📚Хагас жилийн хугацаанд 27 ном уншсан тэмдэглэл 👩‍💻

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readAug 9, 2019

Миний бие 2018 оны 12-р сарын 24-ний өдөр #ДолооХоногБүрНэгНом унших зорилт тавиад 27 долоо хоногийн турш тасралтгүй 7 хоног бүр 1 ном уншиж дуусгалаа. Уншъя гэвэл мэдье гэвэл суръя гэвэл болдог л юм байна. Өмнө нь хичээлийн бус ном уншиж байгаагүй надад үнэхээр гайхалтай 27 долоо хоног байлаа. Өнгөрсөн хугацаанд 1 монгол хэл дээрх аудио ном, 1 англи хэл дээрх ном, 25 монгол хэл дээрх хэвлэмэл ном уншсан байна. 🤩

Ном уншиж эхэлснээр хэд хэдэн эерэг үр дүнгүүд гарсан. Эдгээрээс хамгийн чухал 5 нөлөөллийг онцлов. Харамсалтай нь анх минутад хэдэн үг уншиж байгаагаа тоололгүй эхэлсэн байна. Ямартай ч утас хэрэглэх SCREEN TIME 3 дахин буурсан 😱, төсөөлөн бодох чадвар, ой тогтоолт, анхаарал төлөвлөлт ямар нэг өдөөгч хүчин зүйлгүйгээр /чимээгүй орчин, дулаан уур амьсгал, кофе гэх мэт/ идэвхжих болсон.

  1. 📝Илүү нарийн төлөвлөгөө

Хичээл болон ажил, бие даалтын хажуугаар өдөр бүр ном унших 1–2 цагийг зайлшгүй гаргах шаардлагатай болсон. Зарим шалгалттай долоо хоногоос өмнө урьдчилан уншиж дуусгах гэсэн асуудлаас болж хичээлийн өмнө, хичээлийн дараа гэж өдрийг 2 л хуваадаг байсан би 24 цагийг хэд хэд хувааж туршсаар ном унших 1–2 цагийг амжилттай гаргаж чадсан. Хэзээ хэзээ ном уншдаг вэ?

  • Нийтийн тээвэр - Энэ бол миний хувьд сонгодог байршил. Гэрээсээ сургууль хүрэх 8 буудал газар арын суудалд тухлан, түгжрэлээс шалтгаалан 20–40 нүүрийг уншиж байсан.
  • Цонхтой хичээлийн цагууд — Өмнө нь цонхтой, завсарласан үеүдэд утсаа л оролддог байсан бол харьцангуй номоо гаргаж ирэх хүсэлтэй болсон.

2. 💏Халуун дулаан орчин

Уншсан номынхоо тухай хаана ч хэнтэй ч ярьсан тухайн цаг үед ямагт хөгжилтэй байж уншсан зүйлээ эргэн мэдэрсэн сэтгэл хөдлөлийг гаргаж байсан. Мөн ярилцаж буй хүнийнхээ сонирхолд нийцэх номыг санал болгож, эерэг дулаан орчныг бүрдүүлж чадсан.

3. 🗳 Арвин үгийн баялаг

200–500 хуудастай 27 ном гэхээр дор хаяж 8,100 гаруй хуудсанд 1,620,000 гаруй үг бичигдсэн байж таарах нь. Энэ бүгдийг уншсаны дараа яалтачгүй өмнө нь хэрэглэх байтугай сонсож ч байгаагүй үгүүд гарч байсан. Заримдаа Монгол хэлний тайлбар толь ашиглаж байлаа. Үгийн баялаг надад амжилттай эсээ, блог бичихэд түлхэц болж байна.

4. ✒️ Алдаагүй зөв бичилт

Хэчнээн сайхан уран яруу, утга төгөлдөр, оновчтой санаатай тэмдэглэл, блог, эсээ бичээд нэг л үг алдсан байхад нэг хөмсөггүй мэт л харагддаг. :D Яалтачгүй ном шимтээд ирэхээр латинаар галиглаж биш кириллээрээ бичмээр санагддаг юм билээ. Ядаж л сошиал орчиндоо эх хэл дээрээ алдаагүй зөв бичдэг баймаар байна залуусаа.

5. 📖Утга учиртай блог

Уншиж байж бичнэ. Бичихийн тулд уншина. Нэг ном нэг л санааг илэрхийлдэггүй. Маш олон санааг уншигч бидэнд өгч байдаг. Тэр бүрт гунигтай, баяр хөөртэй, шархалсан, туйлдсан, дэврүүн хүсэлтэй заримдаа бүр дүүлэн нисэж, эргэлдэн гүймээр, ихэр татан уйлмаар санагддаг. Энэ бүх мэдрэмжээ бичмээр, цаасан дээр буулгамаар хүсэл төрдөг. Ном сэтгэл хөдлөл агуулсан блогийг бий болгоход хүргэж үүнийг урам зориг, ухаарал хайрласан ишлэлүүдээрээ чимсэн.

Хорвоо дээрх хамгийн гоё кино театр хүний тархинд оршиж, уран бүтээлүүд нь номоос бий болдог.

Номын /аудио номоос бусад/ тухай блог бичих бүрд хамтдаа уншиж байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ та ном уншихыг, өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байвал танд нэгэн 🎉бэлгийг бэлэглэж байна. Энэ бол 🎁ХЯМДРАЛЫН КУПОН🎁. Та яг одоо 7 хоног бүр унших номоо AVLAA.MN сайт руу орж захиалаад, купон хэсэгт #Tsengeleesavlaa гэж бичвэл 5% хөнгөлөлт эдлэхээс гадна, байгаа газраа үнэгүй хүргүүлээд авна шүү. /20.000₮-с дээш захиалга бол/Маргааш эсвэл дараа гэж бүү хойш нь тавиарай. Яг одоо хамтдаа эхэлье. Хамтдаа уншъя. Хамтдаа хөгжье. Бүгдээрээ чадна аа. ❤

1 болон 12-р сард уншсан 6 ном

--

--