📚❤️Номын Review хийх хүндтэй ажилд зарцуулсан 100 цаг

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readSep 3, 2019

Тун удахгүй уншигч олонд хүрэх нэгэн номд review хийж өгнө үү хэмээн хүндэлж явдаг нэгэн эгч маань холбогдсон билээ. Түүнийг Л.Золзаяа гэдэг. Би түүнтэй өнгөрсөн жилийн 11-р сард “Өдөр бүр 1 блог” бичих challenge-р танилцсан бөгөөд бид 30 хоногийн дараа уулзаж, дараагийн challenge-ээ эхлүүлсэн. Тэр нь “52 ном 52 долоо хоног” байлаа. Хэрвээ та бүхэн миний блогийг уншдаг бол хэдийн 27 ном уншчихсан байгааг мэдэх байх. Үгүй бол уншаарай. :D

Бидний анхны уулзалт. 30 хоногийн турш тасралтгүй блог бичсэн бүсгүйчүүд.

Түүнийг үргэлжлүүлэн танилцуулахад “Өгсөх зам” номын зохиолч бөгөөд MEDIUM-д 2,000 дагагчтай чөлөөт бичээч. ❤

Хүсэл, сонирхол, мэдрэмждээ дийлдсэн үедээ блог бичдэг миний хувьд номд review хийнэ гэдэг төсөөлшгүй санал байсан бөгөөд маш их баяртайгаар хүлээн авсан. Түүний 2 дахь ном юуны тухай өгүүлнэ гээч…

Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмийг ментороо болгож 100 хоногийн турш түүнээс суралцаж, ойлгож ухаарсан зүйлсээ өөрийн болон менторийнхоо амьдралын жишээгээр илэрхийлсэн.

Ахлах сургуулиа төгсөөд их сургуулийн бараа харчихвал болоо гэж бодож буй сурагчид,

Их сургуулиа төгсөөд ямар ч хамаагүй нэг компанид тогтвор суурьшилтай ажилд орчихвол болоо гэж бодож буй оюутнууд,

Өнөө маргаашаа аргацааж, жоохон л хэцүү зүйл тохиолдоход ухарчих гээд байгаа залуучууд,

Нэг ажилд орсон л бол хэзээ ч гарахгүй тэндээ мөнхрөх хүсэлтэй, тав тухтай бүсдээ тухлаад буй ажилчин ангийнхан,

Ач зээ, үр хүүхдээ харан гэртээ сууж байгаад насыг барна даа гэсэн бодолтой ахмад үеийнхэн гээд насны бүлгээс үл хамааран БҮГДЭД

Минут секунд бүрийг утга учиртай өнгөрүүлж байхыг,

Өдөр бүр өөр нэг шинэ зүйлийг туршиж, тав тухтай бүсээсээ гарч өөрийгөө сорьж байхыг,

Ганц олдох амьдралыг ганц гээд хойш суулгүй хийнэ хэлнэ гэснээ хийж хэлж байхыг,

Бусдын хайрыг хайраар хариулж,

Хайрлахгүй бол хайрлаад,халамжлахгүй бол халамжлаад, сонсохгүй бол сонсоод өөрөө авахыг хүссэн зүйлээ бусдад эхлээд өгөөд үзэхийг,

Бусдаас тусламж эрж, зөвлөгөө авч болох ч эцсийн шийдвэр таны л хүсэл байх ёстойг ухамсарлахыг,

Цаашлаад амьдралын зорилго гээч зүйл дуусашгүй болохыг батлан харуулж, нотлон дэлгэжээ.

Зүрхний хэмнэлийг минь нэмэгдүүлсэн өөрийн хувьд гол 2 агуулга гэж үзэж буй зүйлсийг хуваалцъя.

1

“Хүн хэзээ ч өөртөө болчихлоо гэсэн ханах мэдрэмжийг өгч болохгүй. Тэр цагт чи хөгжихөө болих болно. Тэр цагт чи тэмүүлэлгүй болно.”

Миний хүндэлж явдаг нэг эрхэм энэ үгийг байнга хэлдэг байсан юм. Үүний тухай энэ номд өгүүлсэн нь маш их таалагдлаа.

2

Одоогоор би хэд хэдэн сонголтын өмнө тулж ирээд байгаа бөгөөд эцсийн мөчид алийг нь сонгохыг би ч таашгүй. Гэвч үүнийг шийдэх 1 л гарцаагүй зөв арга байдгийг баталлаа. GIRLS_in_STEM хөтөлбөрт баримталсан гол зарчим болох ЯАГААД? ЯАГААД? гэх асуултын ҮНЭ ЦЭНИЙГ энэхүү номд ч мөн оруулжээ. Чи юу хүсээд байгаагаа, тэр зүйл чинь чамд хир чухал болохыг, түүнийг сонгох нь ямар давуу талтай гээд өөрийн зорилго, хүслийг олж танихад тусална. Хамгийн гол нь “хариулт нь зөвхөн чиний хүсэл” байдаг.

Өөрөөсөө асуусан асуултандаа бусдаас хэзээ ч битгий хариулт хай. Үүнд эцэг эх, хайртай хүмүүс ч бас хамааралтай. Тэднийг сонсож болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л бодож гаргах ёстой. Хариултаа өөрөөсөө л хайгаарай. Зорилгодоо хүрэх цорын ганц зам гэж ч байдаггүй. Та тэмүүлж байх үед зам өөрөө гараад ирж ч болно. Эхний үйлдлээ л хийгээрэй.

Ментор эрхмийн туршлага, зөвлөгөөнөөс илүүтэй Золоо эгчийн зориг тэвчээрийг биширч, түүний гэр бүлийнхэнд маш их талархаж байна. Номоо хэвлэхээсээ өмнө унших, сэтгэгдэл бичих боломжийг олгосонд маш их баярлалаа. ❤

Та бүгдийн гарт хэвлэгдэн очих тэр цаг мөчийг маш их хүлээж байна. Танд ч бас унших хүсэл төрж байгаа биз дээ? 😃❤️

Хорвоо дээрх хүсээд ч хийж чадахгүй зүйлс хүсээд хүсээд хийж чаддаг зүйлсээсээ хэд дахин бага байдаг. Бидний өнөөгийн тэнцвэргүй амьдралын золиос болсон ирээдүй утга учиртай байж чадах болов уу? Энэхүү ном танд утга учиртай амьдралын мөн чанар чухам юунд оршиж байдгийг ойлгуулна.

Би нэг л амьдарна, амьдрал богинохон. Би аз жаргалтай байх ёстой. Надад өгөгдсөн энэ цагт, энэ өдөрт хамгийн олон зүйлийг үзэж, харж, мэдэрч амьдарна гэдэг зорилго л тавьсан. Тэгээд л бүх юманд хүрч үзэж, алдаж онож амьдрах сонирхолтой. Ингэхээр амьдрал өөрөө гоё баян болж байгаа юм. Хүн мөнгөөр баян болдоггүй. Яагаад гэвэл хүн өөрөө мөнгийг авч дараагийн ертөнц рүү явахгүй. Хүн юугаараа баян байх вэ гэхээр үзсэн харсан юмс, өгсөн буян, үйлдсэн үйлээрээ баян байна.

--

--