Day19 Бичиж байгаа минь зөв үү?

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readDec 2, 2018

Өнөөдөр нэгэн арга хэмжээнд очиж, өөрийн яагаад бичих болсон? цаашид бичих эсэх талаар эргэцүүлэн бодох боломж гарлаа. Үүнд тусалсан хүн бол Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан байлаа. Тэрээр Mental health буюу сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв дор ярьж байхдаа дараах зүйлийг дурдсан юм.

Та бүхэн Б.Баясгалан-н TEDxTalk болон UNREAD дэх ярилцлагыг нь заавал уншаарай. Тэрээр нүдэнд харагдтал, төсөөллийн тэр ертөнцийг бий болготол, ном уншиж байгаа мэт уран яруу ярьдаг шүү. Зургийг UNREAD-с авав.

Хүн бүхэн адилгүй ч хүн бүрт тулгарах асуудал, жаргал гуниг эцэстээ ижил. Энэ дэлхийд ганцхан танд л тохиолдох жаргал, зовлон гэж үгүй. Энэ үед зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө өөртэй үлдээж, чимээгүй л байдаг. Энэ чимээгүй байдал эцэст нь бие махбодын өвчлөл бус сэтгэл оюуны өвчлөлд хүргэдэг. Цааш сэтгэл гутралын хам шинжид шилжих мэтээр бүр л ганцаардмал болгож, өөрийгөө буланд шахсаар байдаг. Харин нөгөө хэсэг нь өөрийн стресс, гунигийг бичгийн хэлнээ буулгаж, үүнийгээ бусдад түгээж, өөрийгөө тайтгаруулдаг. Нэг ёсондоо тэд өөрт тохиолдсон гуниг, гутралын үнэнг бусдад наманчилж байгаа хэрэг. Эдгээр хүмүүс бол зохиолч.

Чимээгүй хэсэг хүмүүст зохиолчдын бичсэн зүйлс энэ гуниг, уйтгаралд “би ганцаараа биш” юм байна, үүнд би ганцаараа өртөөгүй юм гэсэн итгэл болоод “ханьтай” юм байна гэсэн бодлыг төрүүлдэг.

Уран зохиол урлагаар дамжуулж өөрийгөө эдгээх, бусдад эдгэрлийг түгээх боломж юм.

Үүнд би өөрийгөө огтоос зохиолчтой адилтгаагүй бөгөөд утга яруу, уран сайхан бичдэггүй. Зөвхөн тухайн цаг үеийн сэтгэлзүй, болсон үйл явдлыг хэн нэгэнд, хэсэг бүлэгт хандаж бичдэг. “Уншдаг шүү” “бичсээр байгаарай” гэх хэсэг байхад нэрийг нь ч дурдаагүй байхад эмзэглэн хүлээн авдаг хэсэг байна. Эмзэглэн хүлээж авдаг хүмүүс өнгөрсөн цагт ямар нэг овоо босгосон байх. Үүн дээр нь би суусан байхдаа…

Энэхүү чөлөөт орон зайдаа бичсээр байх болно. Та нар ч бас бичээрэй. Ирээдүйд бий болох магадгүй хэдийн бий болсон оюун ухаан дахь тэр сөрөг нөлөөг арилахын тулд, үүнд эзэмдүүлэхгүйн тулд үүнийг хийх болно.

#ӨдөртНэгБлог #30dayChallenge #I_am_a_Storyteller #Day19

--

--