Хэн нэгэн байх

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
1 min readJul 22, 2024

Үнэхээр л би хэн нэгний хувьд чухал хэн нэгэн нь байхыг хүсдэг. Хэн ч биш юм шиг мэдрэмж авах үед шууд л зай авдаг, дуугаа хураадаг, танихгүй нэгэн болдог.

Бие хол ч үргэлж миний юу хийж байгаад биш юу мэдэрч, сэтгэл зүй минь ямар байгааг асуудаг найзуудтайгаа мэдэрсэн. Бас миний хувьд чухал байсан хүмүүсийн хувьд би хэн ч биш нэгэн байснаа ч мэдэрсэн.

Бид яг хэзээ, хэдэн нас хүрээд том болдог юм бол?

Бид яг хэзээ, хэдэн нас хүрээд бусдад тунихаа больдог юм бол?

25 хүрээд үү? Их сургуулиа төгсөөд үү? Ажилд ороод уу? Аль эсвэл гэр бүл зохиогоод уу?

Аль ч үед байсан чамайг гэх хэн нэгний сэтгэлд хоосон мэдрэмж төрүүлсэн л бол харилцаанд сэв сууна. Үргэлжилж явсаар тэр сэвийг нааж эвлүүлсээр нэг л өдөр хагарна, задарна, наах зайгүй болно.

Бүдэрч, босож явсаар 26 нас хүрлээ. Зүв зүгээр цохилох зүрхээ зогсоох тухай бодож явсан аймшигт өдрүүдээ бодвол одоо амьдрах хүсэлтэйгээр лаа үлээлээ.

Миний мэдэх хүн бүр тайван амгалан урт удаан амьдрах болтугай!

--

--