Бэлхүүсээрээ туръя гэвэл өтгөнөө өдөр бүр гадагшлуул…..

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
2 min readOct 16, 2018

Маш олон бүсгүйчүүд надаас “Яаж хурдан бэлхүүсээрээ турах вэ?” эсвэл “Яаж хурдан нарийхан бэлхүүстэй болох вэ?” гэж асуудаг. Мэдээж дасгал чухал ч гэлээ түүнээс чухал бас нэг зүйл байна аа. Тэр бол өтгөнөө өдөр бүр гадагшлуулах….

Өтгөнөө өдөр бүр гадагшлуулж чадахгүй байгаа бол хэчнээн гэдэсний дасгал хийгээд нэмэргүй. Өтгөн биед хуримтлагдах тусмаа таныг таргалуулаад зогсохгүй биеийг тэр чигт нь дотроос нь хордуулдаг. Би хүүгээ төрүүлсний дараа маш их өтгөн хатаж зовиурладаг байсан ч хүнсний ислэгээр баялаг хоол хүнс хэрэглэдэг болсноос хойш 2 жилийн турш өтгөнөө өдөр бүр гадагшлуулж сурсан билээ.

Гэхдээ та нартаа анхааруулж хэлэхэд тураах, өтгөн гадагшлуулах цай хэрэглэвэл эсрэгээрээ бидний бие өтгөнөө өөрөө гадагшлуулж чадахаа байдаг шүү. Тиймээс аль болох эрүүл аргаар өтгөнөө гадагшлуулж дадах хэрэгтэй.

Тэгээд та нартаа өөрийн өтгөнөө гадагшлуулах энгийн аргуудаас хуваалцая…Жаахан баба юм яриад байна уу үгүй юу хэхэ 😛😝😂

1.Сэрэнгүүтээ 1 - 2 аяга шүүсэн ус уух

Өглөө 5аас 7 цагийн үед бидний бүдүүн гэдэс өөрийгөө цэвэрлэж илүүдэл бохирдлоо гадагшлуулдаг. Энэ үед ус ууснаар та энэ цэвэрлэх үйл явцыг хурдасгаж өгнө.Ус нь өрөөний температурт байгаа ус байвал ходоод дотрыг цочроохгүй давуу талтай байдаг.

2. Эрүүл тос хэрэглэх

Миний хувьд өглөө бүр өрөм, цөцгий, шар тос гэхчлэн эрүүл тосыг хэрэглэдэг. Ингэснээр ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч хоол шингээх үйл явцыг хурдасгадаг. Мөн гэдсэн доторх ашигтай бактерийг хамгийн сайн дэмждэг.Хамгийн дуртай өглөөний цай минь өрөмтэй зуурсан арвайн гурил эсвэл өрөмтэй кофе билээ.

3. Эслэгээр баялаг хүнс хэрэглэх

Эслэг гэдэг бол ходоод гэдсэнд шингэхгүйгээр бидний дотор гэдсийг угаах үүрэг гүйцэтгэдэг нэгэн төрлийн хүнс юм. Хамгийн эслэгээр баялаг хүнсэнд арвайн гурил, байцааны төрлийн бүх ногоо, жимс жимсгэнэ, самар, маалинганы үр болон чиа үр ордог.

4. Амьд бактеритай хүнс өдөр бүр хэрэглэх

Бидний биен дэх ашигтай бактери нь өөрөөсөө хүчил ялгаруулж хоолыг хурдан задалж, шингээхэд тусладаг. Хэрэв та энэ ашигтай бактериа байнга нөхөж чадвал өтгөн хатах гэдэг зүйлээс үүрд ангижирна. Амьд бактери ихээр агуулдаг хүнсэнд тараг, айраг, кимчи, комбуча, мисо шөл орно.

Ингээд та нартаа орой бүр хийж уудаг эслэг, ашигтай бактериар дүүрэн нэгэн нууц жороо хуваалцая. Энийг уугаад унтахад та өглөө нь улам гуалиг, улам эрүүл, улам хөөрхөн болоод сэрнээ.

Тиймээ ингээд л болоо. Манай гэр бүл оройн хоолныхоо дараа тарагтай смүүти хийж уугаад унтдаг. Яагаад гэвэл…

1. Тарагны био бактери ходоодны үйл ажиллагааг дэмжиж, шөнө унтаж байхад хоолыг задлахад тусална.

2.Тарганд хольж буй эслэгээр баялаг ногоонууд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, дараа өдөр нь таны өтгөнийг гадагшлуулахад бэлдэнэ.

3. Тарганд хольж буй жимс, жимсгэнэ нь таны биеийг витамин, амин дэм, тосоор хангаж, дархлааг дэмжин, биеэс хорыг гадагшлуулна.

Ингээд лхагва гариг 13.30аас Gamma пэйж дээр энэ тухай дэлгэрэнгүй ярилцая!

--

--