Сайн сонсогч болохуй

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readSep 27, 2020

Миний бие хамтран ажиллагчтайгаа хоёул долоо хоногт нэг эрхэмтэй уулзаж, тэдний алдаж оносон түүхийн талаар сонсож, сонирхсон асуултуудаа асуухаар өнгөрөгч 14 хоногт 2 эрхэмтэй уулзлаа. Бидний уулзах хүмүүс олны танил, сошиалд идэвхтэй тодорхой хэмжээнд өөрсдийн амжилтын бүлгийг дүүргэж яваа хүмүүс юм.

Хамгийн сайхан нь тэд бидний урилгыг маш эелдгээр хүлээн авч, үнэт 2–4 цагийг илэн далангүй ярьж, зөвлөгөө өгөхөд зориулсан. Тэд “Миний зөвлөгөө өгнө ч гэж юу байхав” гэдэг ч тэдний түүх бидний хувьд сургамж, зөвлөгөө болж байгаа хэрэг.

Тогтсон хэдэн асуултдаа хариулт хайж буй миний бие:

“Үзээд алд, алдах юм байхгүй шүү дээ”

“Зүгээр л эхэл, дараа нь хариуцлагаа хүлээ”

“Дараа нь тэгэхгүй яав даа гэж харамсаж суухаар оролдоод үз, хийгээд үз” гэх үгсийг олонтоо сонсож байна.

Магад танд яг одоо “Яах уу?” гэсэн асуулт тулгарсан байж мэдэх юм. Олонхын хариулт “үзээд алд” шүү!

Цаашид маш олон сонирхолтой эрхмүүдтэй уулзаж, сайн сонсогч, сайн бүтээгч байхыг эрмэлзэж сууна даа…

Photo by Vadim Sadovski on Unsplash

Энэхүү зургийг сонгосон учиг:

Гинжит тойргийг ямарваа нэг сонголт хийсний дараах тойрог буюу үйл явц гэж үзвэл хажууд нь зогсож буй эмэгтэй зүгээр хараад зогсох, орхиод явах эсвэл сайн сонсогч болоод цикл рүү орох эсэхээ бодож буй мэт. Сайн сонсогч гэдэг нь олон хүнтэй уулзаж, их юм сонсохыг хэлэхгүй ээ. Сонссон зүйл бүрээ тунгааж, шүүж, өөрийнхөө сонголтыг хийхдээ үүнийг тусгал болгохыг хэлнэ.

Өөрийнхөө амьдралыг зурж, өрөөлд бийр өгч, өнгө будгаар тоглож, оршихуйд хоршихыг хүснэ.

--

--