Гамматай өнгөрүүлсэн нэг жил

Zolsaikhan Batmunkh
GammaState
Published in
4 min readSep 24, 2019

Энэ долоо хоногт Гамма Стэйт эрүүл мэндийн технологийн компани байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Гамма~!

2018 оны 09-р сарын 24нд бид албан ёсоор улсад бүртгүүлсэн юм.

Монголд хүний эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий. Ихэвчлэн зөвхөн нэг чиглэлийг бариж ажиллах нь олон. Жишээ нь: Эрүүл хооллолт эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаа, хүний гаднах биеийг тураах, таргалуулах эсвэл чийрэгжүүлэх хөтөлбөрүүд. Эсвэл хүний доторх системийг эрүүлжүүлэх бясалгалын төвүүд. Гэвч хүний бие гэдэг ийм гайхалтай, цогц, олон талт системийг бүхэлд нь сайжруулахын тулд ганцхан өөх тостой, жимс ногоотой тулж ажиллаад амжилтад хүрдэггүй.

Ид шидийн гэмээр маркетингтай хөтөлбөрт хамрагдаад ашгүй нэг турж, эрүүлжиж байтал, хөтөлбөр дууссаны дараа буцаад л нөгөө хэвэндээ орж, бие таргалан, сэтгэл санаагаар унасан тухай түүх танил санагдаж байна уу? Та магадгүй ийм амжилтгүй болж, бүтэлгүйтсэн олон л жишээ сонссон байх.

Хэсэг хугацаанд биеийн хүчний дасгал хийж, эрүүл хооллоо гээд, гагц тийм зуршил дадал өөрт тогтоогүй л бол хүссэн үр дүндээ хэзээ ч хүрэхгүй. Зөвхөн махан биеэ тордоод зуршил дадлаа өөрчилж чадаагүй бол үр дүнд хүрдэггүйн жишээ бол энэ.

Харин Гамма юу хийдэг вэ? Бид хүний бие гэдэг энэ цогц байгалийн бүтээлийг бүхлээр нь сайжруулах, эрүүлжүүлэх системийг хэрэгжүүлдэг. Тодруулбал: Нойр, Хоол, Дасгал хөдөлгөөн, Сэтгэл санаа гэсэн үндсэн дөрвөн сэдвээс задран, танд зөвхөн эрүүл мэндийн гэлтгүй “хувь хүний хөгжлийн хөтөлбөр” хүргэдэг гэсэн үг.

Таны зорилго юу ч байж болно. Эрүүл болох, муу зуршлаасаа салах, гоолиг биетэй болох, сайхан арьстай байх, ажил дээрх бүтээмжээ сайжруулах, өөрийн дуудлагаа олох гэх мэт. Энэ бүхнийг эхлүүлэх хамгийн чухал алхам бол зуршлаа зөв тогтоох, цогц системтэйгээр өөрийгөө хөгжүүлэх юм шүү. Үр дүнд нь та зөвхөн гоолиг биеэс гадна эрүүл саруул ухаан, ирээдүйн зорилго мөрөөдлөө ч бас олох болно гэсэн үг.

Гамма нэг жилийн хугацаанд юу хийсэн бэ?

Оролцогчдоо хөгжүүлэхээс гадна бид цаг тутамд өөрсдөө хөгжиж иржээ.

18 / AUG Долоо хоногт хоёр удаа тогтмол фэйсбүүк лайв хэлбэрээр зөв амьдралын хэмнэл, сэтгэлзүйн тогтвортой амжилтын тухай ярьж эхлэв. Giveaway зарлаж, хувь хүний амьдралаа л ярьдаг байсан платформ дээр анхлан боловсрол олгож эхэллээ.

18 / SEP Эрүүл амьдралын хэмнэлийг хэрхэн зуршил болгох вэ? сэдэвт сургалт, эвэнтүүд зохион байгуулж эхлэв. Нэг өдрийн эвэнт уулзалтаас эхлээд 30 хоногийн G30 хөтөлбөрөөр хүмүүсийн зуршилд бодит өөрчлөлт оруулж эхэллээ.

18 / DEC Албан байгууллагуудад эрүүл амьдралын цогц сургалт орж эхэллээ. Хамтран ажиллагсад хоорондоо өрсөлдөн хэн нь илүү эрүүл, аз жаргалтай, бүтээмжтэй болохоор хичээх нь онцгой үр дүнтэй байв. Найзууд болон гэр бүлүүд хамтдаа G30 хөтөлбөрт хамрагдах нь ихсэв.

