2021 оны 365 хоногийн турш хамт байх төлөвлөгч дэвтрээ олсон уу?

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
5 min readDec 15, 2020

Жил бүрийн 12-р сард хийдэг зуршил болсон үйлдэл бол ирэх оныхоо ажил, сургалт, хувийн амжилтаа тодорхойлох, хөтлөх “төлөвлөгч дэвтэр” олох билээ.

Энэ жилийн хувьд сонгох хувилбарууд маш их байгаа тул өөрийн судалсан хэд хэдэн төлөвлөгч дэвтрийг та нартаа танилцуулъя гэж бодлоо. Бүгд л гоё юм. Та бүхэн өөрсдийн ажил, амьдралын онцлогтоо тохируулан сонголтоо хийгээрэй.

  1. @global_nomads_planner made by @nomindays

Хамгийн эхэнд 2020 оныг надтай хамт өнгөрүүлсэн дэвтрийг санал болгож байна. Англи хэл дээр хэвлэгдсэн энэхүү дэвтрийг Career & Life Coach Nomin Jargalsaikhan гаргасан. Хуудас бүр нь үнэ цэнэтэй, сул хоосон орон зайгүй маш сайн зохион байгуулсан, төрөл бүрийн coaching дасгалууд нь таныг өөртэйгөө ярилцахад, өөрийгөө сонсоход хүргэнэ.

Сар бүрийн төгсгөлд асуудаг “үр дүнгийн” асуултууд нь бас л ёон ёон хийлгэнэ шүү дээ. 🤩🤩🤩

Үнэ: 65,000₮

Захиалахыг хүсвэл: @global_nomads_planner инстаграм хаяг болон 91913297 дугаарт холбогдоорой.

2 жилийн өмнө нээлтээ хийсэн “A year to remember” номын дүү гэж нэрлэгддэг “Days to remember”төлөвлөгч дэвтэр

  • Бужо буюу bullet journal хийж эхэлж буй хүмүүст зориулсан
  • 5 өөр төрлийн “зуршил тогтоогч” оруулсан. Түүн дээр ажиллаж сурчхаад цаашид өөрийн гараар tracker хийхэд амар байх.
  • Мэдээж цэгтэй цаас, цулгуй цаас

Үнэ: 20,000₮

Захиалахыг хүсвэл: @yeartoremember инстаграм хаяг руу холбогдоорой.

3. “The growth” made by @g_g_violet_

🥳🥳🥳 Олноо Ардын аниа Жижи нэрээр танигдсан влогчин Жижи маань төлөвлөгч дэвтэр гаргажээ. 👏👏👏

Өдөр тутмын aжил, хичээл сургууль, амьдралд болж буй бүхий л хэрэгтэй зорилго, зорилт, санхүү төлөвлөлтийг хийж болох дэвтэр.

  • Бүтэн 2 сарын тэмдэглэл, зорилго болон санхүүг хянах хэсэгтэй.
  • Заасан сар байхгүй учир хаанаас ч, хэдэн сараас ч эхлэx боломжтой. #Lifetime урт хугацааны хэрэглээ.
  • 7 хоногийн тогтсон цагийн хуваарь мөн өдөр бүрийн “To Do” лист гарган тухайн өдрийг үнэлэх зориулалттай.
  • Таны aмьдралд болон xувь хүний хөгжилд зориулсан 7н төрлийн зөвлөмж, мэдээллийн хэсэгтэй.
  • Өөрийгөө хэрхэн дэмждэг арга барилаас хуваалцсан ирээдүйдээ зориулж бичдэг байсан 3 захидал.
  • Дэвтрийн эзэнд зориулж бичсэн “Ирээдүйн захидал.”
  • Кино, ном болон хөгжмийн листтэй.
  • Хамгийн солойтой нь: дэвтрийн ард талын хуудсанд Тусгай нууц зүйлээ бичээд нуухад зориулсан дугтуйтай.

Хүсэл мөрөөдөлтэй, түүнийг бий болгох “Өдөр бүр алхам алхмаар” урагшлан өсөн дэвжихийг хүссэн хүн бүрт зориулав.

