❤ НАМАЙГ ХАЙРЛААЧ ❤

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readMay 21, 2019

Гарчгийг уншаад хэн нэгнээс хайр хүссэн гэж бодож байна уу? Үгүй дээ… Өөрөө өөрийгөө хайрлахыг дотор хүн минь хүсэж байна.

Photo by Matthieu Joannon on Unsplash

Цагаан дарс, амтат хоолтой ширээн дээр суух үзэсгэлэнт 3 бүсгүй. Хэн ч харсан тэднийг тарган гэхгүй. Хэн ч харсан тэднийг царай муутай гэхгүй. Хэн ч харсан тэднийг сайхан бүсгүйчүүд л гэж хэлнэ. Гэвч тэд үүний эсрэг яриа ярьж суусныг миний бие санамсаргүй санаатай адил хувьтай сонсчихлоо.

А: Үзэсгэлэн дээр авахуулсан зураг дээр би аягүй ядарчихсан гарсан байна лээ.

Б: Харин тийм байна лээ. Нүд чинь гархилчихсан.

В: Юу би бүр нүүрээ будаагүй матар аа матар. Яг матар гарсан байна лээ. Том хацар, жижиг нүд, өргөн шанаа OMG!

“Girl, wash your face” номыг уншиж байгааг ч хэлэх үү… тийм гоё бүсгүй нүүрээ будаагүйнхээ төлөө өөрийгөө матар гэж хэлэхийг сонсоод ТЭГВЭЛ БИ ЯАХ БОЛЖ БАЙНА АА ЭГЧ ЭЭ??? гэж бодов. Гэхдээ энэ бодол тийм ч удаан үргэлжлээгүй ээ. Эмэгтэйчүүд рүү чиглэсэн тоотой хэдэн ном уншихад бүгд дээр нь “ЭМЭГТЭЙ ТА ӨӨРТӨӨ ИТГЭ, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА, ТА ЦОР ГАНЦ ХУВЬ БАЙГАА НЬ ТАНЫ ҮЗЭСГЭЛЭН ГОО ШҮҮ” гэх санаа гарсан юм л даа. Иймээс 10 гаруй жил надад хайр зарлаж, надаас салахгүй дагасан БАТГА гээч зүйлээс санаа зовохгүй болж, өдөр бүр 15,000+ алхалт хийсний дүнд барьж буй жингээ ихэсвэл ихсэг, багасвал багасаг гэж бодох болсон. Яахав нэг нь хараад тарган гэх байх нөгөөх нь хараад хэвийн жинтэй гэх байх. Яахав нэг нь хараад батгатай гэх байх нөгөөх нь хараад арьсны өвчнөө эмчилж л байгаа юм байна, багасчхаж гэх байх. /Би нөгөөх нь л дөө хэхэхэ/

БИ ӨӨРИЙН ЭРҮҮЛ БИЕ МАХБОДДОО ХАНГАЛТТАЙ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БӨГӨӨД ЧАДАХААРАА АРЧИЛЖ, ХАЛАМЖИЛЖ БАЙНА. ХЭН НЭГЭН ЮУ ГЭЖ Ч ХЭЛЖ БОЛНО. ТЭР НЬ МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛД МИНЬ НӨЛӨӨЛӨХГҮЙ. БӨГӨӨД “ӨӨРИЙГӨӨ МАТАР ГЭЖ ЗАРЛАХГҮЙ”. ХЭЗЭЭ Ч…

Хэрвээ бидний дотор хүн байгаад тэр нь ярьдаг байсан бол ЗҮГЭЭР Л НАМАЙГ ХАЙРЛААД, НАМАЙГ ХАЛАМЖЛААД, ХӨГЖҮҮЛЭЭД ӨГӨӨЧ гэх байсан байх…

Бүсгүйчүүд минь биеийн жин, харагдах эд эрхтний гоо зүйдээ хэт их анхаарч, гуниг гутралд орж өөрсдийгөө доош хийж байхаар тамхи татахаа багасгаад болбол бүр болиод, хов живээ аниад, цуурхлыг зогсоогоод, БИЕ БИЕНИЙГЭЭ ДЭМЖЭЭД, ЭЕРЭГ байгаач.

Photo by Clarke Sanders on Unsplash

--

--