ДУУГАЙ

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readSep 11, 2020

Их сургуулиа төгссөний дараа бүх зүйлс өөрчлөгдөж, би гэдэг хүн өмнөх шигээ байхаа больж эхэллээ.

Подкаст сонсож, влог үзэхээ больж, номоо ч уншсангүй. Блогоо бүүр ч бичсэнгүй.

Хаана ямар гоё арга хэмжээ болох нуу очъё гэж боддог хүн чинь ямар ч идэвх, чармайлтгүй ҮХМЭЛ НЭГЭН болсон.

Хажуугаар нь шинэ ажилдаа дасаж, сайн байх гэж хичээсээр…

Хамгийн хурдан өнгөрсөн зуны 3 сарын хугацаа хамгийн их юм ойлгууллаа…

Насанд хүрсэн гэх тодотголтой би гэдэг хүн чинь хүүхэд шиг амархан гомдож, туньж, уурлаж, уцаарлаж, өөрийнхөөрөө дайрч, ШУДАРГА нэрийн дор бүдүүлэг зан гаргасаар байж…

Өөрийнхөө хувьд “болж л байна даа” гэсэн бодол тархины гүнд явсаар, өөрийгөө өөгшүүлж, дотроос минь илжрүүлсэн байж…

6 жил тогтсон хэв маягаа орхиж, ДУУГАЙ нэгэн болсон өдрүүд цөлд орхигдсон мэт, ганцаараа эх дэлхийд үлдсэн мэт, ямар ч мөрөөдөл зорилгогүй, зүрх нь цохилж, цус нь эргэлдэж байгаа ургамал хүн шиг ч юм шиг… Яг алинтай нь зүйрлэхээ мэдэхгүй байна. Өмнө нь хэзээ ч мэдрэгдэж байгаагүй мэдрэмж…

Бурхны авралаар бага багаар сэргэж байна. Цаанаасаа аяндаа сэргэж байгаа зүйл биш ээ… Үүнээс гарах гэж ямар их хичээсэн гээч? Даанч зарим нь ойлгохгүй байх!

Магад сэтгэлээр унаж болох хамгийн доод цэгтээ очоод, “өөрийнхөөрөө” гэдэг үгний утгыг ойлгоод буцаж байх шиг…

Эргэх замд минь НАЙЗ гэдэг хүний үнэ цэнэ, УУЧЛАЛ, ҮНЭНЧ БАЙДАЛ, ХАЙР, ХҮНДЛЭЛ нөлөөлж байна.

Сарнин алга болох, дуугай байх нь БИ биш юм байна лээ…

Би зүгээр л

Өөрийнхөө амьдралыг зурж, өрөөлд бийр өгч, өнгө будгаар тоглож, оршихуйд хоршихыг хүснэ…

Photo by Cherry Laithang on Unsplash

--

--