Life is too fucking short

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readJun 19, 2019

2-р курсийн өвөл “Сувилагчийн дадлага” хийх зорилготой нэгэн улсын эмнэлгийн “Харвалтын дараах тасаг”-т 14 хоног жижүүрт гарав аа. Яагаад ч юм харвалт гэхээр настай, хөгшин хүмүүсийн өртөх өвчин мэт санагдаж байсан миний бодлыг эдгээр өдрүүдэд болсон үйл явдлууд өөрчилсөн юм. Маргааш амьдрахгүй байх, маргаашийн нарыг харахгүй байх хатуухан хэлбэл хэзээ үхэхээ мэдэж амьдрах тавилан болон цаг тутам амьдруулаад өгөөч гэж гуйх амь гуйсан гуйлган амьдрал энд хоршино.

Photo by Ahmed zayan on Unsplash

Нэг өдөр манай тасагт 24 настай эмэгтэй ирлээ. Төрөөд удаагүй ч харвалт өгч, хүүхдээ хөхүүл ч чадахгүй, гуурсаар хооллодог болж. Нөхөр нь эргэлтийн цаг бүрт орж ирж хүүхдээ сайн байгааг дуулгах нь баяртай бас гунигтай мэдээ мэт…

Хагас болон бүтэн харвалт өгсөн хэвтэн эмчлүүлэгчийн биеийг өглөө бүр бүлээн чийгтэй усанд базсан алчуураар арчиж өгч, памперсийг сольж, ор дэрний дэвсгэрийг нь сольж, шаардлагатай заримыг нь бүр шээлгэнэ. Хажуугаар нь аль ч эмнэлэгт дадлагын оюутныг цэвэрлэгч хэмээн харах үзэлтэй хуулийн дагуу тулгарна.Үүний дүнд угаалгын өрөө, ариун цэврийн өрөөг цэвэрлэх ажилтай болно. Шөнийг хэвтэн эмчлүүлэгчийн мониторыг харж, хаана юу дуугарах бол? тайван хоноосой гэж өнгөрүүлнэ. Заримдаа ч 6 цагийн нойрны хонодог байлаа.

Дадлагын сүүлийн орой нэг л таньдаг царай, нэг л харсан хүн… биш байгаасаа гэж youtube-с хайх хэдэн минут. Харамсалтай нь мөн байсан л даа. 20хан насандаа 3 удаа харвалт өгч ирсэн миний crush. Зарим нь мэдэх байх. Тэр маань үнэхээр гоё дуулдаг.

Би маргааш үхэх мэт амьдар гэж бичихгүй.

Би маргааш үхэх мэт бусдыг хайрла гэж бичихгүй.

Би маргааш үхэх мэт хөдөлмөрлө, зүтгэ гэж бичихгүй.

Зүгээр л өөрийгөө хайрламаар байна. Бидний заримд нь амиа хорлох хүсэл байж магадгүй ч энэ хэнд хэрэгтэй юм бэ? Хүссэн хүсээгүй хэн ч үхнэ. Хэн ч үгүй болно. Энэ амьдрал… энэ хараал идсэн амьдрал богино. Угаасаа. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн, далавч ургуулаад нисэж ч чадах тэр үедээ жам ёсоороо ч биш өвчнөөр бүр хэвтэрт байж байгаад хувь заяатайгаа эвлэрэх юм бол харамсалтай, харуусалтай биз дээ. Цаг нь болохоор гэр бүл, үр хүүхдэдээ бүхнийг зориулна биз. Одоохондоо би амиа хичээж, амиа бодмоор байна. /би+д үзэл үүнээс өөр утга агуулгатай ялгаж салгаж ойлгоорой/

--

--