Openstack Governance, Release cycle, Communication, IRC) дараагийн хэсэгт бид өөрийн хүчээ хэрхэн Openstack-т өргөн барих боломжтой талаар хүүрнэн өгүүлсэн (Contribution process, Task tracking, Gerrit, Project status and Zuul).

Brief Introduction of the workshop

Conference талаар

Conference эхний өдөр Keynote-үүдээр эхэлсэн ба үргэлжлүүлэн маш олон төрлийн Open Infrastructure-тай холбоотой сэдвээр presentation, fishbowl, lightning talks, discussion panel, hands-on workshop-ууд зэрэг төрөл бүрийн хөтөлбөрүүд энд тэнд зэрэг болж байсан.

Keynotes section
One of the presentations section
Happiness and Food :)
Mongolian vs Indian
Fishbowl section
In the Marketplace
Summary of the summit

Бидэнд тохиолдсон гол гол үйл явдлууд

Open Infrastructure Summit-д бид оролцсоноор Openstack community-ийг Монголд үүсгэхээр тохиролцсон ба 2019 оны 12-сарын 05-ны өдөр албан ёсоор Монгол дахь бүлгэм үүсэн бий болсон. Мөн түүнчлэн Canonical(Ubuntu), 99Cloud, Easystack, uCloud гэх мэтчилэн томоохон Cloud үйлчилгээ үзүүлдэг компаниудтай уулзан цаашдын хамтран ажиллах боломжуудын талаар ярилцан тохиролцов.

The meeting at the uCloud office in Shanghai

Greetings from the summit

Эцэст нь та бүхэнд бидэнд ирүүлсэн мэндчилгээг хүргэж байна.

Keep calm and love Cloud Computing!

--

--