БОСС ХҮҮХЭН БОЛОХ НЬ

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJan 19, 2019

Блогийг минь уншихаар зэхэж буй хатагтай ноёдоо ТИНА ФЕЙ-тэй танилц. ❤

MEAN GIRLSкиног үзээгүй хүн ховор байх. Уг киноны математикийн багш дүрд тоглосон мөн кино зохиолчоор нь ажилласан эмэгтэй бол “БОСС ХҮҮХЭН” буюу Bossypantsномын зохиолч Тина Фей юм. Тухайн үед үзэж байхдаа энэ эмэгтэйг ЯМАР МУНДАГ ФЕМИНИСТ болохыг нь огтоосоо ч төсөөлөөгүй юм даг.

Тэр бол “эмэгтэйчүүд хошигнож чаддаггүй”, “эмэгтэйчүүд хошигносноос хоол хийсэн нь дээр” гэж хэлэх эрэгтэйчүүдийн амыг тагласан комедичин.

Тэр бол Билл Клинтон, хатагтай Клинтон хоёрыг өөр лүүгээ залгуулж, талархлын үгсийг нь сонссон улс орныхоо ирээдүйд тустай зүйл хийсэн жүжигчин.

Тэр бол шулам ээж. Яагаад гэвэл тэр ажилтай, ажилдаа туйлын дуртай нэгэн.

Тэр бол нүүрэн дээрх сорвио хамгийн шилдэг make up болгож чадсан эмэгтэй.

Тэр бол “ижил хүйстнүүдийг үзэн ядагчдыг” /ИХҮЯ/ үзэн яддаг нэгэн. “Ижил хүйстэн байна гэдэг хүний өөрийнх нь сонголт биш. Би өнөөдөр ижил хүйстэн болно гээд болчихгүй. Үүнийг хүн биш бурхан шийддэг.” гэдгийг ИХҮЯ-дад ойлгуулахад дуу хоолойгоор өргөсөн.

Түүний номонд БОСС ХҮҮХЭН болох арга барилын тухай бус босс хүүхэн болох хүртэлх баримталсан үзэл санаа, алдаа онооны тухай бичигдсэн. ©

Бусад намтар номын зохиолчдын адил тэрээр гэр бүл, бага нас, сурагч оюутан байх цаг үеэ бичсэн. Гэхдээ тэр тоочиж бичээгүй. Эдгээр амьдралын үеүүдэд ойлгосон хамгийн чухал зүйлсийг хошигнолоор хачирлан бичсэн.

Жишээ 1: Хүн бүрт бага насныхаа дүрсгүй зангаас болж олж авсан нэгэн гавьяа шагнал байдаг. Энэ бол биеийн аль нэг хэсэгт тодоос тод харагдах СОРВИ. Сорви бүрийн ард ямар нэг эмгэнэлт, гунигтай түүх бий. Тина Фей үүнийг “Миний хэнз хурга” шүлэг дээр гардаг “мянган хонины дундаас би хармагч таньдаг” мэт өөрийн шошгоо болгож чадсан.

Жишээ 2: “Эмэгтэй хүн бүр тачаангуй, өв тэгш харагддаг байх ёстой” гэсэн чимээгүй хүчирхийллийг тулгадаг өршөөлгүй нийгэмд эцэг, эхээс заяасан эрүүл эд эрхтэндээ хэрхэн талархаж, хэнтэй ч ямар ч эмнэлэгтэй ч БАРТЕР хийхгүй байх тухай өгүүлсэн.

Жишээ 3: Гоо сайхны хамгийн чухал дүрэм болох “ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ?”-г сайхан биетэй төрсөн ч, биеэ сайхан авч явахгүй буй эмэгтэйчүүдэд зориулж бичсэн.

Жишээ 4: Тэрээр “Сошиалд тавигдсан фотошопоор тултал нь янзалсан зургууд сая сая эмэгтэйчүүдийн хэзээ ч үл хүрэх гоо сайхны зорилт болдог.” тухай өгүүлж “Хэрхэн өөрөө өөртөө фото модель болох” тухай бүхэл бүтэн 12 нүүр зөвлөгөө өгсөн.

Жишээ 5: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хандлагыг аяганд шээс үгүйгээс нь үндэслэн тайлбарласан.

Тэр ажилчдынхаа босс нь биш фен нь.

Хэн нэгний гаргасан оновчгүй санааны хариуд дараагийн удаа ажиллах эрч хүч, урам зоригийг нь мохоох үгс хэлэхгүй мэдрэмжтэй нэгэн.

Бусдын дор ажилтан байснаа үл мартсан БОСС мөнөөсөө мөн.

Ийнхүү #ӨөрийнхөөТөлөө #ӨдөрБүрНэгКино #ДолооХоногтНэгНом 1 жилийн аяны хүрээнд уншсан 3 дахь ном “BOSSYPANTS” байлаа.

Би өмнө нь A year to remember, The Art of Loving номуудыг уншсаныг блогийн минь уншигч нар мэдэж байгаа байх аа. Дараагийн ном … байх болно. Ирэх 7 хоногт … номын блогоороо эргэн уулзацгаая.

Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа. Шүүмжлэл магтаал юу ч байсан сэтгэгдлээ үлдээж Facebook хаягаар минь холбогдоорой. Мөн эдгээр номуудын онцлох ишлэлүүдийг уншмаар байвал Instagram минь зочлоорой.

Та үнэт 3 минутаа үр дүнтэй уншлагад зарцуулсан гэж үзэж байвал CLAP ICON дээр дараарай.

Баярлалаа ^^

--

--