Нар буцсан ч бүгдэд илчээ өгсөөр

Жил бүрийн төрсөн өдрөө догдлон хүлээдэг байсан. Энэ жил огт тэгсэнгүй… хийдэг зүйлсээ ч хийсэнгүй… хоосон мэдрэмжтэй байлаа.

Орон нутгийн томилолтоор явж байгаад хамгийн сүүлийнхээ өдөр багийн нэг гишүүнээ харамсалтайгаар алдаад, гуниг дүүрэн “гэртээ” ирсэн. Хэдхэн цагийн өмнө хамтдаа инээлдээд, дуу дуулаад байж байсан эрхэм ДИВААЖИНД очсон явдалд одоо ч итгэхгүй байх юм.

Таныг хамгийн сайхан газарт байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та бол өнгөрсөн хугацаанд бидэнд хамгийн их инээд бэлэглэж, тусалж, халамжилж байсан сайхан сэтгэлтэй, хүнлэг, хүндэлмээр, хайрламаар хүн билээ.

Хар, цагаан хамт оршдог болохоор нэг нь уйлахад, нөгөө нь инээж, нэг нь хагацаж байхад нөгөө нь учирч байх юм даа.

Гэхдээ дэндүү хатуу бас шударга бус! нэг зүйлээс бусад нь

Нар буцсан ч бүгдэд адил илчээ өгсөөр, ээсээр ❤

--

--