Утга учиртай 52 долоо хоног

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJan 5, 2019
A YEAR TO REMEMBER
Энэхүү дууг сонсоод уншаарай. ❤

52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тэмдэглэл “A YEAR TO REMEMBER” номыг 2018 оны төгсгөлд уншсандаа маш их баяртай байна. Н.Хулангийн блогийг байнга уншдаг бөгөөд сайхан бүхнийг түгээдэг,үүнийгээ харамгүй бичдэгт нь талархдаг явдаг юм.

Анх 25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл блогийг нь уншиж, блогийн ертөнц рүү уншигчийн үүргээр орсон. Харин түүний 7 хоног бүр туршиж буй шинэ, содон зүйлс оны төгсгөлд ном болон хэвлэгдэнэ гэж яаж мэдэх билээ… Үнэхээр гайхалтай.

for me ^^

Хүн бүрт тэгж үзэх юмсан, ингэж үзэх юмсан гэсэн бодол байдаг шүү дээ. Үүнийг зөвхөн бодоод явах бус гүйцэтгэх, сайжруулах, бодлынхоо зөв бурууг тодорхойлох хэрэгтэйг энэхүү ном хэлж буй мэт…

Бидний ярьдгаар ганц л амьдрах юм чинь ядаж 1 жилийг нь, ядаж 1 долоо хоногийг нь утга учиртай зүйлд зориулж, урсгалаараа бус өнгөрүүлье.

Уншигч надад дараах зүйлс маш их таалагдлаа.

1. Номын нээлт

Олон номын нээлтэд очиж байгаагүй ч түүний номын нээлт номын дэлгүүрт бус M SPACE инновацийн төвд, Magnolian-тай, +21 ундаатай болсон шүү.

2. Zero Waste, Минималист амьдралын хэв маяг

Дээрх 2 сэдэвтэй холбоотой 7 хоногууд маш их сонирхол татлаа. Үүнд: Хог хаягдалгүй 7 хоног, Цаас дахин боловсруулсан нь, Угаалгын нунтгийн оронд хэрэглэх самар, Капсул шүүгээ бий болгох гэх мэт. Үүнийг уншсан хэн ч Био-Амьдрал луу очихыг хүсэх байх.

3. Номын загвар

7 хоног бүр туршсан туршилтыг илэрхийлэх номын зургууд үнэхээр гоё. Жижиг деталь бүрийг анхаарч зурсан нь илт харагдана. Зураач Б.Энх-Оюунд талархъя.

4. Уран яруу бус энгийн

Зарим ном их хүнд үгс сонгож, хэтэрхий уран яруу халилтай байдаг нь уншихад, ойлгоход хэцүү байдаг. Харин энэ ном залуусын ярианы хэллэгүүдийг агуулсан байгаа.

5. Асуулт үлдээсэн бичвэрүүд

-Macbook Pro авсан уу?

-Цагаан сар боллоо даалингаа урлаж дууссан уу?

-Цагаан хоолтон болох туршилтаа дахин гүнзгийрүүлж хийсэн үү?

Энэхүү блогийнхоо төгсгөлд шинээр блог бичих гэж буй хүмүүст зориулсан түүний зөвлөгөөг хүргэе.

for future bloggers

Харин би өнгөрсөн жилийнхээ намтрыг WEEK 52-г уншаад бичлээ.

Сонирхож байвал уншаарай. ^^

Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа. Шүүмжлэл магтаал юу ч байсан сэтгэгдлээ үлдээж Facebook хаягаар минь холбогдоорой. Мөн эдгээр номуудын онцлох ишлэлүүдийг уншмаар байвал Instagram минь зочлоорой.

Та үнэт 2 минутаа үр дүнтэй уншлагад зарцуулсан гэж үзэж байвал CLAP ICON дээр дараарай.

Баярлалаа ^^

--

--