Хөвөхүй

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readMar 13, 2020
Гайхамшиг номын тухай

Хорвоо дэлхий аварга том хонжворт сугалаа мэт… Хүмүүс төрөхдөө тасалбараа худалдаж авдаг, тэр нь сайн тасалбар уу? эсвэл муу тасалбар уу гэдэг нь санамсаргүй явдал.

Санамсаргүй сонгогдсон сугалааны сайн ч гэх үү муу ч гэх үү тасалбарыг Август сугалсан.

Тэр 5-р ангид суралцах хүртлээ огт сургуульд яваагүй, гэрийн багштай байлаа. Гэхдээ багш нь түүний ээж. Августын харагдах байдал, биеийн эрүүл мэнд нь сургуульд суралцах боломжгүй болгосон юм л даа. Уг нь тэр жирийн л хүүхэд. Энэхүү номонд Август хэрхэн шинэ орчин, нөхцөлд дасан зохицож буй тухай гарна. 5-р ангид суралцах нэг жилийн хугацааг Августын, түүний найз Саммер болон Жекийн өнцгөөс мөн Августын эгч Виа, түүний найз залуу Жастин гээд 5 хүний өнцгөөс тайлбарлан бичсэн.

Заримдаа бидний харагдах байдал, биеэ авч яваа байдал асуудал биш бусдын харах өнцөг л асуудал болж байх үе байдаг юм шүү.

Өөрийг нь зэрэмдэг гэх, аймшгийн баярын баг шиг харагдах гэх яриа, үүнийг илэрхийлэх сурагчдын зүй бус үйлдлийг Август болон түүний найзууд, гэр бүлийнхэн эелдэг зан, нинжин сэтгэл, ухаалаг байдлаараа ялан дийлсэн юм. Эцэст тэр өөрийн төсөөллийн нэг сая хүний алга ташилтын дор гайхамшиг бүтээсэн юм даа. Өсвөр насны хүүхдүүдийн заавал унших ном мөн шүү.

Дэлхий дээр амьдарч буй хүн бүр амьдралдаа ядаж ганц удаа бусдыг суудлаас нь босгож алга ташуулж чадна. Учир нь бид бүгдээрээ хорвоод төрсөн шүү дээ.

  • Зөв байх эсвэл эелдэг зан хоёрын аль нэгийг сонгох болсон үедээ эелдэг занг сонго.
  • Чиний үйл хөдлөл бол чиний хөшөө бурхан юм.
  • Алимууд болж гүйцээд унахдаа модноосоо нэг их холдож чаддаггүй шүү дээ.
  • Заримдаа би өөрийгөө хэтэрхий том толгойтой гэж бодох юм. Учир нь толгойгоор минь дүүрэн мөрөөдөл байдаг.
  • Ертөнц бидний олж харж чадахгүй хамгийн эмзэг хэврэг бүтээлүүддээ ч анхаарал хандуулж чаддаг. Ертөнц өөрийнхөө бүх шувуудад анхаарал тавьдаг.
  • Байдгаараа санаа зовоод байсан зүйл гэнэтхэн тэгэх шаардлагагүй, юу ч биш болж хувирах нь ямар хөгжилтэй гээч.
  • Хүчийг зөвөөр хэрэглэхээс бусдаар, сүр жавхлан хүчирхэг байж чадахгүй… Өөртөө бүхий л зүрх сэтгэлийг татах хүчтэй тэр нэгэн бол…
  • Нөхөрсөг байна гэдэг хангалтгүй юм. Харин жинхэнэ найз байх хэрэгтэй.
  • Дажгүй байх гэж тэгтлээ их хичээх хэрэггүй. Үргэлж харагдаад байдаг юм, тэгэхээрээ бүр онцгүй болчихдог.

Үг чамайг сөхрүүлж чадахгүй

Ямар ч талаараа чи үзэсгэлэнтэй

Тийм ээ, үг чамайг сөхрүүлж чадахгүй

--

--