20+ настай хүн бүхэнд

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJul 20, 2018

2-р эхэлсэн 2 оронтой тоот насанд хүрэхээр, үеийнхэн их сургуулиа төгсөөд байхаар, 5-р курсийн оюутан гэхээр итгэж өгөхгүй юу хийх, яахаа мэдэхгүй цоожтой хаалганы урд зогссоор… Түлхүүр болон түлхүүрдэх урам зориг авахын тулд 20 настай байсан өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ? гэсэн асуултыг бусдаас асууж, хариултыг нь өөртэй болон өөрийгөө хайж буй, алхам хийх гэж буй хүн бүхэнд зориулан хуваалцаж байна. (/^▽^)/

“Өөрийн дотоод мэдрэмждээ итгээрэй”

20 настай байх тэр үед би найз охинтойгоо уулзаж байсан. Хэдий 10 гаруй жилийн өмнөөс түүнийг мэддэг байсан ч уулзах учрал тохиохгүй байсаар тэр үед “одоо л түүнтэй уулзах боломж нь мөн” гэсэн мэдрэмжиндээ итгэсэн. Биеллээ олсон…

Биллгүүн БлогХ.Цогтбилгүүндарь

“Гадаад хэл сурч, аялалд гараарай”

Олон гадаад хэл сурах байсан. Гадаад хэлтэй хэн бүхэнд бусдаас илүү боломж байна, бусдаас илүү цалинтай байх нөхцөл байна. Хувь хүний хувьд бол илүү их аялж, хорвоотой танилцах байсан…

Тайвантай хамт номын хэлэлцүүлгийн хөтлөгч Б.Тайван

“Айх хэрэггүй”

Би 20 настай байхдаа гадаад руу явна гэдэгтэй итгэлгүй байсан учраас их айж байсан. Өөрийгөө энэ зүйлийг хийж чадна, тэтгэлэг авч чадна гэсэн итгэлгүй байсан. Энэ үед ээж маань “Би байсан бол хийх байсан. Чи надтай адилхан тул үүнийг чадна” гэж, аав маань “Хэрвээ чи нэг зүйлээс зугтвал, үүнтэй холбоотой бүх боломжийг алдана” гэж хэлж байсан. Үүнийг сонсоод би амьдралд дахин айдастай зүйлс гарч ирсээр байх юм байна. Тиймээс би үүнийг даван туулах хэрэгтэй гэж л бодсон. Одоо бодоход тухайн үедээ хийж чадах байсан мөртлөө өөрийгөө дутуу үнэлсэн юм билээ. Зориг гаргаад үз… айдсаа даан туулаад оролдоод үз…

Ухаарлын 7 хоног блогийг санаачлагч Д.Дэлгэрзаяа

“Сайн ментор (Багш)-тай бол”

Magnolian

“Биеэ бэлдээрэй! Дараа жилээс завгүй ажиллана шүү”

Choi Joo

Хамгийн сайхан нь..

Маш олон төрлийн сургалтанд сууж, янз бүрийн хоббинууд туршиж үзэх байсан, ажил хийх байсан, бүжгээр шаргуу хичээллэх байсан.

“Бизнес Өрөг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болорчимэг

“Илүү их сур, илүү их унш, илүү их хичээ”

Сурах цагаа ихэсгээд, илүү их уншаад, дахин 1 хэл сураарай гэж өөртөө зөвлөх байсан.

“The Mongolian Student” Youtube сувгийг хөтөлдөг Б.Булган

“Нүдээ хайрлаарай”

Эрүүл мэндийн хувьд хорвоог харах мэлмийгээ дэлгэц ширтэж бүү муутгаарай. Эрүүл байхад залуучуудад хийх зүйлс зөндөө байна. Өөрийгөө хөгжүүлэх боломжтой бүх л зүйлд оролцож байгаарай.

Позитив Монголианс онлайн төсөл хэрэгжүүлэгч Э.Дөлгөөн

“Тэнцвэрээ олж, өөрийгөө хайрла”

Би багаасаа л маш идэвхтэй, баахан төлөвлөгөөнүүд гаргадаг хүүхэд байсан. Англид 20 настай байхдаа өдөр шөнөгүй л хичээлээ хийдэг, өөрийнхөө хийж амжихааргүй их төлөвлөгөө гаргачхаад их шахдаг байсан. Мэдлэгийг хэзээ ч олж болно, харин дурсамж тухайн цаг үедээ л бий болгох боломжтой болохоор тэнцвэртэй байж, өөрийгөө хайрлаарай.

Мисс Ц.Энхжин

(+) Өдөр бүр хэн нэгэнд, аливаа зүйлд талархаарай. Шүүмжлэгч, гоочлогчоос илүүтэй бүтээгч байгаарай. Өнөөдрийн БИ-гээс сэтгэл ханамж авч, маргаашийн өөртөө эрч хүч өгдөг байгаарай. Бусдыг сонсохоос илүүтэй өөрийгөө нээдэг, ойлгуулдаг байгаарай. Тэр өдөр чи бусдын хүслээр хэдэн жилийн харамслыг олж авсан харин өнөөдөр ирээдүйн жаргалаа шийдэх тул зүрх сэтгэлээ дагаж, сонголтоо хийгээрэй. Өөрийгөө хайрладаг шигээ хайрлах хэн нэгнийг олоорой гэж л хүсэж байна. Магадгүй 30 насандаа эргэн нэг унших байх…

Комедиан Амараа-н зөвлөгөөг нэг уншаарай! ;D

Эерэг бүхнийг түгээдэг, хуваалцдаг хүмүүсийн болон Instagram дахь Questions нэмэлтийн ачаар бэлтгэлээ.

Танд таалагдвал CLAP дараарай. /50 хүртлэх clap дарах боломжтой шүү/ ♥‿♥

Баярлалаа

--

--