Үнэ: 33,000₮

Захиалахыг хүсвэл:Ardiin Ania Gigi FB” хуудас руу холбогдоорой.

Хотолсарын “Мундаг биш байх болох уу” гэх гарчигтай доорх блогийг уншаагүй хүн ховор байх.

Маш олон хүнд хүрсэн энэхүү блогийн нэртэй төлөвлөгч дэвтэр мэндэлжээ. 🥳🥳🥳

Дэвтрийн онцлог:

  • Хатуу, даавуун хавтас
  • Цаасны 2 туузан хавчуурга
  • Нийт хуудасны 2/3 нь цэгэн (dotted) 1/3 нь цулгуй (blank)
  • Ардаа стикер болон бусад хэрэгтэй зүйлсээ хийх халаастай
  • Үзэг тогтоогчтой
  • Хуудасны тоо 160
  • Цаасны жин 100гр
  • Дотроо ямар ч нэмэлт календарь, зураглал, бичиглэлгүй (өөрөө зурж хийвэл илүү бүтээлч шүү дээ)
  • Цаасны өнгө ivory

Үнэ: 39,900₮ (эхний 50 захиалагч 30,000₮-р захиалах боломжтой гэсэн шүү)

Захиалахыг хүсвэл: @hotolsar луу чат бичээрэй.

Анагаахын сургуулийн хамгийн их ачаалалтай эхний 2 жилийг энэ дэвтэртэй хамт туулсан. Зурж гоёх завгүй, энгийн зүйлд дуртай бол Монгол менежер хэзээд номер нэг сонголт шүү.

Үнэ: 15,900₮-21,900₮

Захиалахыг хүсвэл: www.book.mn болон 7000–4343, 8802–7333 дугаарт холбогдож үнэгүй хүргүүлээд аваарай.

6. “Essential planner” made by Tinabel Stationery

Энэ жилийн Essential Planner ямар онцлогтой вэ?

  • Aurora, Artisan, Alchemist нэртэй 3 тэс өөр стилийн хавтасны сонголттой гарч байгаа. Тиймээс таны стилд аль нэг нь заавал тохирно.
  • Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр планнераа ашиглах, чимэглэх өөрийн гэсэн sticker-тэй гарч байгаа. Sticker нь зурагнууд бус, харин практик шинжтэй учраас таны төлөвлөгөөг өнгөлнө. Бас алтлаг даралттай…
  • Бүлэг тусгаарладаг хуудаснуудад хамгаалалтын нэмэлт хуулга хийж өгч байгаа. Ингэснээр бүтэн жилийн турш хэрэглэхэд тусгаарлагчийн чихнүүд муухай болохгүй гэсэн үг.
  • Зорилго төлөвлөлтийн хэсэгт “Танилц энэ бол би”, “Хамгийн нөлөөтэй 8 зорилго”, “Үнэлгээний хуудас” гэсэн цоо шинэ хуудаснууд нэмэгдэж, утга учир, үнэ цэнэ нь ихэссэн.
  • 7 хоногийн төлөвлөгөөний хуудаст дадал бүртгэгч нэмэгдсэн нь эрүүл мэнддээ хамгийн их анхаарах ёстой энэ цаг үед гарын доорх, хэрэгтэй feature болсон.
  • Мэдээж таны дуртай, өмнө жилийн дэвтэрт байсан бүх сайн сайхан нь энэ жилийн дэвтэрт ч хадгалагдан үлдсэн байгаа.
  • Холын болон ойрын, албаны бөгөөд хувийн зорилгуудад суурилсан 12 сар, 52 долоо хоногийн төлөвлөлтийн уян хатан, зөв систем нь анхлан, “архаг” төлөвлөгчдөд аль алинд нь тохирсон.

Үнэ: 49,000₮

Захиалахыг хүсвэл: www.book.mn болон 7000–4343, 8802–7333 дугаарт холбогдож үнэгүй хүргүүлээд аваарай.

--

--