❤ ХАЙРЫН ЭРЭЛД ❤

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readFeb 17, 2019

Нэгэн эр матар худалдан аваад түүндээ зориулан ширэн хорго авна. Матар жижигхэн, хорго мөн адил жижигхэн. Матар маш хурдан өсдөг тул шилэн хорго нь удахгүй багадахыг худалдагч анхааруулав. Харин худалдан авагч үүнийг үл ойшоов. Үүний дүнд матар шилэн хоргондоо багтахын тулд дөрвөлжин хэлбэртэй болж өссөн.

Зохиолч энэ дөрвөлжин матрын түүхийг хайрын холбоо гэж үзсэн. Уншигч би ч бас санал нэг байна. Хайр өсөх тусмаа түвэгтэй болдог. Хэн нэгнийг хайрлах гэдэг бидний оюун ухаанд захирагдаж, удирдаж болох эд биш.

Хайр юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх эмх цэгцийг алдагдуулдаг. Гэтэл бид хайр чухам юу вэ гэдгийг сайн мэддэггүй.

Маш товчхондоо энэхүү номонд “Яагаад эрчүүд сугар, эмэгтэйчүүд ангарагийг хүсдэг тухай” гарна. Энэ бол хүмүүсийн хамгийн дуртай сэдэв.

Номын 5-р бүлэг хүртэл та бүхэнд “юу вэ?” гэсэн бодол төрж, таны хүлээлтэд хүрэхгүй байж болох юм. Яагаад гэвэл хос хоёрын хайрыг амьтны хайртай харьцуулсан болон хэт нэг талийн барьсан эрдэмтдийн таамаг гарна. Зохиогч ч үүнийгээ “та бүхнийг гонсойлгох байх” гэж дурдсан би ч бас ингэж бодсон. 5-р бүлгээс хойш номын нэрийн утга илүү гарсан шиг санагдсан. Монгол хэлнээ бичигдсэн сүүлийн хуудас хүртэл хайрын тухай олон төрлийн тодорхойлолт, жишээ гарна. Энэ номыг уншихаасаа өмнө Хайрлах урлаг номыг заавал уншаарай. Хайрлах урлагийг уншсан л бол ХАЙР номыг заавал уншаарай.

Хайрын эрэлд 7 хоног гарсны дүнд хайрыг ингэж л ойлголоо.

Хайр гэдэг нь халамж бөгөөд хүлээлт. Хэн нэгнийг халамжлах, түүнийг гэсэн сэтгэл эргээд хүлээлтийг бий болгодог. Хүлээлтийг давахгүй, биелүүлэхгүй байснаар үл ойлголцол нөгөө нэг эмх замбараагүй байдал бий болно.

Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа. Шүүмжлэл магтаал юу ч байсан сэтгэгдлээ үлдээж Facebook хаягаар минь холбогдоорой. Мөн миний уншсан номуудын онцлох ишлэлүүдийг сонирхож байвал Instagram минь зочлоорой. @tsengeesu

Та үнэт 1 минутаа үр дүнтэй уншлагад зарцуулсан гэж үзэж байвал CLAP ICON дээр дараарай.

Баярлалаа ^^

--

--