Burnout-с хэрхэн гарах вэ?

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readApr 1, 2022

Сүүлийн 3 сарын хугацаанд дээрх нэр бүхий зүйлтэй тулгараад хэрхэн яаж гарч хэвийн байдалдаа орохоо мэдэхгүй, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Анхандаа ийм зүйлтэй тулгарснаа ч мэдэхгүй, яагаад амархан гомдоод, уурлаад, уйлаад, юу ч хиймээргүй санагдаад, хүмүүсийн хийж буй бараг бүх л үйлдэл нь сэтгэлд хүрэхгүй, ундуйцаад байгааг ойлгохгүй байлаа. Биеийн эрч хүч болон сэтгэлийн тэнхээ барагдаж, дуусна гэж байдаг бол яг л туйлдаа хүртэл доошоо унасан. Хэвийн үед хааяа нэг санаашрах гуниглах, эморох гэж байдаг даа. Энэ яагаад ч бишээ.

3 сар 90+ хоног өмнөх би “би биш” болсон. Бүх юмнаас залхсан. Бүхнээс өөрийгөө тусгаарласан. Аль болох бусадтай харилцаанд орохгүйг хичээж, заримдаа бүр нуугдсан.

Бүх зүйл хэвийн горимдоо үргэлжилсээр... Өглөө босно, өдрийн хоолоо бэлдэнэ, ажил хичээлдээ явна, орой ирээд дахиад хичээлээ хийж байгаад унтана. Netflix-рүүгээ ч орохгүй их удлаа. Харин YOUTUBE-с Living alone diaries гэх гарчигтай бичлэгүүд л үзэж, тэдэнтэй адил ганцаараа гэх мэдрэмж авахыг илүүд үзсэн.

Завтай хирнээ завгүй юм шиг байсан. Гармаар байсан ч гарахгүй гэж хэлж, ганцаараа галлериа орж, дэлгүүр хэсэж ер нь л ганцаараа өөрөө өөрийгөө болгох гэж үзсэн, үзсээр ч байна. Цаашдаа ч тийм байх хүсэл байна.

Тоотой хэдэн найзуудаасаа зөвлөгөө авахыг хүссэн ч ийм мэдрэмж аваагүй хүмүүс намайг л буруутгасан буюу миний сонсохыг хүсээгүй зүйлсийг хэлээд байсан болохоор цааш ярихыг ч хүсээгүй.

2-р улиралд хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна, хаваршилт нь нэмэгдээд бүр хэцүүдэх юм болов уу? аль эсвэл арай дээрдэхийн болов уу?

Гарсан, туулсан туршлагатай нэгэн байвал хэрхэх эсэхийг зөвлөөрэй гэж хүсэх байна даа!

--

--