Тэвчихүй

Photo by Yoann Boyer on Unsplash

Анх удаагаа урт хугацаанд бүх биеэрээ өвдөлтийг мэдэрсэн болохоор харьцуулах зүйл үгүй “маш их” гээд тодорхойлчихьё.

Бүтэн амьсгал авч чадахгүй, доош тонгойх, гуталаа өмсөх, хэвтээд босох бүрт бүх тархи байрнаасаа хөдлөөд нэг буландаа овоорч байгаа мэт, нэг тал нь хүнд жинлүүр хэрхэн далийдаг билээ яг түүн шиг мэдрэмж хөвөрсөн өдрүүд…

Бурхны авралаар биш

Азаар ч биш

Ээжийнхээ ачаар хурдан эдгэрч байна.

Ийм үед өвдөлтөөс илүүтэй, бусдад төвөг удаж буй өөрийнхөө байдалд гутардаг юм байна. Бодох бүрт урам хугараад, хямралд ордог юм байна. Бусдад гаргасан сэтгэл, зүтгэлээ бусдаас мэдрэхгүй байгаадаа уур хүрдэг юм байна.

Гарах гарц нь тэвчих!!! байлгүй гэсэн…

СҮҮДРИЙНХЭЭ ХҮЙТНИЙГ БУСДАД ТҮГЭЭХГҮЙ ХҮН байж болох юм …

“Энэ хорвоод би өширхөж үзээгүй

Эргэлзэх үедээ ч өрөвдөн шимширдэг

Сүүлчийн өдөр минь байсан ч

Сүүдрийнхээ хүйтнийг бусдад түгээхгүй” — “Өвсний шувуу”

“Үхэл хүнийг хорвоогоос, амьдралаас , амь амьдралыг дагасан элдэв ажил хариуцлага, элдэв хууль дүрэм, ёс суртахуунаас мөөрнөөс нь үхрийг чөлөөлөх мэт сулладаг байж болно. Гэвч үхлээрээ энэ бүхнээс ангижирна гэдэг дэндүү гутамшигт, дорой хүний явдал мэт. Сүүлчийн өдөр нь байсан ч өөртөө тавьсан тангараг, өөртөө тогтоосон суртахуун, хүмүүжлээ хадгалсаар сүүдрийнхээ хүйтнийг хүнгүй талдаа дагуулж явах нь, сүүдэрт нь хүйтэн буй гэдгийг өөрөө мэдэж байх нь чухамхүү эрхэм хүмүүний зам буй за” Мө.Батбаяр

Биеийн минь сэргэх, гутрах нь яасан ч хурдан юм. 5 минутын бичвэр уншаад л өөр болчих юм. Харин бодит байдал дээрх бие хүн нь

Өөрийнхөө амьдралыг зурж, өрөөлд бийр өгч, өнгө будгаар тоглож, оршихуйд хоршихыг хүснэ.

--

--