19 / JAN G90 хөтөлбөр онлайнаар хэрэгжиж эхэллээ. Энэ нь анги танхимаар хичээллэж, хоорондоо үр дүнгээ хуваалцдаг G30 хөтөлбөртэй харьцуулахад 3 дахин удаан үргэлжлэх бөгөөд дасгалжуулагч зөвхөн тэр хүнтэй харилцаж, хувийн амьдрал болон хувьсгалын ажлуудад тусалдаг учраас амьдрал өөрчлөх хэмжээний хүчтэй байдаг нь батлагдсан.

19 / MAR Зөв зуршлын хүчийг олон нийтэд таниулах, улам олон хүнийг эрүүл аз жаргалтай болгох зорилгын дагуу ухаалаг гар утасны аппликэйшн бүтээхээр технлологийн багтай ажиллаж эхэллээ.

19 / APR Эрүүл амьдралаас гадна хамгийн их ярьдаг сэдэв болох карьерийн хөгжлийн талаар нэг өдрийн эвэнтүүд зохион байгуулж эхлэв. “Балиар Өөдрөг” цуврал уулзалтуудыг эхлүүлж олны танил эрхмүүдийн амжилтын нууцаас хуваалцах арга хэмжээ өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

500 гаруй залууст 3 удаагийн арга хэмжээгээр…

19 / MAY Гамма Спорт мэргэжлийн хөтөлбөрийг амжилттай эхлүүлэв. Тамирчин хүний бие болон сэтгэлзүйн хүчин чадлыг тэнцвэржүүлж, өөрийн хүрэх хамгийн дээд амжилтыг гаргахад нь хөтлөх үүрэгтэй байсан бөгөөд хамгийн анхны үйлчлүүлэгч маань өндөр амжилт гаргав. Холимог тулааны тамирчин Х.Амартүвшин Гамма багтай бэлтгэл хийсний үр дүнд Bellator 221 тэмцээнд ялалт байгуулав.

19 / JUL Gamma Wellness Center-ийг үүсгэн байгуулж үйлчлүүлэгчдийг тусгай вакумжуулсан орчинд, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн амралтын газарт амраангаа зуршил өөрчлөх, эрүүл амьдралын хэмнэлд хөтлөх хөтөлбөрийн туршилт амжилттай эхлэв. 2020 онд Gamma Wellness Center ба Нойрны мэргэжлийн төвийг үүсгэн байгуулахаар ажиллаж байна.

Архангай аймаг, Батцэнгэл сум

19 / SEP Инстаграмаар эрүүл амьдралыг хүргэж эхлэв. Урт хугацааны туршид олон хүнээс ирсэн санал хүсэлтийн дагуу G12 хөтөлбөрийг нэвтрүүллээ. Гамма анхны онлайн бөгөөд хямд төлбөрийн нөхцөлтэй сургалтыг Instagram ашиглан нэвтрүүлсэн бөгөөд одоогоор нийт 9 улсад суугаа Монголчууд маань бидэнтэй холбогдон зуршлаа өөрчилж байна. Ингээд амьдран буй улс орон, ажлын ачаалал, санхүүгийн нөхцөл байдал харгалзахгүйгээр онлайнаар эрүүл амьдралын мэдлэг олж авах илүү хялбар боллоо.

Инстаграм дээр явагдах 12 өдрийн 100% онлайн хөтөлбөр

Гамма хөтөлбөрүүдэд хамрагдсан хүмүүс 30 хоногт 10кг жин хасаж, харшлаа эмчилж, хараагаа сайжруулж дээрээс нь амьдрах итгэлтэй, аз жаргалтай болж байна. Харин та сүүлийн 30 хоногт юу хийж амжуулав?

12-хан сарын дотор цөөхөн хэдэн мэргэжилтнээс бүтсэн баг ийм бүтээмжтэй ажиллажээ. Харин Гамма энэхүү нэг жилийнхээ ойгоор баг маань илүү олуулаа болж байгааг дуулгахад таатай байна! Гамма болон Балиар Өөдрөг нэгдэл хамтран хүрээлэлээ илүү тэлж, олон сонирхолтой сургалт, эвент, медиа, бүтээгдэхүүнүүдээрээ ирээдүйн эрч хүч, эрүүл саруул нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулахаар замдаа гарлаа~!

Таны амьдралаа өөрчлөх холбоос: https://www.facebook.com/gamma.mn/

--

--

Zolsaikhan Batmunkh
GammaState

Editor on Gamma state, Team member of #Балиар өөдрөг