COMFORT ZONE-с гарах нь

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readMay 13, 2019

Тийм ээ, цонхоо онгойлгож цэвэр агаар оруулах цаг хэдийн болжээ. Хэвшмэл сэтгэлгээ ярьсаар амьсгал боогдох нь байна. Бидний нийгэм хичээл зүтгэл гаргалгүй амар хялбар олдсон амжилтыг хөдөлмөрөөр бий болгосон ололтоос дээгүүр үнэлж байна.

Тусдаа ертөнц бий болгоод тэндээ өөрөө л төгс төгөлдрийн туйл байх хорхой хүргэм хүсэл хүнд үргэлж байдаг. Аая ямар амттайхан мэдрэмж билээ. Гэвч ингээд л суугаад байвал энэ чигээрээ дуусах болно.

Photo by Kevin Kristhian on Unsplash

Явцгаая, бидэнд хийх ажил их байна. Чи зүгээр л энэ сандал дээр сууж байгаад ухаантай болчихгүй шүү дээ… Чи хийж чадна, би амлаж байна… Чи бүгдийг сурна. Чамайг бүтэлгүй амьтан болохыг би зөвшөөрөхгүй.

Өөрийгөө улам төгөлдөржүүлэн сайжруулахын оронд ямар агуу хүн болохоо дахин дахин нотлох гэж юунд цаг үрнэ вэ?

Дутагдлуудаа даван туулахын оронд нуух гэж оролдохын хэрэг юу байна?

Өсөлт амжилтад хөтлөн дуудах нэгнийг олохын оронд нэр хичээсэн занг тань хөхүүлэн хөөрөгдөхөөс цаашгүй найз нөхөд, хамтрагчийг эрэн хайхын хэрэг юун?

Танигдаж судлагдаагүйг туршин үзэж өөрийгөө хөгжүүлэхийн оронд аль хэдийн шалгагдаж нотлогдсон зүйлстэй зууралдахын учир юу вэ?

ЭНЭ БОЛ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ ҮЕД Ч ГЯЛАЛЗАЖ ЯВАХ БОЛОМЖИЙГ ХҮНД ӨГДӨГ ТЭР СЭТГЭЛГЭЭ

КЕРОЛ С.ДҮЭК

“Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага”

2019.05.13

--

--